News агентлаг энэ долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.
ОРОН НУТГИЙН СОНГУУЛИЙН ИРЦ 53.1 ХУВЬТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /ИТХ/-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт /2024.10.11/-ны 07:00 цагаас 20:00 цаг хүртэл үргэлжилж, өндөрлөлөө. Улсын хэмжээнд энэ удаагийн орон нутгийн сонгуульд 10 нам, нэг эвсэл болон бие даагч нар 8031 мандатын төлөө 17,278 нэр дэвшигч өрсөлдсөн.
Тодруулбал, 21 аймгийн 558 тойрог 751, сумдын 1,642 тойрог 6,922, нийслэлийн 12 тойрог 45, дүүргийн 181 тойрог 313 мандаттай байв.
Нийт нэр дэвшигчдийн 5582 нь эмэгтэй нэр дэвшигч байгаа нь нийт нэр дэвшигчдийн 32.3 хувийг эзэлж байгаа бол 11,696 нь эрэгтэй нэр дэвшигч байгаа нь 67.7 хувийг эзэлж байв. Мөн нийт 268 нь бие даагч энэ удаагийн аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (ИТХ)-ын 2024 оны ээлжит сонгуульд өрсөдлөө.
Улс даяар 2,107,291 сонгогч нэрсийн жагсаалтад бүртгэгдсэнээс 1,120,021 хүн саналаа өгчээ. Улаанбаатарын үндсэн сонгогч 1,005,132 байснаас 425,347 иргэн саналаа өгч 42,3 хувьтай байв. Ийнхүү нийслэлчүүд энэ удаагийн сонгуульд хамгийн бага ирцтэй оролцов. Тэгвэл орон нутгийн ирц өндөр байлаа. Аймгуудаас хамгийн өндөр ирцтэй нь Баян-Өлгий байв. Ийнхүү энэ удаагийн аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгууль 2012 оноос хойших хамгийн бага буюу 53.2 хувийн ирцтэй сонгууль болов. Өмнөх жилүүдийн сонгуулийн ирцээс харвал,
-2008 оны ИТХ-ын сонгуулийн ирц-59.01%
-2012 оны ИТХ-ын сонгуулийн ирц-52.9%
-2016 оны ИТХ-ын сонгуулийн ирц-60.44 %
-2020 оны ИТХ-ын сонгуулийн ирц-55.9%
-2024 оны ИТХ-ын сонгуулийн ирц-53.2%
Энэ удаагийн сонгуулийг ирцийн босгогүй болгосон байсан. Энэ нь сонгуулийн ирц хангалтгүй болоход нөлөөлсөн гэж зарим хүмүүс харж байна.
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс заслын өрөө, дүрс оношилгооны төв бүхий барилгын ажлыг эхлүүлжээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр барилгын төслийн үйл ажиллагаатай танилцсан юм.
Тэрбээр "Эдийн засаг тэлэхийн хэрээр эрүүл мэндийн салбарт зарцуулж буй хөрөнгө оруулалт нэмэгдэж байгааг тодотгоод Засгийн газраас хилийн чанадад эмчилгээ, үйлчилгээ авах, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай үйлчлүүлэгчдийг эх орондоо эмчлүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийг байгуулах шийдвэр гаргаж, барилгын бүтээн байгуулалтыг эхлүүлж байна. Монгол хүн эрүүл байх нь төрийн эрхэм зорилго.
Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн цөм ч үүн рүү чиглэж байгааг хэллээ.
Мөн улстөржилтөөс шалтгаалж томоохон төслүүд гацах ёсгүй. Хөрөнгө оруулалтуудын төсвийг бүтэн тавина. 2026 онд ашиглалтад орох энэ төслийн хүрээнд эмнэлгийн барилга, шаардлагатай эмчилгээ үйлчилгээний тоног төхөөрөмжид 140 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна" гэв.
МОНГОЛД ПУТИНЫГ БАРИВЧЛААГҮЙТЭЙ ХОЛБООТОЙ ДҮГНЭЛТ ГАРГАНА
ОХУ-ын ерөнхийлөгч Путин өнгөрсөн сард Монгол Улсад айлчилсан билээ. Тухайн үед Олон улсын эрүүгийн шүүхийн тушаалыг биелүүлж Путиныг баривчлахыг Украин улс Монголоос хүссэн. Олон улсын эрүүгийн шүүх өнгөрсөн оны гуравдугаар сард Путиныг Украины нутаг дэвсгэрээс олон зуун хүүхдийг хууль бусаар албадан гаргасан дайны гэмт хэрэгт буруутган баривчлах тушаал гаргасан. Уг тушаалын дагуу шүүхийн гишүүн 124 улс Путиныг өөрийн нутаг дэвсгэрт хөл тавьсан тохиолдолд баривчлах ёстой аж.
Тэгвэл Монгол Улсад Путиныг баривчлаагүйтэй холбоотой дүгнэлтийг Олон улсын эрүүгийн шүүх хараахан гаргаагүй байгааг тус байгууллагын хэвлэлийн төлөөлөгч Фади эл-Абдаллах Лхагва гаригт хэллээ. Энэ талаар шүүх ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд үр дүнг олон нийтэд ил тод зарлах болоогүй гэв.
Монгол Улс Ромын дүрэмд нэгдэн орсон улсын хувьд Путиныг хүрэлцэн ирэхэд нь баривчлах үүрэг хүлээсэн. Хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзсан тохиолдолд Олон улсын эрүүгийн шүүх дүгнэлт гаргаж, оролцогч улсуудын Ассамблейд мэдээлж болно.
Дараа нь Ассамблей зохих арга хэмжээг авдаг. Баривчлах тушаалын тухай ерөнхий мэдээллийг өгөхөөс бус Монголыг онцлон хэлэх боломжгүй гэж Фади эл-Абдаллах хэлэв.
зочин 2024-10-13 66.181.179.216
Хамгийн бага ирцтэй сонгууль болсон шалтгааны нэг нь худалч улс төрчдөөс иргэд залхсан хэрэг.
Тэднийг сонгоод ямар амьдрал дээшлэх биш гэж бодсон хэрэг.
зочин 2024-10-13 66.181.191.212
Ардчилагч гэх хүмүүс үүний өмнө төрд гараад, улс орныг сүйрүүлж иргэдийн амьдралыг хүндрүүлсэн, Харин МАн төрд гарч,коведоос эхлээд олон хүндрэлийг давж, эдийн засаг бизнесээ сэргээн,иргэдийн амьдрал хэвийн болсон,Сүүлийн хоёр жилд экспорт нэмэгдүүлэх асуудлыг онцгой анхаарч, үүний дүнд ашиг орлого өсч,улсын төсөв мэдэгдэхүйц нэмэгдэв,Энэ хирээр иргэдийн амьдрал сайжирч л байгаа, Ер нь цаашид сонгуулийн ирцийг, босгоос нь хасч,сонгуульд оролцох,эсэх нь тэдний эрх болго,
зочин 2024-10-13 122.201.23.83
Хамгийн бага ирцтэй сонгууль болж өндөрлөв,,,, идвэхи байхгүй, тэгээ л олон юм яриад суудаг ард түмэн шүү
Jccfgt 2024-10-13 202.9.40.34
Хөшөөт нүүрс ямар аймар хулгай байдгийн манж х***а хулгай санаад багтамгүйн бн таван толгой хулгай ийм аймар юмыг таслан зогсооч ялыг үүрүүлэ хог шаарууд монголын хөрөнгөөр туйлж монголчууд хоосон.
Зочин 2024-10-13 59.153.115.196
Сөрөг хүчин гэгч б**********ч хэдэн нам хэрэггүй гэдгийг харуулсан сонгууль боллоо.Оди
ffg 2024-10-13 202.9.40.34
Сүнсний өлөн гуйлагчин шавьж хархаар хооллогч адгийн хулгайч манж х***а хог шааруудыг нам төрөөс далдаруулий.
Нэргүй 2024-10-13 66.181.177.169
Залуусыг саналаа өг гэж олигтой уриалах ч үгүй, ядахдаа цагаан хоолойгоор биш юм гэхэд сошиалаар хүчтэйхэн зар тараасансан бол ирц ахиу байж болох байлаа. Намууд муу ажилласнаас ийм болж байгаа юм.
зочин 2024-10-13 66.181.191.212
Хүмүүсийнг сонгуульд оролц гэж шаардаж шахахаа боль,, Сонгуулийн босгоос ирцийг хас, Ирц дутуу гэх мэтээр дахин дахин сонгууль явуулж төсвийн мөнгийг үрэх хэрэггүй, Сонгуульд оролцох эсэх нь иргэн түүний эрх
Нэргүй 2024-10-13 66.181.184.64
Ерөнхийлөгчийн сонгууль илүү тул Ерөнхийлөгчийг парламентаасаа сонгодог больё.
Нэргүй 2024-10-13 188.162.254.29
Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая.
zochin 2024-10-13 66.181.178.39
Тэр баривчлах тушаалаа бөгсрүүгээ чихнэ биз
Нэргүй 2024-10-13 66.181.184.64
Монголчууд гадаадад байгаа.