Хэнтий аймгийн хүүхдийн төлөө зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг батлав

Хэнтий аймгийн хүүхдийн төлөө зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг батлав

Хэнтий аймгийн хүүхдийн төлөө зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг батлав

Хүүхдийн төлөө зөвлөлийн 2024 оны анхдугаар хурал өнөөдөр /2024.03.25/ боллоо. Хуралдаанаар Хүүхдийн хөгжил хамгааллын өнгөрсөн жилийн ажлын төлөвлөгөөний хэрэгжилт, Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны 2023 оны төлөвлөгөөний хэрэгжилт, хүүхдийн өнөөгийн байдал, хүүхдэд ээлтэй байдлын индекс, Хэнтий аймгийн хүүхдийн төлөө зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг тус тус танилцуулж хэлэлцүүллээ.

Хэнтий аймгийн хувьд сүүлийн хоёр жилийн хугацаанд Хүүхдийн хөгжил хамгааллын жил болгон зарласан. Энэхүү жилийн хүрээнд зохион байгуулсан ажлуудын үр дүнд дараах өөрчлөлтүүд гарсан байна. Үүнд

  • Хүүхэд хамгааллын асуудал бүх нийтийн ажил гэдэг ойлголтыг түгээн дэлгэрүүлж, хоёр жилийн хугацаанд 95,5 мянган хүнийг хамруулан үйл ажиллагаа зохион байгуулсан. Урьдчилан сэргийлэх ажилд хамрагдсан хүний тоо 22 хувиар өссөн
  • Орон нутгийн хүүхдэд ээлтэй байдлын индексийг таван бүлэг 25 үзүүлэлтээр тогтоолгож, дундаас доош үзүүлэлттэй байгаа 9 асуудал дээр анхааран ажиллаж байна
  • Мөн хүүхдийн асуудлаар үүрэг хүлээгчдийг шат дараатай сурган чадавхжуулах ажлуудыг зохион байгуулж, багийн Засаг дарга, хамтарсан баг, хэсгийн ахлагч, сургуулийн багш нар, хэсгийн төлөөлөгч, цагдаа, хамтарсан баг, эцэг эхийн зөвлөл гэх мэт зорилтот бүлгүүдийг сурган чадавхжуулсан.
  • 189 байгууллагын дэргэд эцэг эхийн зөвлөл ажиллаж, хүүхэд хамгааллын бодлого баталсан байна. Эцэг эхийн зөвлөлтэй аж ахуй нэгжийн тоог 22.2 хувиар нэмэгдсэн, 74 байгууллага хүүхдийн өрөөг тохижуулан ажиллаж өмнөх онуудынхаас 46.1 хувиар өссөн.
  • БЕГ-аас хийсэн гүйцэтгэлийн үнэлгээгээр ерөнхий боловсролын 25 сургуулийн /нийт 26 сургуулиас/ хүүхэд хамгааллын үзүүлэлт 73%-аас 89,7% болж өссөн
  • Насанд хүрээгүй хүнээс үйлдсэн гэмт хэргийн тоо 35,7 хувиар, насанд хүрээгүй холбогдогчийн тоо 45,8 хувиар, хохирогчийн тоо 26,8 хувиар буурсан.
  • Насанд хүрээгүй хүний эсрэг үйлдсэн гэмт хэргийн тоо 40,5 хувиар буурсан
  • Хүүхэд хамгааллын үйлчилгээнд хамрагдсан хүүхдийн тоо 34,3 хувиар өссөн
  • Хүүхдийн оролцооны байгууллагуудад орон нутгийн байгууллагуудаас үзүүлэх дэмжлэг нэмэгдэж, Хүүхдийн оролцооны таван байгууллагын бие даан зохион байгуулж байгаа найман удаагийн арга хэмжээнд 18,810,500 төгрөгийн дэмжлэг үзүүлсэн.
  • Сумдууд орчны эрсдэлийн үнэлгээ хийх арга зүйд суралцан, нийтийн эзэмшлийн талбай, байгууллагын гадаад дотоод орчны эрсдэлийг тогтмол үнэлж, аймгийн хэмжээнд орчны эрсдэл 12,2 хувиар буурсан.
  • Цагдаагийн газар, ХГБХХГ дээр хүүхдээс мэдүүлэг авах өрөөнүүдийг тус тус шинээр болон шинэчлэн байгуулаад байна
  • Хэрлэн сумын 3 баг, Баянхутаг сумын хоёр баг, Галшар сумын 1 баг, Батноров сумын нэг баг дээр хүүхдийн өрөө, булан байгуулаад байна
  • Сумдууд өөрсдийн хөрөнгөөр болон олон нийтийн хандив дэмжлэгээр хүүхдэд зориулсан нийтийн эзэмшлийн талбай тохижуулах,эрсдэл бууруулах ажилд 2022 онд 409,8 сая, 2023 онд 218,0 сая төгрөгийг тус тус зарцуулжээ.

Хүүхдийн хөгжил, хамгааллын жилийн хүрээнд Хүүхдэд ээлтэй байдлын индексийг жил бүр мэргэжлийн байгууллагаар үнэлүүлдэг бөгөөд сүүлийн 3 жилийн дүнгээс харахад хүүхдэд ээлтэй байдлын ерөнхий индекс 5.89 байгаа бөгөөд өмнөх оноос 0.47, 2020 оноос 0.14-өөр  өссөн байна.  Бүлгээр авч үзэхэд Хүүхдийн боловсролын бүлгийн индекс хамгийн өндөр 7.34 байна. Харин хүүхэд хамгаалал бүлгийн индекс 5.95, хүүхдийн эрүүл мэндийн бүлгийн индекс 5.19, хүүхдийн аюулгүй байдлын индекс 4.99 байгаа нь дундаж түвшинд байгаа юм.

Эдгээр судалгаанаас авч үзвэл ЕБС-д суралцдаг ХБХ-ийн тоог нэмэгдүүлэх, хүүхдийн аюулгүй байдлыг хангах, эрүүл мэндэд анхаарах чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан байна. Тиймээс энэхүү дүгнэлттэй холбогдуулан хүүхдийн төлөө зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд Хүүхдийн хөгжил, оролцоо, Хүүхдийн аюулгүй байдал, хамгаалал гэсэн 2 зорилтын хүрээнд тодорхой ажил арга хэмжээг зохион байгуулахаар тусгаж төлөвлөгөөг баталлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж