"BRICS"-ийн уулзалтад "томчууд" ирсэнгүй

Хуучирсан мэдээ: 2024.10.13-нд нийтлэгдсэн

"BRICS"-ийн уулзалтад "томчууд" ирсэнгүй

"BRICS"-ийн уулзалтад "томчууд" ирсэнгүй

"BRICS"-ийн дээд хэмжээний уулзалт энэ сарын 22-24-ний хооронд ОХУ-ын Казаньд болно. Харин өнгөрсөн Баасан гаригт гишүүн орнуудын Сангийн сайдууд болон Төв банкны тэргүүнүүдийн уулзалт Москвад боллоо. Энэ уулзалтад гишүүн орнуудын Сангийн сайд, Төв банкны тэргүүнүүд бус бага албан тушаалтнууд оролцсоныг албан ёсны баримт бичгээс харж болох юм. Өөрөөр хэлбэл, гишүүн орнуудын "томчууд" уулзалтаас хол байжээ.

Египет, Арабын нэгдсэн Эмират улсууд Сангийн сайдаа, Иран Төв банкны тэргүүнээ илгээжээ. Харин Хятадын талаас Сангийн дэд сайд Ляо Мин, Төв банкны орлогч дарга Чанненг Суан, Энэтхэгээс Сангийн яамны нарийн бичгийн дарга Ажай Сет нар уулзалтад оролцсон байна.

Барууны орнууд бусад улсыг "BRICS"-ын уулзалтад оролцохгүй байхыг шахсан гэж Кремлийн туслах Юрий Ушаков мэдэгдсэн. Энэ мэдэгдлээс нэг өдрийн дараа Сангийн сайдууд болон Төв банкны тэргүүнүүдийн уулзалт Москвад болжээ.

"BRICS"-ын анхны бүрэлдэхүүнд Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк байдаг бол сүүлд Египет, Этиоп, Иран, Арабын нэгдсэн Эмират, Саудын Араб зэрэг улсаар өргөжсөн.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ХахаХаха
7
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
5
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж