Хотын даргад Х.Нямбаатар, НИТХ даргад А.Баярыг дэвшүүлэв

Хуучирсан мэдээ: 2024.10.14-нд нийтлэгдсэн

Хотын даргад Х.Нямбаатар, НИТХ даргад А.Баярыг дэвшүүлэв

Хотын даргад Х.Нямбаатар, НИТХ даргад А.Баярыг дэвшүүлэв

Нэмэлт 14:13

Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж, Хотын даргаар Х.Нямбаатарыг улираан томилох, Нийслэлийн иргэдийн хурлын даргаар А.Баяр нарыг томилохоор тохирчээ.

Тиймээс өнөөдөр НИТХ-ын анхдугаар хурал хуралдаж, Хотын даргыг улираах, НИТХ-ын дарга нарын жинхэлж, ажилдаа орох нь ээ.


НИТХ-ын ээлжит сонгууль өнгөрсөн Баасан гаригт болж, нийслэлд үнэмлэхүй ялалтыг МАН-аас нэр дэвшигчид үзүүлсэн. Тодруулбал, НИТХ 45 төлөөлөгчтэй байхаас энэ удаагийн Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчийг сонгох сонгуульд МАН 40 суудал аваад байна. Тиймээс 13:00 цагт хуралдах НИТХ-ын анхдугаар чуулганы өмнө Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид хуралдаж Нийслэлийн засаг даргаар Х.Нямбаатарыг улираан томилох болон НИТХ-ын дарга болон бусад томилгоотой холбоотой асуудлыг хэлэлцэж байгаа аж.

Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид энэ оны тавдугаар сарын 18-нд  хуралдаж, өөрийн хүсэлтээр намын даргаасаа чөлөөлөгдөх хүсэлт өгсөн Д.Сумъяабазарын хүсэлтийг хүлээн авч, түүний оронд Хотын дарга Х.Нямбаатарыг томилох шийдвэр гаргасан юм. Ийнхүү  Хотын дарга Х.Нямбаатар 2024 оны НИТХ-ын сонгуульд өөрийн баг удирдан орж үнэмлэхүй ялалт байгууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж