Хэнтий аймгийн иргэдийн Төлөөгчдийн Хурлын Хорин тавдугаар хуралдаан өнөөдөр буюу гуравдугаар сарын 28-ны 09.00 цагт эхэллээ. Энэ удаагийн хуралдаанаар найман асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм. Үүнд:
1. Журам шинэчлэн батлах тухай /Аймгийн нутаг дэвсгэрт шашны байгууллага байгуулах, сүм хийдийн үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох, хугацаа сунгах, хяналт тавих, шийдвэрийг цуцлахад баримтлах журам/
2. Төрийн албан хаагчийн Нийгмийн баталгааны хөтөлбөр батлах тухай
3. Хамгаалалтын бүс тогтоох тухай
4. Хэнтий аймгийн “Хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэх хөтөлбөр 2023-2032”-ийн 2023 оны төлөвлөгөөний тайланг дүгнэх тухай
5. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх “Гучин сая мод” хөтөлбөрийн 2023 оны хэрэгжилтийн тайланг дүгнэх тухай
6. Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай
7. Саналын тухай
8. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тойргийг байгуулж, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай хэлэлцэх юм.
Хуралдаанд төрийн байгууллага, агентлаг, хэлтсийн дарга нар оролцож байна.
Холбоотой мэдээ