74 суманд өнөөдөр нэмэлт санал хураалт явуулж байна

74 суманд өнөөдөр нэмэлт санал хураалт явуулж байна

74 суманд өнөөдөр нэмэлт санал хураалт явуулж байна

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн нэмэлт санал хураалтыг 19 аймгийн 78 сумын 87 хэсэгт явуулахаар болжээ.


Тодруулбал, сумдын сонгуулийн хороодын шийдвэрээр өнөөдөр (2024.10.13) 74 сумын 81 хэсэгт авахаар болсон. Тэгвэл аравдугаар сарын 19-ний өдөр дөрвөн сумын зургаан хэсэгт нэмэлт санал хураалт явуулах аж.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 78 дугаар зүйлд зааснаар хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийн тоо тэнцсэн бол адил санал авсан нэр дэвшигчдийн дунд нэмэлт санал хураалт явуулдаг байна.

Нэмэлт санал хураалтад эхний санал хураалтад оролцоогүй, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогч оролцож, саналаа өгөх юм байна. Улмаар нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоон дээр нэмж тооцон тухайн тойргийн санал хураалтын дүнг гаргахаар хуульд заажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧ 2024-10-13 66.181.186.100

Нөхөж санал авах бол буруу. Ийм замбараагүйдлийг зогсоох ёстой.Болих нь зүйтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж