Дэлхийн хамгийн хүйтэн нийслэл Улаанбаатарын гудамж талбай халтирдаг хавтантай олон жилийн нүүр үзэж буй. Цас орсон үед хотын гудамжаар алхахад хүндрэл үүсдэг. Халтирч унан гар хөлөө гэмтээх нь энүүхэнд. Тиймээс өвлөөс урьтаж халтирдаг замуудаа шинэчлэх зайлшгүй шаардлага бий. Нийслэлээс 2024 оныг хот тохижилтын жил болгон зарласан. Энэ хүрээнд нийтийн эзэмшлийн зам талбайг шинээр тохижуулах, хотын хорооллуудын дунд цэцэрлэгт хүрээлэн байгуулах төлөвлөлтүүд хийж байгаа юм.
Энэ хүрээнд Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Их Монголын өргөн чөлөөг бүхэлд нь байгалийн боржин чулуугаар хотын стандартад нийцүүлж, халтирдаггүй явган хүний зам хийхээр төлөвлөсөн тухай Хотын дарга Х.Нямбаатар мэдээлж байв.
ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨНИЙ ЗАМЫГ 4.8 ТЭРБУМААР ЗАСНА
Энэ онд явган хүний замыг шинэчилж, нийтийн эзэмшлийн зам талбайг засаж янзлахад 45.6 тэрбум төгрөг зарцуулахаар болсон. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас одоогоор дараах тендерүүдийг зарлаад байна. Тодруулбал Чингисийн өргөн чөлөөний хоёр хэсгийн явган хүний зам, талбайн тохижилтын ажилд нийт 4.8 тэрбумын тендер зарлажээ.
Хэрэв гүйцэтгэгч компани шалгарчихвал ажил эхэлнэ гэдгийг албаныхан хэлсэн юм. Нийслэлд 66 мянган мкв гантиг чулуун зам байснаас жил бүр барзгар чулуун хавтангаар сольж янзалсны хүчинд одоогийн байдлаар 30 орчим мянган мкв гантиг чулуун зам байгаа аж.
Тухайлбал, Арслантай гүүр, Сүхбаатарын талбай, Улаанбаатар галерей, МУИС зэрэг хамгийн их хүн зорчдог газруудад цас хялмаалах төдийд хүндрэл үүсдэг. Өнгөрсөн онд явган хүн зорчиход эрсдэлтэй нийт 84 байршлын налуу хэсгийг барзгар хавтангаар сольж янзалсан байна. Энэ жилийн хувьд халтирдаг замуудыг шинэчлэх ажил хараахан эхлээгүй.
ТЕХНИКИЙН БЭЛЭН БАЙДАЛ 40 ХУВЬ НЭМЭГДСЭН ГЭВ
Харин өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд Улаанбаатар хотын хэмжээнд давс, бодисын нөөцлөлт 80 хувьтай үргэлжилж байгаа аж. Тодруулбал
Өнөөдрийн байдлаар 5500 тонн давс, 4000 тонн бодис нөөцөлсөн. Дараагийн шатны нөөцлөлт худалдан авалтын болон тээвэрлэлтийн шатдаа явж байгаа юм.
Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт УБЗАА-наас өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд “Өвөлд бэлэн” арга хэмжээг зохион байгуулсан. Тус арга хэмжээнд нийт 37 байгууллагын 1000 гаруй зам талбайн үйлчлэгч оролцсон юм. Энэ үеэр гудамж, зам талбайд ашиглагдах 300 гаруй машин техникийн бүрэн бүтэн байдлыг хангажээ. Өнгөрсөн онтой харьцуулахад энэ онд машин техникийн бэлэн байдал 30-40 хувь нэмэгдсэн нь хот нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжийн парк шинэчлэлт хийсэнтэй холбоотой гэдгийг албаныхан мэдээлсэн юм.
ман 2024-10-14 66.181.191.242
нарийхан явган замын тал нь шар зурвас. гай юмаа.
Нэргүй 2024-10-14 66.181.191.242
шар зурвас пилтаагаа боль оо. налуутай болхоор өвөл халтирна шдээ. эрүүл эрэмдэг аль нь ч явахад бэрхшээлтэй.
Нэргүй 2024-10-14 66.181.191.242
түркүдээр ийм налуу хийлгээ биз дээ
Нэргүй 2024-10-14 103.57.93.199
Зуны цагт хальтардаг зам талбай тавина, өвөл нт тэрийгээ засдаг тендэртэй. Гоё доо
Нэргүй 2024-10-14 139.5.216.177
Бас нэг цавчаа. мангасуудаас салах ч өнгөрлөө оркууд минь.
хүннү 2024-10-14 202.9.46.128
Өмнөх байдлаас сургамж аваасай. Ийм ажлыг авдаг хэдхэн “ченж”-үүд байдаг юм билээ. 5 саяар гэрээ хийж тэд нь дахин өөр хүнтэй ярьж 500 мянгаар хийлэгдэг гэсэн. МУИС-ийн 4-байрны урд талын замыг хийж байсан аав, охин, хүү гуравтай таарч байсан. Хоёр хүүхэд нь багаа 14,15-аас хэтрээгүй байх. Аав нь “зүгээр суухаар мөнгө олдох биш, хажуу айлын хүн энэ ажлыг олж өгсөн” гэж байсан.
Нэргүй 2024-10-14 124.158.123.163
авто гарц орчим юуныы түрүүн янзлах хэрэгтэй
Нэргүй 2024-10-14 124.158.123.163
Ялангуяа авто замын гарц орчмыг янзлахгүй бол маш хэцүү байдаг