Хээрийн түймрийг бүрэн унтраасан гэв

Хээрийн түймрийг бүрэн унтраасан гэв

Хээрийн түймрийг бүрэн унтраасан гэв

НЭМЭЛТ 10:00 цаг.

Онцгой байдлын ерөнхий газраас дараах мэдээллийг өглөө. Дорнод аймгийн Баяндун, Матад, Халхгол, Хэнтий аймгийн Дадал, Жаргалтхаан, Төв аймгийн Сэргэлэн суманд өчигдөр буюу аравдугаар сарын 13-нд бүртгэгдсэн найман хээрийн түймрийг бүрэн унтраалаа. Өнгөрсөн долоо хоногт Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 18 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлагын дагуу үүрэг гүйцэтгэсэн.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи, шуургатай байх тул ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг зөвлөж байна гэв.

Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн Дорнод аймгийн Баяндун, Халхгол, Сүхбаатар аймгийн Асгат суманд гарсан дөрвөн хээрийн түймрийн голомтод тухайн аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж байна.

Урьдчилсан мэдээгээр өчигдөр /2024.10.13/ түймэрт 23:30 цагийн байдлаар хоёр гэр, нэг хашаа өртжээ.

Сүхбаатар аймгийн Асгат суманд гарсан хээрийн гал түймрийг цурманд оруулсан бөгөөд өчигдөр 22:40 цагт бүрэн унтраасан байна. Харин Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраахаар орон нутгийнхныг дайчлан ажиллаж байна гэв.

Дорнод аймгийн Дашбалбар, Баяндун сумын зааг нутагт дэгдсэн түймрийн хохирлыг одоогоор тогтоогоогүй байна. Түймрийг унтраахаар аймаг, сумын Онцгой байдлын газар, мэргэжлийн ангийнхан, малчид ажиллаж байна.

Ихэнх нутгаар хуурайшилтын зэрэг өндөр, ойрын өдрүүдэд салхи шуургатай байх тул иргэдийг галын аюулгүй байдлыг сайтар хангаж, хөдөө, орон нутагт зорчихдоо ил задгай гал түлэхгүй байх, асаасан шүдэнз, тамхины иш, үнс нурмыг бүрэн унтрааж, ой, хээрийн түймрийн галын аюулаас урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхаарууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж