Зөвшөөрөлгүй таксинд гомдол гаргах боломжтой

Зөвшөөрөлгүй таксинд гомдол гаргах боломжтой

Зөвшөөрөлгүй таксинд гомдол гаргах боломжтой

Зөвшөөрөлгүй такси үйлчилгээнээс болж олон хүн хохирч байгаатай холбоотойгоор такси үйлчилгээг цэгцлэх хуулийн зохицуулалт хэрэгжихээр болсон. Тиймээс энэ аравдугаар сараас тусгай зөвшөөрөлгүй такси үйлчилгээ эрхэлсэн иргэнийг таван саяар, хуулийн этгээдийг 50 сая төгрөгөөр торгох юм. Улсын хэмжээнд сүүлийн таван жилд 3170 гэмт хэрэг зөрчил бүртгэгдсэний 2900 гаруй нь Улаанбаатарт бүртгэгдсэн байна. Нийслэлд бүртгэгдсэн 2900 гаруй гэмт хэргийн 2116 нь таксины жолоочтой холбоотой байгаа нь зохицуулалт хийх үндэслэл болж, хуульд өөрчлөлт оруулсан билээ. Улмаар Зөрчлийн, Автотээврийн, Тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлтүүд орсон.

Эдгээр хуульд орсон өөрчлөлтийн дагуу маргааш /2024.10.15/-наас такси үйлчилгээний тусгай зөвшөөрлийн харилцаа үйлчилж эхлэх юм. Такси үйлчилгээ эрхлэгчид хуульд заасан шаардлагыг хангасан тохиолдолд 3-10 сая төгрөгийн тэмдэгтийн хураамж төлж тусгай зөвшөөрөл авна. Ингэснээр зөвхөн зөвшөөрөл авсан аж ахуй нэгж, байгууллага л такси үйлчилгээ эрхлэх боломжтой. Энэ мөнгө Нийтийн тээврийг хөгжүүлэх санд төвлөрөх юм.

Нийтийн тээврийн бодлогын газраас тодруулснаар хуулийн этгээд такси үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авах хүсэлтээ нийслэлийн нийтийн тээврийн бодлогын газарт илүүлэх ёстой. Улмаар ирүүлсэн баримтуудыг нягтлан шалгаж, түүнд нь үндэслэн нийслэлийн Засаг дарга зөвшөөрлийг олгох юм байна.

Ингэхдээ:

  • Такси үйлчилгээг шуурхай зохион байгуулах, жолооч, зорчигчдын аюулгүй байдлыг хангах дүрс бичлэгийн төхөөрөмжөөр тоноглогдсон,
  • Техникийн хяналтын үзлэгт хамрагдаж тэнцсэн тээврийн хэрэгсэлтэй,
  • Такси үйлчилгээг гүйцэтгэх мэргэшсэн жолооч, мэргэжлийн хүний нөөц, санхүүгийн чадавхтай,
  • Техникийн оношилгоо, үйлчилгээний болон засвар, угаалгын байртай байх,
  • Автотээврийн хэрэгсэл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний аюулгүй, чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлсэн,
  • Монгол Улсын стандартад заасан шаардлага хангасан,
  • Автотээврийн хэрэгсэл нь үйлдвэрлэснээс хойш 10-аас дээш жил ашиглагдаагүй,
  • Татвар төлөгчөөр бүртгүүлсэн, татварын өргүй, цахим төлбөрийн баримтын системд холбогдсон,
  • Жолоочийг тогтсон тарифын дагуу үйлчилж байгаа эсэхийг шалгах хэмжилт-хяналтын төхөөрөмж, таних тэмдэгтэй автотээврийн хэрэгсэлтэй байх,
  • Жолооны зөв хүрдтэй байх гэсэн арван нөхцөл, шаардлага хангасан хуулийн этгээдэд зөвшөөрөл олгох юм байна.

Тиймээс аравдугаар сарын 15-наас эхлэн зөвшөөрөлгүй таксигаар үйлчлүүлээд энэ талаар хэн нэгэн цагдаагийн байгууллагад гомдол гаргасан тохиолдолд зөрчлийг хянан шалгаж эхэлнэ. Хэрэв жолооч зөвшөөрөлгүй байсан нь батлагдвал таван сая төгрөгөөр торгуулна гэдгийг албаныхан хэллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
11
ЗөвЗөв
5
ХахаХаха
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-10-14 103.57.92.106

Коммунизм руугаа буцаад марш болж байх шив.Таксигаар амжиргаагаа залгуулж байгаа хэдэн мянган хүн түүгээр үйлчлүүлж байгаа түүнээс олон мянган нийслэлчүүдийн зовлон Нямбаатарт түй ч хамаагүй юу.Өнөөдрийн байдлаар гудамжинд такси барихаар гараа өргөсөн олон хүн замын турш харагдаж байлаа.Таксиныхаа асуудлыг огт шийдээгүй байж яарсан даарсан хөгшид ,хүүхэдтэй хүмүүс,яаралтай ажилтай хүмүүс гээд олон хүмүүс хохирогч болж байна.Цаашдаа хүйтний эрч чангарна.Одоо нөгөө олигархуудын үнэтэй такси гарч

Avatar

иргэн 2024-10-14 202.131.230.98

токси хэрэг болвол яаах болж бна аа,хүний машинд гуйж байж суучхаад дараа нь бас хов зөөж явах болно ч гэх шиг бүүр нэг хүнийг хүн чанаргүй улс төрчид шигээ болглж бна даа

Avatar

Зочин 2024-10-14 66.181.161.142

өвлийн хүйтэнд такси олдохгүй дээ. энэ шийдвэрийг гаргаад бга тэнэг хүмүүсээрээ ажил гэр лүүгээ зөөлгө дө

Avatar

зочин 2024-10-14 202.131.230.98

ардын намдаа баярлаж яваа эрхэм халтуурчдаа

Avatar

иргэн 2024-10-14 202.131.230.98

зөв талдаа гэж хэлээд байгаа нь цаанаа хятад эзэнтэй такси баазуудыг л дэмжээд байна даа,Одоо баахан хятад машин орж ирнэ дээ

Avatar

Нэргүй 2024-10-14 59.153.114.103

Таксчид л буруутай тэд л болохгүй байгаа юм шиг худлаа суртал явуулахаа боль. Тэд чинь бусадтай л адил ажил хийж байрныхаа лизинг, хүүхдийнхээ сургалтыг, хөгшдийнхөө эмчилгээг төлөх гэж шөнөжин нойргүй хотыг мянга тойрч, согтуу хөлчүү галзуу солиотой , хулхидагч худалч, луйварчин түйвэрчин, а******н, сагсуу мэдрэл янз бүрийн амьтантай зууралдаж яваа хүмүүс. Төр мөнгө сайхан л бодохоос энэ хүмүүсийн аюулгүй байдалд жишээлбэл ямар тус нэмэр болов? Жинхэнээсээ Түй шүү!

Avatar

Нэргүй 2024-10-14 66.181.184.64

Зөвхөн Уб гэж хязгаарлахгүй хөдөө орон нутаг руу хүн зөөгөөд осол аваар хийж амь насыг нь үрээд байгаа халтуурчдыг ч гэсэн хамруулах хэрэгтэй. Тэд гэж ямар ч хяналтгүй хурд хэтрүүлж давхиад хүний амь нас эрүүл мэндэд эрсдэл учруулсан, татвар төлдөггүй гарууд байх юм.

Avatar

Нэргүй 2024-10-14 202.9.47.21

ард түмнээ бие биенээр цагдуулах нь социализмын үзэл, арга барил. хүмүүсийг хов зөөлгөх сэтгэл, ёс зүйг тогтоох гэж байгаа бол асуудал түмэнд биш та нарт байна,

Avatar

Зочин 2024-10-14 66.181.177.176

Цэгцлэх цаг нь болсон . Хэн дуртай нь хүн зөөж давхимааргүй бна . Заавал стандарт байх ёстой

Avatar

Зочин 2024-10-14 202.126.88.178

Зөвшөөрөлтэйд нь бол яаж ч байсан гомдол гаргаж болохгүй юү? Тэд та нарынх уу?

Avatar

Нэргүй 2024-10-14 59.153.114.103

Чи өөрөө эхлээд хөлсөлсөн таксиныхаа мөнгийг хэл амгүй төлж, соёлтой үйлчлүүлж сурчаад хэл ам хий за!

Avatar

Нэргүй 2024-10-14 202.55.188.82

хувь байна уу хувьсгал нь байна уу хүн зөөж төлбөр авах нь гэмт хэрэг биш баймаар.харин хаанаас хүн авч буулгах вэ гэдэг зохицуулалт хийж өгөх нь зөв шүүтэхгүй бол хэн дуртай нь хаа хамаагүй газар гар өргөөд зогсох нь түгжрэлд нөлөөлөөд байх шиг байдагтэгээд такси үйлчилгээний зогсоолтой болчвол гэнэт энд бууя гэж дураараа хаа хамаагүй газар зогсоож бусдадсаад болмооргүй л байна шүү дээ

Avatar

зочин 2024-10-14 66.181.176.38

Таксийг тоолууртай болгох хэрэгтэй, тоолуургүй тохиролцооны такси дэлхийд ганцхан Улаанбаатарт л явдаг

Avatar

Нэргүй 2024-10-14 202.126.90.212

энэ битүү дүгжирээнд албан ёсны такси ойрхон газар явдаггүй юм. 30 40 н минут 1цаг түгжирч түгжирч хоёр 3н км яваад ашиг олдоггүй юм шүү. албан ёсны такси хотын төвөөр явдаггүй ихэнх нь зайсан яармаг мэтийн хотхон хорооллоос хүлээж байгаад алс холын дуудлагаар аль болох түгжрэлгүй захын замаар явдаг юм шүү. хэрвээ энэ шийдвэр үнэн бол хувийн такси олдохгүй дэ.энэ их түгжрэлд очих газартаа нь ойролцоо явах бол хаа хүрэхүү гэж асууж байгаад зам дагуу бол авч явдаг шүү.хэн хэндээ хэрэгтэй байда

Avatar

ИРГЭД 2024-10-14 192.82.66.11

ЗӨВ ЗӨВ ДЭМЖИЖ БНА.

Avatar

Нэргүй 2024-10-14 66.181.187.243

hohichin MAN iin malnuudaa songood bai

Avatar

Нэргүй 2024-10-14 67.159.8.148

хөлдөцгөө үхэрүүээ

Avatar

Нэргүй 2024-10-14 66.181.176.100

Bolj bolj kk

Avatar

зочин 2024-10-14 202.179.15.130

Ямарч бүртгэлгүйгээр хүн тээвэрлэнэ гэхээр зорчигчидодоо эрсдэлтэй юм, автомашины бүрэн бүтэн байдал, хөдөлгөөнд оролцож байгаа соёл, аюулгүй байдал чухал байна шүү дээ, тэгээд л дураараа тоо хэлж мөнгө нэхдэг, мянга мянгаар л хэлдэг, задгай зуун төгрөг гардаггүй. орлого олж, түгжрэл нэмж байгаа нь үнэн шүү дээ. татварыг нь төлөөд яв л даа. ядаж бид нар бүрэн бүтэн, даатгалтай тээврийн хэрэгслээр шударгаар хөлс төлөөд явмаар байна. орой болохоор дуртай тоогоо хэд дахин үржээд явдаг биз дээ

Avatar

111111 2024-10-14 202.131.230.162

толгой н эргэсэн мэнхаг амьтад хувийн такси ийм их хэрэг үйлдэнэ гэж байхгүй. Ажил төрөлгүй, ахмад настай дундаж амьдралтай борчууд өөрийн амьжиргаандаа нэмэр болгох, унаа унашгүй яарч сандарч даарч бээрч халж байгаа хүмүүсийг зорьсон газар нь хүргэж буян үйлдэж байгаа нь юуны буруу байх билээ. Таксиний үйлчилгээ чинь хүхрэлцэхгйү байхад яадаг вм бэ 3-5 ая төлөөд тэр олон шаарпдлагыг ччнь хангаад явах хүн байхгүй. хэдэн таксиний компаний баячуудад монопол нрх олгох хуйвалдаан шүү дээ нөхдөө

Avatar

Лхагва 2024-10-14 122.201.31.73

ер ньхэнийг ч гуйхгүй амиа аваад явж болохгүй зааьал хэн нэгний зарц эсвэл халамжаар амьдрах хэрэгтэй.хэн нэгнээс хараат биш амьдралаа аваад явж байгаа хүн их аюултай тийм давхрагыг үгүй хийх хэрэгтэй. тэгэхгүй бол дарангуйлж чадхаа болино шүү дээ

Avatar

Нэргүй 2024-10-14 139.5.216.177

Бас нэг авилга гарах нь. зөвшөөрөл огт хэрэггүй.

Avatar

Нэргүй 2024-10-14 202.9.40.186

Гудамжиндаа хөлдөхийм бн л даа, яах уу

Avatar

Зочин 2024-10-14 122.201.31.97

Такси олдохгүй хүлээж хүлээж, арай гэж нэг олдсон таксигаа эргэж матах болж байна уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж