Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарим орны төрийн тэргүүнтэй уулзжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарим орны төрийн тэргүүнтэй уулзжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарим орны төрийн тэргүүнтэй уулзжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистанд хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд “Цаг үе, соёл иргэншлийн хэлхээ холбоо-Энх тайван, хөгжлийн үндэс суурь” олон улсын форумд хүндэт зочноор оролцжээ. Тэрээр нээлтийн үйл ажиллагаанд үг хэлсэн байна.

Уг арга хэмжээг Туркменистаны төр, Засгийн газраас тус улсын нэрт яруу найрагч, сэтгэгч Махтумгулы Фраги-гийн мэндэлсний 300 жилийн ойд зориулан зохион байгуулжээ.

Тус форумд Армени, Иран, Казахстан, Киргиз, Пакистан, Орос, Тажикистан, Узбекистаны төрийн тэргүүн нар, Азербайжан, Ирак, Турк улсаас өндөр түвшинд төлөөлөгчид оролцов.

Ерөнхийлөгч форумын хүрээнд зарим орны төрийн тэргүүнтэй уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Нэрт яруу найрагч Махтумгулы Фраги-гийн уран бүтээлүүд нь Туркменийн ард түмний эв нэгдэл, найрамдлын үзэл санаан дээр суурилсан. Өнөөг хүртэл залуу үеийнхний эх оронч үзэл, ёс суртахууны хүмүүжлийг төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж буй талаар судлаачид тэмдэглэсэн байна.

2023 онд ЮНЕСКО-гоос Туркменийн яруу найрагч, сэтгэгч Махтумгулы  Фраги-гийн мэндэлсний 300 жилийн ойг тэмдэглэх тогтоол гаргаж, түүнийг “Дэлхийн дурсамж”-ийн бүртгэлд оруулсан хэмээн ЕТГ-аас мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
5
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-13 43.242.242.59

Айлчлал үр дүнтэй болох нь чухал байна. Энэ орнуудтай хэрэгтэй гэрээ хэлцэл хийж байгаа гэдэгт найдъя.

Avatar

Нэргүй 2024-10-13 47.227.179.89

казино сүх битгий хэл Монголчууд бид ийм нэртэй зохиолч байдаг гэж сонсоогүй юм байна!Энэ Ботокс нохой Ирантай уулзах гэж 1 ийм жүжиг тавив.Иран- Израиль дайны ирмэгт байна.

Avatar

Нэргүй 2024-10-13 38.42.106.107

Харих болоогүй юу?

Avatar

Зочин 2024-10-13 103.145.234.104

Дундад Азийн хуучин социалист байсан улсуудад ноос ноолууран бүтээгдэхүүн, хивс, мах махан бүтээгдэхүүн борлуулвал сайн байна. Манай үндэсний компаниудын төлөөлөл очоод бизнес уулзалт хийж байгаа гэсэн.

Avatar

Нэргүй 2024-10-13 202.9.46.219

халуун дулаан орон үхсэн баасных нь ноос ноолуур авахав дээ. Хүрэлсүг өөр хийх юмгүй доншуучлал. аялал зугаалга газар үзэх тэнүүчлэл

Avatar

Нэргүй 2024-10-13 66.181.161.172

Дундад Азийн орнуудын дээд түвшиний уулзалт юм байна. Тэр найрагч бол халхавч төдий. Монгол оролцох ёстой Энэ улсууд 13 р зуунд бүгд Их Монгол улсын дээвэр доор нэгдэж байсан улсууд одоо дэлхийн дайн дөхсөн үед аюулгүй байдлын асуудлаар зөвлөлдөх зайлшгүй шаардлагатай

Avatar

Нэргүй 2024-10-13 202.9.46.219

элэнцгий чинь 13 р зуун.

Avatar

Нэргүй 2024-10-13 103.168.34.117

Дугуй мррь унаж сурахаар л явсан
Сонгох сонгогдох Хүний эрхээ үл тоов

Avatar

Нэргүй 2024-10-13 59.153.114.207

iteed dugui unangaa mergen buudah baihaa

Avatar

Зочин 2024-10-13 66.181.189.33

Монголын хөгжлийг хойш татаж байгаа эрлийзүүд, хулгайчууд таалахгүй дээ

Avatar

сонгогч 2024-10-13 66.181.190.33

ямар элийгээ хийгээд ийшээ явсан юм

Avatar

Зочин 2024-10-13 202.126.90.143

Ийм яруу найрагч дуулаагүй юм байна, зохиомол баатар биз, ер нь соц, авторитар дэглэмтэй нийгэмд үзэл суртлын зорилготой зохиомол баатрууд, алдартнууд дүүрэн л байдаг даа

Avatar

Нэргүй 2024-10-13 66.181.181.147

2023 онд ЮНЕСКО-гоос Туркменийн яруу найрагч, сэтгэгч Махтумгулы Фраги-гийн мэндэлсний 300 жилийн ойг тэмдэглэх тогтоол гаргасан бол зохиомол байх боломж байхгүй биз,ерөнхийдөө хүүкийг дуудсан уулзалт юм гэж ойлголоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж