Өмнөд Солонгос улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам 13 хүүхэд төрүүлсэн хоёр ээжийг одонгоор шагнав. Тодруулбал, улс төр, эдийн засаг, нийгэм, улс төр, ард түмний сайн сайхны төлөө оруулсан хувь нэмрийг нь үнэлж, 60 настай Иом Гё Сукийг "Соннюү" одонгоор шагнажээ. Энэ нь Өмнөд Солонгосын "Иргэний гавьяаны одон"-ийн тавдугаар зэргийн одон юм. Тэрбээр 1986-2007 оны хооронд таван хүү, найман охин төрүүлжээ. Шагнал гардуулах ёслолын үеэр Иом Гё Сук “20 гаруй жил жирэмслэлт, төрөлтөө давтахад зарим нэг бэрхшээл тулгарсан. Гэхдээ сайн сайхан өсч бойжсон хүүхдүүдийнхээ ачаар би бусдаас илүү аз жаргалтай мөчүүдийг өнгөрөөсөн” гэжээ. Тэрбээр 2011 онд гэр бүлийнхээ түүхийг өгүүлсэн ном хэвлүүлсэн. Уг номдоо хүүхэд төрүүлэх, өсгөж хүмүүжүүлэх тухай онцолжээ.
Одон авсан өөр нэг эх нь 59 настай Ли Ён Ми юм. Ли Ён Ми нь Өмнөд Солонгосын нэрт жүжигчин Нам Бо Рагийн ээж ажээ. Нам Бо Ра ах дүү 13-ынхаа хамгийн бага нь. Ли Ён Ми 23-44 нас хүртлээ 13 хүүхэд төрүүлж, тэднийгээ нийгмийн олон салбарт хувь нэмэртэй хүмүүс болгохын төлөө хүчин зүтгэжээ. Тэрбээр “1980, 2000-аад онтой харьцуулахад хүүхэд төрүүлэх, өсгөж хүмүүжүүлэх чиглэлээр янз бүрийн бодлого баримталдаг болжээ. Гэхдээ эргэн тойрныхноо хараад байхад дутагдалтай зүйл ч олон байна. Бусад хүн юу гэх бол гэж санаа зоволгүйгээр хүүхдээ асрах боломжийг олгодог эрх зүйн орчинг бид дэмжих хэрэгтэй” гэжээ.
Жирэмсэн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан арга хэмжээ Өмнөд Солонгост 19 дэх жилдээ зохион байгуулагдсан нь энэ юм. Энэ арга хэмжээнд 150 орчим жирэмсэн эх болон тэдний гэр бүлийнхэн оролцжээ.
Нэргүй 2024-10-14 202.55.188.41
хүүхнүүд хүүхэд цөөн түрүүлэх болсноор нийгэм дээ ялархах хандлага гаргах нь их болсон байдаг 1-2 хүүхэд гаргавал зүгээр хамаг яс үс нь салдаг тамыг туулдаг гэж цуурна харин 10 хүүхэд гаргасан эх хүнээс асуувал хэцүү биш л гэнэ
Нэргүй 2024-10-14 43.242.242.59
Нэг өрх дор хаяж 3 хүүхэдтэй байх ёстой. Нэг хүүхэд ганцдана, хоёр хүүхэд хоёрддог. аав ээж нь бурхан болсон цагт нэгт нь муу юм тохиолдоход нөгөө нь түүний хойноос гүйнэ. гэтэл сүүлийн сүүлийн үед огт төрж үзээгүй эмэгтэйчүүд нилээд байна. Эмэгтэй хүн болж төрчихөөд төрөхгүй байна гэдэг нэг бодлын гутамшиг.з**х*й зандан бага насандаа оборт хийлгэсэн эмэгтэй төрдөггүй. нөхөргүй амьдралыг сайнаар суртчилах явдал их байна. Үүнийг зогсоох хэрэгтэй. Эрчүүд эрх хүн шиг байх хэрэгтэй байна.
Ээж 2024-10-14 59.153.115.75
Өөрийн өчүүхэн бодлоо цор ганц үнэн гээд итгэсэн хүмүүс ийм байх юм даа. Энэ бол тэр хүний эрх. Жаргах зовохоо өөрөө л шийднэ. Орчин цагт сайн эр нөхөр ховордсоноос болоод эр хүнээс эдийн засгийн хувьд хараат бусаар өөрийгөө амар амгалан сайхан аваад явах нь бие сэтгэл аль алины хувьд амар бол ганцаараа байх сонголт хийх нь ихсэж байна.
Нэргүй 2024-10-14 202.55.188.100
эмэгтэй хүн хүүхэд түрүүлэхгүй бол татвар маш төлөх хэрэгтэй
Нэргүй 2024-10-14 124.158.108.43
Хоосон чанарыг ойлгосон хүмүүс ганцаар амьдралыг туулдаг. Лам нарыг хар. Тэд тэнэг биш шүүдээ. Цөөхөн маш цөөхөн хүмүүс үүнийг ойлгодог.