Кристофер Колумбын гарал үүслийн талаарх шинэ судалгаа гарчээ

Кристофер Колумбын гарал үүслийн талаарх шинэ судалгаа гарчээ

Кристофер Колумбын гарал үүслийн талаарх шинэ судалгаа гарчээ

Испанийн санхүүжүүлсэн экспедицүүдийг удирдаж байсан Кристофер Колумб Америк тивийг нээсэн гэж түүхийн сударт өгүүлдэг. Түүний гарал үүсэл, оршуулсан газар нь одоог хүртэл судлаачдын дунд нууцлаг хэвээр байгаа ч Бямба гаригт /2024.10.12/ Испанийн нэгэн эрдэмтэн ДНХ-ийн шинжилгээнд тулгуурлан нэгэн сонирхолтой таамаг дэвшүүлсэн байна. Олон түүхч Колумбыг Италийн Генуягаас гаралтай хүн гэдэгт эргэлздэг. Мөн Испани, Грек, Португал, Баск болон Англиас гаралтай гэх таамаг байдаг. Тэгвэл энэхүү нууцыг тайлахын тулд шүүх эмнэлгийн шинжээч Мигель Лоренте тэргүүтэй судлаачид 22 жилийн турш ажилласан байна. Севиллийн сүмд байрлах Колумбын гэх булшнаас авсан ДНХ-д судлаачдын баг шинжилгээ хийж, түүний хамаатан садан, удам угсааны гэх хүмүүсийн ДНХ-тай харьцуулжээ.

Мигель Лоренте "Колумбын ДНХ: Жинхэнэ гарал үүсэл" баримтат кинонд оролцож, судалгааныхаа талаар ярихдаа “Бидэнд Кристофер Колумбын ДНХ байгаа. Мөн түүний хүү Эрнандо Колоны ДНХ бий. Эрнандогийн Y хромосом болон митохондрийн ДНХ-д хоёуланд нь еврей гаралтнуудын гэх шинж чанар байсан" гэсэн байна.

Католик шашинт хаан Фердинанд, хатан Изабелла нар иудейчүүд болон мусульманчуудыг итгэл үнэмшлээ орхиж, католик сүмд нэгдэх эсвэл улсаас гарах сонголт олгохоос өмнө Испанид 300 мянга орчим иудей хүн амьдарч байжээ. Гэвч итгэл үнэмшилдээ үнэнч үлдсэн хүмүүс нь Испаниас гарах болсон бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт суурьшсан байна.

Мигель Лорентегийн үзэж буйгаар Колумб нь Сефардик еврэй буюу Испаниас гаралтай еврэй хүн байжээ.

Судлаачдын баг Колумбын төрсөн байх боломжтой 25 газрыг судалсны эцэст Баруун европ гэдэгт санал нэгдэж байна. Мөн Севиллийн сүмд байрлах булш нь Колумбын жинхэнэ булш гэдэгт итгэл дүүрэн байгаа аж. Түүний гарал үүслийн талаарх судалгаанууд үргэлж маргаан дагуулдаг ч Баруун Европын Сефардик еврэй гэдэг нь хамгийн найдвартай бодит үнэн гэж Мигель Лоренте онцолсон юм.

Колумб одоогийн Доминиканы бүгд найрамдах улс, Гаитигийн эзэмшдэг Хиспаниола арал дээр оршуулагдахыг хүсч байжээ. Гэвч 1506 онд Испанийн Вальядолид хотод нас барсан бөгөөд түүний шарилыг 1542 онд Хиспаниола арал дээр аваачсан. Дараа нь 1795 онд Куба руу шилжүүлсэн боловч 1898 онд Испанийн Севилья руу нүүлгэсэн гэж тайлбарладаг.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-14 139.5.216.177

Оршуулагдах гэнэ үү. орчуулхаа болио ISUU минь. ичих булчирхайгаа ажиллуул.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж