Орон нутгийн сонгуульд саналаа өгөөд буцаж явсан оюутнууд автомашины осолд орж, хоёр нь нас барж, гурав нь эмнэлэгт хүргэгдсэн харамсалтай осол өчигдөр /2024.10.13/ гарсан байна. Энэ талаар тус аймгийн нэгдсэн эмнэлэг болон цагдаагийн байгууллагаас тодрууллаа.
Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгээс тодруулахад, осолд орсон оюутнууд яаралтай тусламжаар хүргэгдэж ирсэн. Биеийн байдал нь хүнд эмчилгээ хийж байгаа. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэлээ.
ЦЕГ-аас асуухад, цагдаагийн байгууллагад аравдугаар сарын 13-ны өдөр 14:50 цагт Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осол гарч хоёр хүн нас барсан гэх харамсалтай дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага мэдээллийн дагуу аймгийн цагдаагийн газрын шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт очиж хойшлуулашгүй ажиллагааг явуулахад Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баян-Өндөр багийн нутагт “Toyota sai” маркын авто машин замын зорчих хэсгийн баруун талруу гарч осолдсоны улмаас тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан нийт таван иргэнээс хоёр иргэн нас барж, хоёр иргэн гэмтэж, эмнэлгийн тусламж авсан нөхцөл байдал тогтоогдоод байна гэх хариулт өглөө.
Албан бус эх сурвалжийн хэлж байгаагаар, оюутнууд хичээлээсээ чөлөө авч, орон нутгийн сонгуульд оролцохоор нэгдсэн унаагаар явж, буцахдаа хувийн унаагаараа зорчиж байж. Цас орж, зорчих хэсгийн зам явахад хүндрэлтэй болсон байсан бөгөөд оюутнууд зорчиж явсан машин Дэлгэр сумын нутагт явж байхдаа осолдсон байна.
Иймд тээврийн цагдаагийн албанаас цаг агаарын мэдээллийг тогтмол авч, холын замд явахдаа машиныхаа бүрэн бүтэн байдлыг шалгаж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байхыг зөвлөж байна.
Нэргүй 2024-10-14 139.5.216.164
Цахимаар Сонгууль гэж балай юмыг өгч байя…. МАНГАРуудаа….
Нэргүй 2024-10-14 158.59.146.30
zuvhun songuuliin zorilgoor oyutnuudiig huduu yavuulj ami nasaar ni togloson, tegeh shaardlagagui baisan, tsahim mongol chin haana bna
Нэргүй 2024-10-14 202.126.90.150
….ЁСТОЙ ДҮҮРЧИХСЭН ХҮМҮҮС ШҮҮ ..
Зочин 2024-10-14 66.181.183.93
сумын сонгуульд оролцох гэж явж байдаг хайран залуус.үх эн амьд ялгаагүй хохироод л үлдэнэ шүү дээ
Нэргүй 2024-10-14 103.242.47.254
АН МАН хоёр одоо больмоор байна, дээгүүрээ нэгдэж хулгайгаа хийж хулгайгаа цайруулж байгаа мөртлөө доогуур жирийн иргэдийг талцуулж хуваагдуулж нөгөө хэдэн орк маань тэнэгээ мэдсээр байж намд хуваагдан амь насаа үрэн байж энэ сонгууль гэж мөнгөний тоглоомд орох юм харамсалтай
Нэргүй 2024-10-14 66.181.191.240
ан гэж далжигнаад амь асаа өгч дээ хэрүүл урууд ихтэй бохир нам даа
Нэргүй 2024-10-14 66.181.185.18
АНамаа сонгоод бай. үүнээсч их юм үзнэ шүү!!!!
Нэргүй 2024-10-14 202.55.191.130
Нөгөө Нэгүүний үзүүлээд байсан оюутан зөөх автобусаар яваад буцахдаа өөр машинаар явсан юм болов уу даа.
Нэргүй 2024-10-14 103.57.93.199
Цахим согууль хийж баймаар байна өө. Ямар анхдугаар үндсэн хуулиа баталдаг шиг морь тэмээ унуулж очдог баримтад киноны эрин үе биш. Иргэн хаанаас ч хандаад сонгуулиа өгч чаддаг болох хэрэгтэй
цэрэг татлага 2024-10-14 202.131.230.90
сонгуул биш дээ цэрэг татлагад явсан. цэрэг арми гэж хүний амь авдаг газар болж дээ. суралцаг ажилтай хүүхдүүдийг заавал ир гэх ямар хэрэг байнаа.
Www 2024-10-14 103.212.119.47
Songuuli ugsun l bn sh dee. nuukh yu bn.
Нэргүй 2024-10-14 202.131.225.197
202.131.230.90 гэсэн тролл гэмт хүн гэлбэлзэхийн үлгэр үзүүлээд байна уу. Дахин дахин бичээд явах чинь . Хэзээ оюутан цэрэгт татагддаг болоо вэ? Тэгээд ч цэрэг татлага маргааш эхлэх юм байна. Сонгууль өгүүлэх гэж оюутнуудыг үнэгүй автобусаар зөөж байна гээд Нэгүүн.мн сурвалжилга хийсэн байсан. Тэр биш үү? Үнэгүй очоод ээж аавдаа үнсүүлчхээд ирье гээд явсан байгаа даа, аягүй бол. Буцах зардлыг нь өгье гээд хахуульдсан байж ч мэднэ. Санаа гэж собак. Зохион байгуулалттай, тооцоотой хийсэн ажил даа.
жаргал 2024-10-14 45.117.35.36
Эдгээд босоод ирээрэй дүү нар…Хайран сайхан залуу хүүхдүүд. Аав ээжид нь гүн эмгэнэл илэрхийлье. Сайхан оронд эргэн төрөөрэй.
Нэргүй 2024-10-14 202.21.120.187
Ёстой доо. Сайн төрлийг олоод, сайхан оронд эргэж төрөөд, амар жимэр амьдраарай.
Нэргүй 2024-10-14 103.57.93.199
Энэ сонгуулийг уахим болгох хэрэгтэй шүү дээ. Ингэж хэн нэгнийг сайхан амьдруулахын тулд хэн нэгэн нь амь үрэгдэх ёсгүй шүү дээ
Нэргүй 2024-10-14 202.126.88.175
Ерөнрийлөгч зугаалж , оюутнууд сонгуулиа хүндлээд амь насха алдаж бгаа нь нь хэр шударга вэ
Нэргүй 2024-10-14 202.126.90.212
цахимаар сонгууль өгдөг болмоор байнада. заавал ингэж хол явуулж байхаар… хайран харамсамаар байна
Нэргүй 2024-10-14 202.126.88.168
хайран залуус оюутанууд гэхээр эхдэм боловсролтой болох иргэдээс маань гэсэн үг ОДОО ЦАГТ БОЛОВСРОЛ МЭДЛЭГ СОЁЛ ЯМАР ИХ ХЭРЭГТЭЙ БАЙНА АА
Нэргүй 2024-10-14 43.242.242.59
Яагаад хөдөө суманд очиж саналаа өгөх болсон юм болоо. үүнийг нь сайн шалгах хэрэгтэй. Сэжигтэй л байна.
Нэргүй 2024-10-14 103.212.162.64
uulasaa l songuli bolbonoor ingedeg shuu de. nutagtaa och8h gsn oyutn77dad hamaagui yum ship bean h3n gardening
Зочин 2024-10-14 202.9.46.219
царцаа
Нэргүй 2024-10-14 202.131.230.90
сонгуул биш цэрэг татлага
Нэргүй 2024-10-14 59.153.112.204
хаягаараа саналаа өгнө биз дээ, өөр яалгах гээв