Флоридагийн оршин суугчид сүүлийн хэд хоногийн дотор хоёр хар салхины нүүр үзлээ. Тодруулбал, есдүгээр сарын 27-ноос Хелен хар салхи, үргэлжлээд аравдугаар сарын 6-наас Милтон хар салхи Флоридаг дайрсан. Хелен хар салхи АНУ-ын зүүн өмнөд хэсгийн томоохон хэсгийг сүйрүүлж, 230 гаруй хүн амь насаа алдсан бол Милтон хар салхины улмаас 17 хүн нас бараад байна.
Хүний амь олноор хохирохын зэрэгцээ эд материалын хохирол асар их байна. 14 хоногийн дотор болсон хоёр хар салхины дараа цэвэрлэгээ болон барилгын бусад засвар үйлчилгээ хийх зарлалын хуудас тараасан хүмүүс айлуудаар явж эхэлжээ. Оршин суугчид нэг хар салхины дараах цэвэрлэгээ, нөгөө хар салхины өмнөх бэлтгэл гээд стресс ихтэй, сэтгэлээр унасан ч ялагдсангүй.
Хар салхинд өртөмтгий бүс атал хүмүүс нь яагаад нүүлгүй үлдэв гэж зарим хүн гайхаж магадгүй. Гэвч хар салхины дараа ч Флоридагийн сэтгэл татам байдал хэвээр байна.
"Эмх замбараагүй байдал үүссэн ч гэлээ диваажин диваажин хэвээрээ л байна" гэж 2011 оноос хойш Флоридагийн Сиеста Кийд оршин суусан Пэт Херст хэлжээ.
Флорида муж нь нам дор газар оршдог бөгөөд хар салхи, далайн түвшний өсөлтөд өртөмтгий. Гэвч үүнийг үл харгалзан 2021 оноос хойш хүн амын өсөлтөөрөө тасралтгүй тэргүүлжээ. АНУ-ын хамгийн эрсдэлтэй 80 бүсийн 78 нь Флоридад байдаг аж. Тус мужийн оршин суугчид 2023 онд хөрөнгийн даатгалд дунджаар 4060 ам.доллар төлсөн нь бусад мужаас бараг 1000 ам.доллараар өндөр байна.
saihan burah yum daa. olon say hvn ger orongui bolood ed hurungugui bolood bhad shu. 2024-10-13 66.181.186.183
amerikoon hudal reklam surtalchilgaa arai dendvv shuu. zuvhun hohirol gehed 100 terbum davsan heden say hvn gerel toggui olon zuun baishin barilga evderch svidsen olon zuun mashin shivj alga bolood baihad shuu. amerikiin modon havtangiin muu baishin oligtoi shuurgand tsesehgui tiim nimgen heverge sh dee..getel zasagaas hvnd 700 hon dollar ugj bgaa sh dee.. ukraind bol olon zuun terbumaar ugdug shuu harin.