Монголчууд дөрвөн жилд нэг удаа аймаг, нийслэл, сум, дүүргийн төлөөлөгчөө сонгодог сонгууль болж өндөрлөв. Энэ удаагийн сонгууль ирц, саналын босгогүй ч улс даяар 50 хувиас дээш, Улаанбаатар 42 хувьтайгаар өндөрлөв. Өөрөөр хэлбэл, бүх нийтээр нь амрааж, сонгуульдаа идэвхтэй оролцуулах зохицуулалт хийгээд ч иргэд энэ удаагийн орон нутгийн сонгуульд ач холбогдол өгсөнгүй.
СОНГОГЧДЫН 50 ХУВЬ НЬ Л САНАЛАА ӨГӨВ
Улс төрийн намуудын хувьд орон нутгийн сонгуульд ач холбогдол өгч, УИХ-ын сонгуультай дүйцэхүйц сонгууль болж өнгөрсөн гэж олон нийт дүгнэж байна. Харамсалтай нь иргэдийн сонгуульд оролцох идэвх муу байв. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд 10 нам, нэг эвсэл болон бие даагч нар 8031 мандатын төлөө 17,278 нэр дэвшигч өрсөлдсөн. 21 аймгийн 558 тойрог 751, сумдын 1,642 тойрог 6,922, нийслэлийн 12 тойрог 45, дүүргийн 181 тойрог 313 мандаттай байв. Нийт 2,107,291 сонгогч нэрсийн жагсаалтад бүртгэгдсэнээс 1,120,021 хүн саналаа өгчээ. Улаанбаатарын үндсэн сонгогч 1,005,132 байснаас 425,347 иргэн саналаа өгч 42,3 хувьтай байв. Ийнхүү нийслэлчүүд энэ удаагийн сонгуульд хамгийн бага ирцтэй байсан бол аймгуудаас хамгийн өндөр ирцтэй нь Баян-Өлгий аймаг. Ирц бага байсан нь Баасан гаригт санал хураалтын өдрийн товлосон, сонгуулийг ирцийн босгогүй болгосон нь сонгогчдын идэвхийг бууруулсан гэж үзэх хүмүүс олон байна.
Х.НЯМБААТАР ХОТЫН ДАРГААР УЛИРНА
Энэ удаагийн орон нутгийн сонгуульд нийслэлд МАН үнэмлэхүй олонх, орон нутагт 14 аймагт олонхийн санал авав. Тодруулбал, МАН НИТХ-ын 45 төлөөлөгчөөс 40 нь МАН-ын гишүүн, тав нь Ардчилсан намаас сонгогджээ. Орон нутагийн 124 аймагт МАН олонх болж, долоон аймагт Ардчилсан нам олонх болжээ.
2024 оны УИХ-ын сонгуультай харьцуулбал олон нийт нэг намд илүү их итгэл хүлээлгэж, сөрөг хүчнийг тун бага сонгожээ. Парламент 126 гишүүнтэй болж, дөрвөн ч намын төлөөлөл багтаж чадсан учраас орон нутгийн сонгуульд ч мөн олон нийт солонгоруулсан сонголт хийх болов уу гэсэн хүлээлт их байв. Гэвч хүн амынх нь тал оршдог нийслэлчүүдийн дийлэнх нь аль нэг намд итгэл хүлээлгэхгүйгээр саналаа өгөхөөс татгалзаж, харин саналаа өгсөн хүмүүсийн олонх нь Х.Нямбаатар даргатай МАН-д саналаа өгсөн нь одоо эхлүүлээд буй 20 минутын хот, метро зэрэг том төслүүдээ хөдөлгөх хариуцлага үүрүүлж байна гэсэн үг. НИТХ-д сонгогдсон төлөөлөгчид ялалтын нулимс унагаж, баярлах нь олон байв. Гэвч сонгогчид тэдэнд нийслэлийн түгжрэл, зун нь үерт, өвөл нь утаанд угаартуулахгүй, аюулгүй орчин, бетонон ширэнгэ болсон хотоо өөрчлөх, шинэчлэх, амласан хэлснээ хийж, хэрэгжүүлэх үүрэг, хариуцлага өгч байгаа болохоос баяр тэмдэглүүлж, ялсан мэдрэмж өгөх гэж саналаа өгөөгүй биз ээ. Өдрөөс өдөрт асуудал нь дуусдаггүй, олон жил шийдлээ хүлээсэн олон асуудал хотод бий. Сонгогчдын МАН-ын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих, хариуцлага нэхэх ажил өнөөдрөөс эхэлнэ.
МАН ялалт байгуулбал Х.Нямбаатарыг Хотын даргаар улираана гэсэн. Тиймээс энэ долоо хоногт НИТХ хуралдаж, Х.Нямбаатарыг албажуулж, ажилдаа орно.
Олон удаагийн сонгуулийг харвал орон нутгийн сонгуулийн ирц хамгийн бага байсаар, сонгогчид идэвх муутай, мэдээлэлгүй байсаар ирсэн. Тиймээс цаашид аймаг, нийслэл, сум, дүүргийн төлөөлөгчөө сонгох сонгууль нь сонгогчид ямар чухал болох талаарх сонгогчдыг мэдээлэлжүүлэхэд шат шатны Сонгуулийн хороо, хууль тогтоогч дээд байгууллага болох парламент нь анхаарах цаг болсныг энэ удаагийн сонгуулийн ирц харуулав. Ялангуяа нийслэлчүүдийн 42 хувь нь л саналаа өгсөн нь маш бага үзүүлэлт юм.
Эцэст нь онцлоход, сонгогдсон төлөөлөгчид нь амласнаа хэрэгжүүлдэг, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлдэг, сонгогч бүр сонгуульдаа идэвхтэй оролцдог, сонгуулийн дараа хариуцлага нэхдэг, хянадаг байх нь хамгийн чухал юм.
Нэргүй 2024-10-14 67.159.8.148
хөөрхийс өөр сонголтгүй
сонгогч 2024-10-14 202.9.46.195
НЯМБААТАРЫН БАГ ХАВАРЖИН, ЗУНЖИН, НАМАРЖИН МАШ ШУУРХАЙ САЙН АЖИЛЛАСНЫГ СОНГОГЧИД ДҮГНЭЖ, ТӨЛӨВЛӨСӨН АЖЛАА ГҮЙЦЭЭХ ТОМ БОЛОМЖ ОЛГОЛОО. АМЖИЛТ ХҮСЬЕ . ЭНЭ ЭРЧЭЭ БҮҮ АЛД.
Нэргүй 2024-10-14 202.9.40.186
Яааааа гусаад байж дээ нямкааа
Нэргүй 2024-10-14 59.153.113.231
Бүдүүн архичин Чимэг хүүхэн энэ мэт тархи угаалтаараа монголчуудын эсрэг их юм хийж байгаа авгайдаа, залуу хүн байж арчаагүй, шударга байж чаддаггүй, мөнгөний өмнө боол болсон авгай
Зочин 2024-10-14 66.181.161.40
За тэгээд МАН амлталтаа биелүүлж, 2028 онд метротой болгоорой.
зочин 2024-10-14 66.181.191.129
Ерөөсөө монголчууд сонгуульд оролцохдоо муу, ихэнх тохиолдолд дахин нэг өдөр сунгаж,тавин хувиа арай ядан гүйцээдэг,Энэ нь хэвлэл мэдээлэлтэй холбоотой,Манайд төрийн эрхэнд гарч,хувийн эрх ашгаа гүйцээх гэсэн шунал ялангуяа ардчилагч гэх луйварчдын дунд дэндүү их байна, Бусдыг гүтгэж, доромжилж энэ нь сонгуульд нэр дэвшигчдийн нэр төрийг асар их унагаж байна, Иймд луйварчид сонгох сонгуульд оролцоод яах билээ гэсэн хайнга бодол давамгайлж иргэд сонгуульд итгэл алдаж болсон
Зочин 2024-10-14 122.201.31.225
Харуулах боломжгүй.
Зочин 2024-10-14 66.181.161.110
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-10-14 43.242.242.59
Нямбаатар одоо эхлүүлсэн бас төлөвлөсөн ажлаа зоригтой хийж гүйцэтгэх эрхтэй боллоо. Зарим хүмүүс шүүмжилж байсан ч тэднийг үл тоож нийслэл хотоо л хүнд ээлтэй орчин үеийн сайхан хот болгохын төлөө тэмцээрэй. сэлбэ дэд төв, Баянхошуу дэд төвийг түшиглэсэн орон сууцжуулах ажлаа энэ 4 жилийн хугацаанд дуусгаарай. Иргэд зөв сонголт хийжээ. Хоорондоо тэмцэлдэх хэрэлдэх жагсаал цуглаанаас иргэд үнэндээ залхсан. Одоо урагшаа хараад намууд хамтраад улсаа хөгжүүлэх л үлдлээ
зочин 2024-10-14 66.181.191.129
Улс орноо арай илүү аваад явах,иргэд улс орныхоо төлөө үнэхээр юм хийх зүтгэхээр улс төрийн хүчин нь МАН-ын хамт олон гэдэг нь иргэдэд нэгэнт илт байлаа, Явуулж буй ажиллагаа,хийж бүтээсэн зүйл нь ч үүнийг нотолж байв Харин Бусд хүчин нь бусд рүү дайрч давшлах,,нэр төрийг нь бохирлож байж,ашиг хонжоо олох, жинхэнэ хулгайч луйварч мэт л харгадаад байв,Сонгуулийн дүн сонгууль эхлэхээс бүр өмнө үндсэндээ гарсан ,Одоо хөтөлбөрөө хэрэгжүүлэх талаар бүх бололцоогоо дайчилж ажилла,Иргэд дэмжинэ,
элбэг 2024-10-14 202.179.26.167
АН сонгуульд хулгайч , луйварчид, тэмцэгч нэртэй шантаажчид, гудамжны лайвчидыг дэвшүүлээгүй байсан бол бас хэт хар пиар хийгээгүй бол , ямар ч үндэслэлгүй худал мэдээ тараагаагүй бол амжилт гаргах байлаа сонгуулийн удирдлага маш муу ажилласан.
хүннү 2024-10-14 202.9.46.128
Нийслэлийн АН-ыг Бат-Үүл өөртөө авна гэсэн. Батцогт “цэргүүдээ” хаяад өөрөө НИХТөлөөлөгч болсон.
сонгогч 2024-10-14 202.9.46.195
ц.элбэгдорж, ч.сайханбилэг, дорлигжав, п.цагаан, да. ганболд, э.бат-үүл, сах.эрдэнэбилэг, женко , с.эрдэнэ гэх мэт АН-н өвөө нар эх орноосоо урваж, монголоо харийнханд зарж, түмний өмчийг хулгайлж, дээрэмдэж АН- н нэр хүндийг шавартай хутгасан учир иргэд АН-г дэмжихгүй бга юм. Муу нэрийг хусавч арилахгүй гэдэг…эд нарыг АН- с хөөхгүй бол 2028 онд ч ийм л бх бно…
Нэргүй 2024-10-14 202.9.47.21
УИХ-ын сонгуулийн дараа АН, ХҮН хоёр эрх баригчидтай эвсэж, наалдаагүй бол Орон нутгийн сонгуульд илт давуу ялж чадах л байсан. Өөрсдөө л хамт хулгайлья гэж хөнжилд нь шургаад сонгогчдийнхоо итгэлийг хөсөрдүүлсэн.
хүннү 2024-10-14 202.9.46.128
Ганибал “манай нам засагт орсны хүчээр олон газар ялалт байгууллаа” гэсэн ш дээ.
Нэргүй 2024-10-14 202.126.88.166
10 хүнээс 3 нх нь саналыг авч чадсан уу үгүй байж ялсан гэчихжээ. Новшийн муу #МАНгарууд
Нэргүй 2024-10-14 202.131.245.34
Орон нутагийн 124 аймагт МАН олонх болж, долоон аймагт Ардчилсан нам олонх болжээ.
Нэргүй 2024-10-14 139.5.217.83
МАН албаар баасан гаригийг тааруулж ирцийг бага байлгах өөрсдийн төрийн албан хаагчид өндөр настайчуудаар багцалсан саналаар төрийн албыг хууль бусаар авсан хэзээ нэгэн цагт асуудал босч ирнээ
Зочин 2024-10-14 103.229.177.178
Хийх ажлаа зоригтой хийгээрэй. Жингийн цуваа зогсолтгүй явна. Замын ноход боорлох хамаагүй ээ.
зочин 2024-10-14 66.181.179.216
Нямбаатарт зорьсон ажлаа амжуулах боломжийг сонгогчид итгэж олгосон байна. Бага хугацаанд их ажил амжуулсныг,
бас цаашид ч амжуулна гэж найдсан байна. 30 жил чихцэлдүүлсэн цементэн ширэнгэ, таг түгжрээтэй нийслэлээ ногооруулах ажлыг эхний ээлжинд хийгээрэй. Амжилт хүсье.
Хаха 2024-10-14 59.153.114.240
Битгий давар жонхуугийн троллуудад цэцэрлэгт хүрээлэн барьж өгөх гэж сонгуульд ордоггүй байгаа шүү.
Бахгнххх 2024-10-14 202.9.41.9
битгий эндүүр нямбаатар одоо болсон. толгой тархи сайтай нь захиргач болсон дээр шалгалт авхаар мандуул 1000 нойлдон.
Нэргүй 2024-10-14 66.181.184.227
УТаанбаатарын УЛ-ныхан орон нутгийн иргэдээс ч дор оюуны потенциалтай байгаа нь маш том эмгэнэл. Сонгуулийн ганц авах тал нь Жонхуу хулгайчыг зайлуулах алхам тавигдлаа. Данхын явах хугацаа наашилсаныг илтгэлээ
ЗОЧИН 2024-10-14 139.5.218.26
НИЙСЛЭЛИЙН НИЙТ СОНГОГЧДЫН 25% ХҮРЭХГҮЙХУВИЙН САНАЛ АВЧ МАН НИЙСЛЭЛД ЯЛЖ. НЭГ ИХ ХӨӨРЦӨГЛӨЖ БАЯРЛАН НУЛИМС АСГАРУУЛАХ ЯВДАЛ БИШЭЭ. ЦӨӨХӨН СОНГОГЧИД Ч ГЭСЭН МАН-д, НЯМБААТАРТ АСАР ИХ ХАРИУЦЛАГА ҮҮРҮҮЛЛЭЭ. 4 ЖИЛ ИХ ХУГАЦАА Ч НЭГ Л МЭДЭХЭД ДУУСЧИХСАН БНА. ОДООНООС МАШ НАРИЙН ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ АМЛАСНАА ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ШАМДАН АЖИЛЛАХ ЁСТОЙ. 4 ЖИЛ ДУУСНА. АМЛАСНАА ЭХЛҮҮЛЖ, ХЭРЭГЖҮҮЛЖ ЧАДААГҮЙ ТАЙЛБАР, ШАЛТАГ ЯРИАД ЗОГСОЦГООЖ БАЙВ ДАА.
МАНдтугай 2024-10-14 202.70.43.34
ГАЗРЫН НАЙМАА, УТААА, ТҮГЖРЭЛ, БОРЖУУР, ХОГ, АВИЛГАЛДАА Дийлдсэн Улаанбаатар МАНдтугай ⁉️⁉️