Израильд өндрийн пуужингаас хамгаалах систем болон цэргийн бие бүрэлдэхүүн илгээх шийдвэрийг АНУ гаргасан байна. Пентагоны мэдээлснээр, ерөнхийлөгч Жо Байден "Израилийг хамгаалах" тушаал гаргаж, Өндөр бүсийн хамгаалалтын терминал (Thaad)-ийг бие бүрэлдэхүүний хамт илгээхийг санаачилсан аж.
Учир нь аравдугаар сарын 1-нд Иран 200 гаруй баллистик пуужингаар Израиль руу цохилт өгсөн байдаг. Израилийн Батлан хамгаалах яам эдгээр пуужингийн заримыг нь саатуулж чадсан ч төв болон өмнөд бүсэд хохирол учирсан гэж мэдэгдсэн. Тиймээс тус улсыг хамгаалах, дэмжих амлалтынхаа дагуу "Thaad" системийг илгээх болно гэж Пентагон мэдэгдэв.
Өнгөрсөн оны аравдугаар сарын 7-нд Хамас бүлэглэл Израиль руу довтолсны дараа АНУ тус "Thaad" системийг Израиль руу илгээж байжээ. Мөн 2019 онд агаарын довтолгооноос хамгаалах дадлага хийлгүүлэх зорилгоор илгээж байсан байна.
Иран Пентагоны мэдэгдлийн дараа хариу мэдэгдэл хийж, удирдагч Хассан Насралла, Хувьсгалт харуулын корпусын ахлах офицер болон Хамас бүлэглэлийн удирдагч Исмаил Хание нарын өшөөг ямар ч аргаар хамаагүй авах болно гэжээ.
Иран болон Израилийн тал өнгөрсөн аравдугаар сараас хойш мөргөлдөж байсан ч Газын зурваст болж буй хүмүүнлэгийн дайны дараа Хезболла бүлэглэл палестинчуудыг дэмжих зорилгоор Израиль руу довтолсон байдаг.
Iran is the most powerful country in the Middle East. Iran's military and armaments have become enormously powerful. 2024-10-14 66.181.190.108
Iran is the most powerful country in the Middle East. Iran's military and armaments have become enormously powerful. Also, the powerful Arab countries such as Saudi Arabia have become allies in support of Iran in 2024. Israel will never go to war with Iran. The American government understands this very well.
Нэргүй 2024-10-14 202.9.40.223
Хаана дайн болно тэнд АНУ оччихсон гол ролид нь тоглож байх юм. Дайнгүйгээр энэ улс оршин тогтнож чаддаггүй бололтой. Хүний эрх ардчилал ярьсан хамгийн их дайнч улс бол АНУ юм. Ам ажлын нэгдэл байхгүй. Дэлхийн 2-р дайнаас хойш хамгийн их дайнд тасралтгүй оролцсон улс бол ганцхан АНУ юм. Монголын " No War" хөдөлгөөнийхөн яагаад АНУ-ын дайнч бодлогыг шүүмжилж жагсаж эсэргүүцэхгүй байна вэ.
зочин 2024-10-14 139.5.217.143
…хүмүүнлэгийн дайг гэж хөөрхөн нэрлэж бас болдог байх нь ээ….
Зочин 2024-10-14 59.153.87.54
украин руу явуулаач, түрэмгий оросуудын хандыг хага дарах хэрэгтэй.
Оноч 2024-10-14 37.99.18.209
Өндрийн пуужинг хамгаалах систем нэмж өглөө гээд доогуур орж ирэх далавчит пуужинг бол хаахгүй л юм бна. Оросууд Иранд далавчит пуужин өгчихвөл тэгээд явж өгөх нь дээ.
Нэргүй 2024-10-14 66.181.181.147
Оросын хамгийн хурдан пуужин дуунаас 10 дахин их хурдтай бол Ираных 13 дахин их хурдтай гэж бна,наад "Thaad" системийн хүчин чадал 5 дахин хурдтай пуужин харвадаг учир ираны сүүлийн үеийн пуужингуудыг устгах ямар ч техникийн боломж байхгүй,саяны цохилтоор хуучин пуужингуудаа харвасан, нисэх онгоцны хөөрөх талбай,онгоцнуудыг сөнөөсөн,дахин израйль цохилт өгвөл шинэ пуужингаар хариу цохилт өгвөл израйлд хэцүү юм болно доо
зочин 2024-10-14 202.9.46.195
Израль АНУ Иранаас үхтлээ айж байгаа юм байна………….
өуөуц 2024-10-14 202.9.40.185
Дэлхийг хамгийн тогтворгүй, тайван бус болгож буй ганц л улс энэ дэлхийд байна. МЭДЭЭЖ ТЭР БОЛ АНУ !!!!
зочин 2024-10-14 66.181.160.80
Харинч Хамасын өдөөсөн дайныг зогсоох гэж очиж байгаа юм биш үү… Дэлхийн 1р дайныг Америкчууд ирж зогсоосон .Д2 мөн л Америкчууд л ирж байж дуусгасан . Одоо Д3 эхлүүлчихгүйг л хийчээж байна …
Нэргүй 2024-10-14 122.201.31.64
Дадлага хийлгэх зорилгоор …
Нэргүй 2024-10-14 77.221.159.189
bye bye nazy Banders! kkk