Сурвалжлага: Гоожингийн өндөр "эзэн"-тэй болно

Сурвалжлага: Гоожингийн өндөр "эзэн"-тэй болно

Сурвалжлага: Гоожингийн өндөр "эзэн"-тэй болно

Орон сууцны өндөр барилгууд дунд хаалга, цонх нь хагарч онгойсон хуучны барилгын балгас харагдана. Хэн нэгнээс аврал эрэх мэт энэ түүхэн дурсгалт барилгыг анх Монгол Улсын анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэнд зориулан 1914 онд барьсан түүхтэй.

Гэвч өдгөө эргэн тойронд нь орон сууцны хорооллууд сүндэрлэж, түүхэн дурсгалт барилгыг хадгалан хамгаалах асуудал орхигдсоноор балгас болоод буй нь энэ. Олны хэлж заншсанаар “Гоожингийн өндөр” нэртэй энэ түүхэн барилга одоогийн Баянзүрх дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг. Төр засгаас энэ мэт анхаарах ёстой түүхэн барилгаа сэргээн засварлахад анхаарахгүй байгаа нь олны дургүйцлийг төрүүлж буй. Ад шоо үзэгдсэн энэ "балгас"-ыг нэн даруй авран хамгаалах шаардлагатайг судлаачид хэлж сануулсаар л байгаа. Гэвч өдийг болтол дорвитой ажил хийсэнгүй. Тиймээс түүхэн барилгын өмчлөл болон сэргээн засварлах ажил хэзээ эхлэх талаар дахин сурвалжиллаа.

"НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГУУДТАЙ ЗӨВШИЛЦЛИЙН ТҮВШИНД ЯВЖ БАЙНА"

Нийслэлийн Баянзүрх дүүргийн зургадугаар хорооны Засаг дарга Б.Энхбаатар "Гоожингийн өндөр түүхэн барилгын газрын эрхийг 2022 онд  нийслэлийн Засаг даргын захирамжаар цуцалсан. Гэвч шүүх байгууллагаас эзэмшигч иргэний талд шийдвэрлэсэн. Эзэмшигч иргэний хувьд хорооны Засаг даргатай ирж уулзаад "Бид энэ газар дээр барилга барих сонирхол алга, улсад өгмөөр байна. Нөхөн төлбөрөө тохиролцъё" гэдэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Одоо нийслэлийн удирдлагуудтай зөвшилцлийн түвшинд явж байгаа" гэдгийг хэлсэн юм. Хотын даргын зөвлөх Ч.Батзориг "Түүхэн барилгын эзэмшигч иргэнтэй уулзаж, нөхөн төлбөрийг тохиролцсон. Тухайн иргэн яг хэдэн төгрөгийн төлбөр авч байгаа талаарх мэдээллээ нууцлахыг хүссэн" гэдгийг онцолж байв.

Хорооны оршин суугчдын зүгээс энэ барилгатай холбоотой гомдол, санал ихээр ирдэг байна. Учир нь хуучин барилгын балгас дотор орон гэргүй хүмүүс амьдрах, насанд хүрээгүй хүүхдүүд дотор нь газ үнэрлэх зэрэг гэмт хэрэг олон гардаг гэнэ.

Хамгийн сүүлд 2013 оны нэгдүгээр сард иргэн н.Үеэлэнгээс 521 мкв, хувийн орон сууцны зориулалттай “Гоожингийн өндөр”-ийг Б.Мөнх-Эрдэнэ гэх иргэн худалдан авч, эзэмших эрхийн гэрчилгээгээ гаргуулжээ.

"Гоожингийн өндөр"-ийг 1992 онд нийслэлийн өмчид шилжүүлэх тушаалыг тухайн үеийн Эдийн засгийн коллежийн захирал Р.Амаржаргал гаргаж байсан. Уг тушаалд 58.500 төгрөгийн үнэтэй "Гоожингийн өндөр" гэх есөн айлын хоёр давхар сууцыг актлан, данснаас хасч, түүхийн дурсгалт барилгын хувьд Улаанбаатар хотын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны мэдэлд шилжүүлсүгэй гэжээ. Гэвч нийслэлийн удирдлагууд тухайн үед өмчөөр бүртгэж аваагүй. Одоо газар эзэмшигчид тэрбум орчим төгрөгөөр газрыг үнэлж буй юм.

НИЙСЛЭЛЭЭС ГАЗАР ДЭЭР МУЗЕЙ БАЙГУУЛАХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙВ

"Хэрвээ тухайн газар дээр одоогийн барилгыг музей болгон сэргээн засварлавал мэргэжлийн сэргээн засварлагчидтай хамтран ажиллана. "Гоожингийн өндөр" барилгын 1988 онд сэргээн засварлах анхны зураг төслийг хийж байсан. Тэр үед зураг төсөл нь бидэнд бий" гэдгийг хотын даргын зөвлөх асан Х.Мөнх-Эрдэнэ өмнө нь мэдээлж байв.

"1988 ОНД “ГООЖИНГИЙН ӨНДӨР”-ИЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАХ ЗУРГИЙГ ГАРГАСАН"

Архитектор Г.НЯМЦОГТ:

-Түүх, соёлын дурсгалыг сэргээн засварлах газрыг 1973 оноос байгуулсан түүхтэй. Хэрэв өдий хүртэл ажилласан бол үйл ажиллагаа нь цэгцэрчихсэн, олон улсын түвшинд хүрчихсэн байх байлаа. Гэвч 1993 хувьчлагдаж, үйл ажиллагаа нь бүрэн зогссон. Тус газар түүх соёлын дурсгалт барилгын бүх зураг төслийг хийж батлуулаад, сэргээн засварлалтын ажлыг хийдэг байсан. Дотроо мужааны цех, керамик үйлдвэр гээд сэргээн засварлалтын бүх төрөл багтдаг байв. Тэндээс төрөн гарсан доктор цолтой мэргэжилтэн олон бий. Одоо энэ газар ажиллаж байсан мэргэжилтнүүд ахмад настан болж, цөөн үлджээ.

Түүх, соёлын дурсгалыг сэргээн засварлах газар байх үед улсаас бодлогоор өв соёлын дурсгалт барилгуудыг ээлж дараагаар нь сэргээн засахаар ажиллаж байсан. “Гоожингийн өндөр” барилгын ойролцоо Улаанбаатар хотын музей, Г.Дэмид жанжны байшин, төмрийн завод гэх мэт түүх соёлын дурсгалт барилга олон бий.

Тэр дундаас 1988 онд “Гоожингийн өндөр”-т судалгаа хийж, сэргээн засварлалтын ажлын зургийг нь хүртэл хийсэн. Харамсалтай нь, газар нь хувьчлагдсаны улмаас энэ бүх ажил цаасан дээр л үлдсэн дээ.

Миний хувьд хоёр, гурван жилийн өмнө “Гоожингийн өндөр” барилга дээр Аса аварга Д.Дагвадоржтой хамт очсон. Өмнө нь ч хэд хэдэн удаа очиж байсан. Ер нь сэргээн засварлахдаа тухайн түүхэн барилгын дүр төрхийг хадгалах нь хамгийн чухал. “Гоожингийн өндөр” барилгыг нэн яаралтай хамгаалалтад авч, өмчлөлтэй болгож, тухайн газрыг цэвэрлэх шаардлагатай. Барилгын дотор тал нь шатсан.
Хоёрдугаарт, тухайн барилгын эргэн тойронд өндөр өндөр орон сууц бариад газар гэх юм үлдээгүй. Түүх, соёлын дурсгалт барилгыг буулгаад, эргүүлээд тэр чигээр нь өөр газар барьдаг нэг арга бий. Энэ бол олон улсад ашигладаг сэргээн засварлалтын арга. Энэ мэт түүхэн барилгыг авран хамгаалахын тулд Түүх, соёлын дурсгалт барилгыг сэргээн засварлах газрыг дахин байгуулах шаардлагатай. Монголын сэргээн засварлалтын мэргэжилтнүүд төсөв мөнгийг нь шийдээд өгвөл сайн ажиллаж чадна. Орчин цагт ур чадвартай мэргэжилтнүүд, техник технологи, багаж тоног төхөөрөмж хангалттай болсон" гэдгийг өмнө нь хэлж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-14 202.179.26.203

зүгээр л сэргээгээд ижилхэнийг хүчээр бариад шинийг нь зориуд түүхэн барилга гээд сурталчлаад. Зарим улсууд тэгээд л байдаг юм. Манайхан гэж гандан, тэмбүүнээс өөр юм тархинд байхгүй, дандаа өнөө юм мэддэг, юмтай хүүтэйг нь хядаад хог н**ш нь үлдчихсэн ийм жижигхэн юман дээр харагдаж байгаа юм.

Avatar

Нэргүй 2024-10-14 202.9.40.52

Түүхийн дурсгал биш ээ.

Avatar

Худлаа даа 2024-10-14 202.126.91.199

Аль Батүүл, Сумьяабазарын үед л хамгаална, сэргээн засна нтр гээд дөвчигнөөд байсан одоо болтол нийслэл өмчдөө ч аваагүй байгаамуу. Ингэж удаан нэг ажлыг хийхээр яах вэ. Соёлын өвийг нийслэлийн дарга нар мартагнуулж байгаад буулгаж устгаж л мэддэг болохоос хамгаалж засаж байсан түүх байхгүй шүү.

Avatar

Хамгаалах тун чухал 2024-10-14 103.10.21.119

Энэ хотод түүхэн барилга гэхээр зүйл бараг үлдээгүй шахуу. Цөөн үлдсэн энэ мэт барилгуудаа нийслэлийн удирдлагууд тордож додомдоод музей байгуулчихвал наанадаж хүүхэд залуус түүхээ таньж мэднэ, цаанадаж түүхэн барилгаа аваад үлдчихнэ. Хотын дарга нар маань энэ мэт үнэ цэнтэй зүйлээ хадгалж хамгаалах талаар оюундаа тунгааж л байдаг байх гэж итгэнэ.

Avatar

Нэргүй 2024-10-14 66.181.185.106

nuraagaacheeee maraalinn elegdeld orson bn

Avatar

Нэргүй 2024-10-14 202.179.26.203

мараалийн элэгдэл ккк. моралийн элэгдэл гэдэг юмаа. чадахгүй бол гадны үг битгий хэрэглэ.

Avatar

Ай дааа 2024-10-14 202.126.90.132

Ямар ч ТҮҮХГҮЙ шахуу Улсууд Түүх зохиогоод, Байгаа Сүм хийдээ авч үлдээд , Сэргээгээд, Хадгалаад, Хамгаалаад бхад 2500 гаран жилийн ТҮҮХТЭЙ МОНГОЛ орон Хуучнаас Үлдсэн Шашин, Соёл, Юмсаа Хайр Найргүй Нухчин дарж, Хурааж, Нурааж, Гуйвуулж , Гүтгэн Харлуулж , Хувхайлахаас өөрийг мэдэхгүй нь Харамсалтайяа…..

Avatar

Нэргүй 2024-10-14 202.126.90.132

Монголчууд юм л бол Цэмэнт Цутгаж, Боржуур солихоор Улс Хөгждөг гэх ОЙЛГОЛТ, ХАНДЛАГА-аа хэзэээ Өөрчилнөө ???? Адаглаад Гудманд Нус цэрээ хаяхгүй, Хүнтэй Яриагаа тааруулаад Зөв харьцаад сурмаар бдаг….Үсчин, Цайны Газрууд нь Үйлчилгээний ЧАНАР, СОЁЛ-оо Сайжруулмаар….

Avatar

Нэргүй 2024-10-14 66.181.191.186

Түүхэн барилгыг нураагаад өөр газар сэргээж барина гэдэг худлаа. Моноглд лав худлаа. Хэлмэгдсэгдсэийн муезй байсан байшинг яасан билээ. Амар сайдын үр хүүхдүүд билүү тэд газрыг нь зараад идчихсэн. буурин дээр нь өндөр оффис барьж түүнийгээ худалдсан уу, эсвэл одоо түрээслээд өөрсдийнхөө мөнгөтэй амьдрах нөхцөлөө л бүрдүүлсэн. түүхийг уландаа гишгэсэн. Гоожингийн өндөрийг өөр газар барина гэвэл үнэ цэнэгүй болохоос гадна хүн тоохгүй. Яг одоо ямбий ч гэсэн уг байрандаа үнэ цэнэтэй.

Avatar

Болд 2024-10-14 202.9.46.219

Тийм ч дурсгалтай байшин биш ш дээ.нураахадгарзгүй

Avatar

Нэргүй 2024-10-14 66.181.179.219

harin ch nuraagaagvi heveer hadgalsan bna shde 6 r horoond mash olon dvnzen baishin bsan bvgd baihgvi bolson gants vldsen tuuhiin baishin neg dargiin 2 tom mashinii vne bna shde tur teii ni tuluud avhaar hosroh geed bn uu

Avatar

Нэргүй 2024-10-14 66.181.177.169

Сэргээн засварлаж музей болгох хэрэгтэй. Уг барилгыг газартай нь эзэмшилдээ аваад ийм болгосон, сэтгэл муу хүнтэй хариуцлага тооцох хэрэгтэй!

Avatar

зочин 2024-10-14 103.57.95.178

Хувьчлал ардчилалын мэргэн арга мэх заль үнэ өсгөх шилдэг луйвар муу нэрийг МАН үүрнэ

Avatar

ган 2024-10-14 59.153.87.21

Нураагаад Улсын анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн нэрэмжит маш сайхан цэцэрлэг бариад олны хүүхдүүдийг сургаж хүмүүжүүлвэл буянтай сайхан үйл болж бурхан болоочийн сүнс баярлах байлгүй дээ. Үүнийг буулгахыг эсэргүүцэгчид газрыг нь авчих сонирхолтой л эх оронч дүр үзүүлээд байгаа юм.

Avatar

Бодит түүх 2024-10-14 59.153.86.201

МАН мөнхөд бидний бүх үнэт зүйлийг зарж идэж байгаа

Avatar

Нэргүй 2024-10-14 103.212.116.161

нураа

Avatar

ЗОЧИН 2024-10-14 139.5.218.26

ЭНД НЬ, ОДОО БАЙГАА ГАЗАРТ НЬ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЖ ХОЙЧДОО ҮЛДЭЭХ НЬ ЗҮЙТЭЙ. УСТГАЖ БОЛОХГҮЙ.

Avatar

kkdk 2024-10-14 202.9.41.9

Халх гэж хашиграгчдын цаана манж х***а нуугдаж байдгиймаа нүүдэлчид дунд халх гэж үндэс байхгүй зохиомл нэр манж зулбасгуудын зохиосн нэр

Avatar

Нэргүй 2024-10-14 103.168.34.16

Хайран байшин. Ингэж эзэмшинэ ч гэж юу байхав. Хэн өндөр үнэ амлана түүнд зарчихна даа л гэж бодож явж. Мөн ч хүнийрхүү цаашаа сэтгэл шүү. Одоо үнэхээр сэргээн босгож хуучин дүрд нь оруулж чадвал Монголын уран барилгачдын чадвар байнаа л гэж харна. Эргэн тойронд нь өндөр барилга гдг бол газрыг нь авах л шалтаг гэдгийг ямарч маанаг мэднэ, тэгээд ч Гоожингын байшин энд яг хэвээрээ энэ байсаар байна гэдгийг л харуулахгүй юм бол энд тэнд аваачиж нэг байшин босгоод ямарч үнэ хүндгүй, ач холбогдолгүй

Avatar

Зочин 2024-10-14 202.72.243.182

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-10-14 202.72.243.182

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-10-14 202.72.243.182

Дээр үеийн зургаас харахад анх гадна тал нь шавар биш мод л байсан байна даа. Ийм байдлаар сэргээн засварлаж чадах юм уу? Мод хэлбэрийн сайдинг хийдэг ч юм уу…

Avatar

Нэргүй 2024-10-14 66.181.179.219

Uls uy ch hiihiig zuvshuurduggvi uym gesen tegeheer huvi hvn sergeen zasvarlah uym

Avatar

Purew 2024-10-14 202.126.90.181

Huuchin baidlaar ni sergeeh ni zuw duu zuunu gedeg zangyyni ulger shuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж