НИТХ-ын анхдугаар чуулган 13:00 цагт хуралдана

НИТХ-ын анхдугаар чуулган 13:00 цагт хуралдана

НИТХ-ын анхдугаар чуулган 13:00 цагт хуралдана

НИТХ-ын ээлжит сонгууль өнгөрсөн Баасан гаригт болж, нийслэлд үнэмлэхүй ялалтыг МАН-аас нэр дэвшигчид үзүүлсэн. Тодруулбал, НИТХ 45 төлөөлөгчтэй байхаас энэ удаагийн Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчийг сонгох сонгуульд МАН 40 суудал авч, АН таван суудал авсан юм. Тэгвэл өнөөдөр /2024.10.14/ шинээр бүрдсэн НИТХ-ын анхдугаар хуралдаан 13:00 цагт товлогдсон байна.

Танилц: НИТХ-ын сонгуулийн дүн

  • Багануур дүүрэг хоёр мандаттай. Тус дүүрэгт МАН-аас нэр дэвшигч С.Даваасүрэн,Т.Отгонболд нар хамгийн өндөр санал авчээ.
  • Бага-Хангай дүүрэгт АН-аас нэр дэвшигч Б.Золзаяа хамгийн өндөр санал авсан.
  • Баянзүрх дүүрэг гурван тойрог, гурван мандаттай. Хоёрдугаар тойрог нь гурван мандаттай. МАН-аас нэр дэвшигч Г.Ууганбаяр, Ч.Батзориг, Т.Батцогт нар хамгийн өндөр санал авсан бол БЗД-ийн гуравдугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч А.Баяр, Б.Мөнхбаатар, Э.Одонтуяа нар хамгийн өндөр санал авсан байна. Харин БЗД-ийн дөрөвдүгээр тойрог дөрвөн мандаттай. Тус тойрогт МАН-аас нэр дэвшигч Г.Жаргалсайхан, Ү.Оюунзул, Д.Даваадалай, Д.Жавхлан нар хамгийн өндөр санал авчээ.
  • Сонгинохайхан дүүрэг арван мандат, хоёр тойрогтой. СХД-ийн тавдугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Ц.Төрхүү, Г.Батзориг, Ц.Бөттөр, Э.Хулан, Б.Сэргэлэнбаатар нар хамгийн өндөр санал авсан бол зургадугаар тойргоос МАН-аас нэр дэвшигч Х.Нямабаатар, Д.Ундармаа, Ж.Сандагсүрэн Б.Хуягбаатар, Г.Батбаяр нар хамгийн өндөр санал тус тус авчээ.
  • Сүхбаатар дүүрэг дөрвөн мандаттай. Долдугаар тойрогт АН-аас нэр дэвшигч Д.Бадарсан, МАН-аас нэр дэвшигч Б.Ану-Үжин, Б.Дөлгөөн, АН-аас нэр дэвшигч  М.Эрдэнэсүх нар хамгийн өнөдөр санал аваад байгаа юм.
  • Баянгол дүүрэг нийт зургаан мандаттай МАН-аас нэр дэвшигч Ө.Сумъяабаатар, Ж.Батбаясгалан, Б.Сэмжидмаа, Д.Энхбаяр, Ч.Мэндбаяр, Э.Энхтөр нар тус тус хамгийн өндөр санал авчээ.
  • Хан-Уул дүүрэг зургаан мандаттай. МАН-аас нэр дэвшигч Б.Мягмарнар, Ж.Энхжаргалан, А.Амартүвшин, Л. Хосбаяр, Г.Батсайхан, АН-аас нэр дэвшигч Г.Зундуйдорж нар хамгийн өндөр санал авчээ.
  • Чингэлтэй дүүрэг дөрвөн мандаттай. МАН-аас нэр дэвшигч Н.Мандуул, З.Төмөртөмөө, Б.Мөнхбат, Л.Ариунтуяа нар хамгийн өндөр санал авсан юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2024-10-14 192.82.92.153

НИТХ САЙХАН БАЙРТАЙ БОЛСОН ЮМ БАЙНА. ОДОО АРД ИРГЭДИЙНХЭЭ ТӨЛӨӨ САЙН АЖИЛЛАХ Л ХЭРЭГТЭЙ… НИЙСЛЭЛЧҮҮД НЯМБААТАРЫН ЯРИАД БАЙГАА МЕТРО БАРИХ, ЗАМ БАРИХ ЗАСАХ АЖЛАА ХИЙГ ГЖ ИТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ ШҮҮ. АМЖИЛТ ХҮСЬЕ.

Avatar

444 2024-10-14 43.228.129.131

Эрдэнэсүх дүүд ажлын амжилт хүсье.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж