Хөндүүр сэдэв: Жилд 4 мянган өсвөр насны охин жирэмсэлж байна!

Хөндүүр сэдэв: Жилд 4 мянган өсвөр насны охин жирэмсэлж байна!

Хөндүүр сэдэв: Жилд 4 мянган өсвөр насны охин жирэмсэлж байна!

Эмэгтэйчүүдийн эмч нүүр номдоо нэгэн хөндүүр сэдвээр, болсон явдлын тухай бичжээ. Тэрбээр  "Нэг жаахан охин хаалга онгойлгож “Үр хөндөх үү, эгч ээ” гэсэн. Би гайхаад үр хөндүүлэх хүн нь хэн юм? гэж асуулаа. Тэгсэн, би юм аа эгчээ гэв. Миний охин энэ чинь аюултай мэс ажилбар шүү дээ! Чи маргааш ээжийгээ дагуулаад хүрээд ирээрэй гэсэн. Гэтэл зүгээр дээ, би өнгөрсөн жил энэнээс том сартайг авхуулсан гэж хэлсэн" талаар халаглангуй бичсэн нь олон нийтийн сүлжээнд багагүй шейрлэгдсэн.

Сүүлийн жилүүдэд өсвөр насны охидын жирэмслэлт, үр хөндөлтийн асуудал тулгамдсан асуудал болоод байгааг эмч мэргэжилтнүүд хэлж буй. Монгол Улсад жилд 80 мянга орчим төрөлт бүртгэгддэгээс таван хувийг нь өсвөр насны охид эзэлж байна гэсэн судалгаа бий. Өсвөр үеийнхэн гэдэг ангилалд 10-19 нас хүртэлх хүүхдийг хамааруулдаг.

Судалгаанаас харахад, 2022 онд 626 өсвөр насны охин, 2023 оны есдүгээр сарын байдлаар 435 өсвөр насны охин үр хөндүүлсэн байна. Тэгвэл 2022 онд 10-14 насны 22, 15-19 насны 2386 охин төрсөн бол 2023 оны есдүгээр сарын байдлаар 10-14 насны 18, 15-19 насны 1588 охид төрсөн байна.

Тэгвэл охид эмэгтэйчүүдийг хамгаалах “Үжин” төв жилд өсвөр насны 7000-8000 охин жирэмсэлдэг гэсэн судалгааг гаргасан байна. Үүний 50 хувь нь үр хөндүүлж, үлдсэн нь хүүхдээ төрүүлдэг гэжээ. Энэ бол зөвхөн улсын эмнэлэгт төрсөн болон үр хөндүүлсэн охидын тоо. Үүний цаана хувийн эмнэлэгт төрсөн, үр хөндүүлсэн хэчнээн охин байгааг мэдэхгүй. Эдгээрийн дийлэнх нь бэлгийн хүчирхийлэлд өртсөнөөс үүдэлтэй байдаг аж.

"Жил ирэх тусам 10-15 насны хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөх нь нэмэгдэж байна. 2016 онд 100 гаруй хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх мэдээлэл бий.

Тэгвэл 2023 онд бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд 400 болж өссөн"

гэж Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүн, Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийг нөхөн сэргээх “Үжин төв”-ийн үүсгэн байгуулагч Д.Ундраа хэлэв. Өсвөр насандаа буюу ид сурч боловсрох насандаа хүүхэд төрүүлснээр ирээдүйд ирэх олон боломжийг алдана. Хэн нэгнээс айх, өөртөө итгэх итгэлгүй болох, цаашлаад хүнтэй гэрлэхэд хүртэл асуудал бий болох, нийгмээс гадуурхагдах гээд олон асуудал тулгардаг.

Өсвөр насандаа жирэмсэлж буй нь хүүхдүүдийн болоод эцэг эхчүүдийн бэлгийн боловсрол хангалтгүй, монголчууд яг энэ асуудлаар хүүхэдтэйгээ төдийлөн ярьдаггүйтэй холбоотой гэж хэлж болно.

Үүнээс гадна мөн л бидний ярьдаг үл хайхрах хүчирхийллээс үүдэлтэй. Учир нь эдгээр хүсээгүй жирэмслэлтийн дийлэнх нь бэлгийн хүчирхийллээс үүдэлтэй байдаг. Хүүхдэд хамгийн ойр итгэл төрүүлэх хүн нь эцэг, эх байдаг. Тиймээс уг асуудалд дан ганц эмч мэргэжилтнүүд гэлтгүй томчууд анхаарлаа хандуулах цаг нь нэгэнт иржээ. Эдгээр хүмүүс нь эхлээд энэ талаар мэдлэгтэй байж, асуудал гарахад хүүхдээ сонсдог, ойлгодог, зөвлөдөг байх шаардлагатай байна. Мөн ерөнхий боловсролын сургуульд энэ талаар ямар ч мэдлэг, ойлголт өгдөггүй гэхэд хилсдэхгүй. Уг нь бол эрүүл мэндийн хичээл гэж ордог боловч тухайн хичээл дээр нөхөн үржихүйн мэдлэг олгох ямар ч хичээлд ордоггүй. Ерөнхийдөө хүүхдүүд энэ талын мэдээллийг интернэт болон найз нөхдөөсөө авдаг аж. Нөгөө талаар дээр хэлсэнчлэн жилд 2400 орчим охин төрснөөр үүний цаана энэ тооны хүүхдийн асуудал яригдана. Нэгэнт төрсөн бол дараагийн асуудал шийдлийг ярих ёстой. Гэтэл Монголд уг асуудалд ямар ч шийдэл алга. Нэг жишээ дурдахад, эдгээр өсвөр насны охины дийлэнх нь өрх толгойлсон ээжийн эгнээнд шилжиж, жилд 2400 хүүхэд нийгмээс тусгаарлагдаж тэдний асуудал хаалганы цаана үлдсээр. Өсвөр насны охидын жирэмслэлтийн асуудал ганц Монгол Улсад хөндөгдөж буй асуудал биш. Уг асуудлыг улс бүр тодорхой хэмжээнд бодлого боловсруулж шийддэг байна.

Герман улсад гэхэд хоорондоо үерхэж буй хүүхдүүдэд тусгай сургалт ордог аж. Тухайн сургалт нь амьдрал дээр тулгарч болох асуудлуудыг заадаг. Тухайлбал, хиймэл хүүхэлдэйг цагаар уйлуулах, хооллох, усанд оруулах зэрэг хүүхэд төрөхөөр яах ёстой тэр бүгдийг заадаг юм байна. Үүний эцэст өсвөр насны хүүхдүүд өөрсдийгөө хүүхэдтэй болоход бэлэн эсэхийг шийддэг. Энэ мэт уг асуудалд шийдэл, бодлого хэрэгтэй байна. Мөн эцэг, эхчүүд энэ тал дээр анхаарлаа хандуулах, энэ талаарх мэдлэгээ дээшлүүлэх, хүүхдүүдтэйгээ илэн далангүй ярилцах шаардлагатай байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХарамсалтайХарамсалтай
5
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-14 59.153.112.117

ХҮҮХЭД ОЛОН ГАРГАВАЛ САЙХАН ГЭСЭЭР ӨВЧТЭЙ ТАХИР ДУТУУ ИРГЭДИЙН ОРОН БОЛОХНЭЭ. ХЭДИЙГ ЗӨВ ӨСГӨЖ, ОРОХ ОРОН, ИДЭХ ХООЛТОЙ БОЛГОЖ ЧАДАХАА Л ТӨРҮҮЛДЭГ ҮЕ ӨНГӨРЧЭЭ.

Avatar

Нэргүй 2024-10-14 59.153.112.117

Ингээд байвал өвчтэй, тахир дутуу иргэдээр дүүрч Монгол шившиг болно.
Тэр олон хүүхэдтэй сайхан, одонтой ээжүүд гоё гэсэн алдэв сурталчилгааг болих хэрэгтэй. Эзгүй азгүй эвдэрсэн хүүхдээр дүүрч байна.

Avatar

Нэргүй 2024-10-14 103.168.34.72

яагаад ийм их үр хөндөлтийг хүлцэн тэвчиж байгаа юм бэ. бараг 50 хувийг нь алдаг юм байна. бузар эмч нар үйлийн үрээ эдлээсэй

Avatar

Нэргүй 2024-10-14 202.55.188.100

хүн амын тогтвортой өсөлт хөгжлийг чиглүүлдэг хүн ам зүйг бодлогоо жендэр хүчирхийлэлд алдсанаар ажиллах хүчны хомсдолд орсон олон гадаад дотоодын эмэгтэйчүүдийн байгуулага зөвхөн жирэмслэлтийн үр дүн нь хүчирхийлэл гэж хоосон толгойтуудаа мунхруулсаар

Avatar

Нэргүй 2024-10-14 202.126.90.190

Бага насны насанд хүрээгүй охин хүүхдийг үерхэх нэрээр жирэмсэлүүлэх айлган сүрдүүлэх шантаажлах зэрэг хүчинд автуулах зэрэг этгээдийг шууд цаазалж буудан хороох хэрэгтэй бна охидоо мал шиг эрчүүдээс хамгаалах цаг болж б** худалдаж авья ээжүүдээ

Avatar

Нэргүй 2024-10-14 202.21.109.1

Энэ гэр бүлийн замбараагүй байдал хүүхдүүд хохирогч болж байна. Энэ байдлыг яаж засах вэ хүмүүсээ. Ах нь дүүгээ, эцэг нь охиноо, энэ арай дэндүү ёс бус доромжлол хэдий болтол үргэлжлэх юм бэ. Хэтэрхий их мөнгийг шүтсэн нийгэм эцэстээ хүнийг хүн биш, араатанлаг л болгодог юм байна.

Avatar

Нэргүй 2024-10-14 59.153.112.117

Одоо ч өвчтэй хүүхдээ харж хандсангүй гээд л төр засгаа харааж явдаг болж. Тийм хүүхдээсээ ичиж өрөвдөж нууж явдаг үе өнгөрч

Avatar

Нэргүй 2024-10-14 202.9.40.91

Монголын хүн ам өсжил байг орос эрт хүнтэй суухыг хүүхэд гаргахыг зөвшөөрч дэмжээд эхэлсэн гээл гараад бичээл баысан билүүш

Avatar

Нэргүй 2024-10-14 59.153.112.117

Ёс бус төрсөн хүүхэд улс оронд хэрэг болохуу? Гай болохуу?

Avatar

Нэргүй 2024-10-14 103.57.93.199

Үүнд АН ч бай МАН ч бай засаглалын эрх хамаагүй. Соц нийгэмд ч гарч байсан гэдэг биз дээ. Эцэг эхчүүд хүүхдүүдийн хоорондох харилцаа маш муу байгааг л харуулж байгаа

Avatar

Зочин 2024-10-14 202.131.230.162

Ардчилал нэртэй 30 жилийн завхаралын буян. Залуу үе амсч бна. Энэ байдлаас гарахын тулд хүнээр хүн хийдэг Монгол уламжлалыг гэр бүл, сургууль бүх байгууллагууд дахин сэргээн хэвшүүлэх цаг болсныг харуулж бна. Соц нийгэмд ийм юм байгаагүй хүүхэд бүр даруулгатай, эрдэмтэй номтой өсч байсан. Ер нь өнгөрсөн 30 жилд Монгол улсыг усгтгах, монгол хүний, монгол төрийн нэр төрийг гутаах барууны суртал л явж иржээ. Үүнээс үтэр түргэн салах цаг болсон.

Avatar

Нэргүй 2024-10-14 192.82.65.88

Яагаачгүй хар нялхад нь хүний эрх, өөрийнхөө хүйсэнд эргэлзэж байна уу? гээд ардчилал гэх анархизм балайрлын уршгаар үр хүүхэд нь багаасаа юу дуртайгаа хийж замбраагүй өсч байна. Хар нялхаараа хайр дурлал, эрх чөлөө яриад. Эхлээд хүүхдүүдээ хүн болго, жхамсартай болго, боловсрол олго, дараа нь тэр хайр дурлалаа ярих хэрэгтэй. Эцэг эх, ах эгч нь юу харж байдгийн. Утасны замбраагүй хэрэглээ бас их нөлөөлж байна. Эх эцэг нь утас ширтээд бусдын ховонд анхаарч байх хооронд хүүхдүүд нь хөл толгойгүй

Avatar

Нэргүй 2024-10-14 202.126.89.144

Балиар мэдлэггүй эрэгчин, эмэгчингүүд Бага их дунд томорсонч гэсэн хурдан наад хүүхдээ авхуулаач!

Avatar

Нэргүй 2024-10-14 202.9.46.219

муу годронгууд

Avatar

Нэргүй 2024-10-14 43.242.242.59

Хүний эрх, ардчилал, ёс зүйгүй байдал газар авч эх захаа алдахаар ийм юм болж байгаа юм. Дэг журамтай, ёс зүйтэй соёлтой улс ийм байхгүй. Манай улсад анархизм хөгжсөн. с***р самууныг суртчилсан кино жүжиг хэвлэл мэдээлэл маш их байхад ийм байхгүй яах вэ. Эцэг эхчүүд охин хүүхэддээ огт анхаарал тавьдаггүй. Хамаатан садныхаа болон найзынхаа эрэгтэй хүүхэдтэй хамт орхиод хонуутаар явчихдаг. Тэр хооронд охин нь жирэмсэн болж байдаг. Бэлгийн хүмүүжлийн талаарх ойлголт муутай байдаг нь нөлөөлдөг

Avatar

Нэргүй 2024-10-14 202.126.89.144

Мэдлэг сургалт өгдөггүй юм байж с***р кино гээд ша@гаад ундаг оркууд

Avatar

Зочин 2024-10-14 202.9.40.159

Монголд 3 – 5 настай хүүхэд хүүхэд төрүүлэхэд нэг их гайхахгүй байхаа. Бид нар ер нь ухна ишиг шиг болоод 30 жил боллоо.

Avatar

Нэргүй 2024-10-14 202.131.225.53

ээж аавууд хараа хяналтаа сайжируулж хариуцлагатай баймаар байгаа юм

Avatar

ggffg 2024-10-14 202.9.41.9

Нүүдэлчдын ураг удам дөрвөдүүд эзэд нь нам төрдөө гарч улс орон оо хөгжүүлдгийма хаяа хадарч шургалж ирсэн манж хужаагууд бусниулдгийн. Хог шааруудиыг ялыг үүрүүлэ хөөж гарга.

Avatar

Нэргүй 2024-10-14 202.9.46.128

юугаа бичээд байгаа тэнэг вэ?

Avatar

Нэргүй 2024-10-14 202.9.46.128

юугаа бичээд байгаа мал вэ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж