Өмнөд Солонгосын зохиолч Хан Ган утга зохиолын төрөлд Нобелийн шагнал хүртсэн билээ. Нобелийн шагналтанг зарласны дараачаас эхлээд Солонгосын томоохон номын дэлгүүрүүд Хан Ганы номыг худалдаж авах гэсэн уншигч олны хөлд дарагджээ.
Баасан гаригийн өглөө Сөүлийн Гванхвамун дахь Кёобо номын дэлгүүр онгойх болоогүй байхад гадаа нь хүмүүс дараалан зогссон байв. Дэлгүүр 09:30 цагт онгойсон боловч Хан Ганы номууд тэр даруй дуусчээ. Ингээд 10:30 цагийн үед лангууг Хан Ганы номуудаар дахин дүүргэсэн байна.
Кёобо болон бусад дэлгүүрийн цахим хуудас хүртэл ачааллаа дийлэхгүйд хүрч, холболтын саатал гарчээ. Цаашилбал, "Kyobo", "Yes24" цахим дэлгүүрүүдийн шилдэг борлуулалттай номоор Хан Ганы номууд шалгарсан байна. Хоёр цахим дэлгүүрээр хагас өдөр хүрэхгүй хугацаанд Хан Ганы ном 130 мянга гаруй ширхэг зарагдсан.
Нобелийн шагналтанг зарласнаас хойш Хан Ганы номуудын борлуулалт огцом өссөнийг "Yes24"-ийн борлуулалтын мэдээнээс харж болно. Тодруулбал, “Human Acts” номын борлуулалт 784 дахин, "The Vegetarian" 696 дахин, "We Do Not Part"-ын борлуулалт 3422 дахин өсчээ.
Номын дэлгүүрүүд дэх Хан Ганы номууд дуусч, захиалгад дарагдсан тул зохиолчтой хамтран ажилладаг хэвлэлийн газрууд яаралтай хуралдахад хүрсэн байна.
Нэргүй 2024-10-13 157.15.7.113
Бас их хэлбэрддэг ард түмэн шүү.
солонгос 2024-10-13 122.201.31.228
… ккк харж бгаа биз , солонгосууд ном уншдаггүй ард түмэн. … гэнэт л Улсаас нь нэг зохиолч ямар нэг аргаар Нобелийн шагнал авчээ гэж сонсонгуут л хушуурч бгаа юм. … ийм зохиолч бдгыг ч мэдэх хүн ховор бгаа
Нэргүй 2024-10-13 182.217.118.24
Yugaa ch medku baij shan bultreh yumaa.
Нэргүй 2024-10-13 202.9.40.135
оюунлаг ард түмэн юмаа
МАН ӨВГӨН 2024-10-13 202.126.88.161
Монголын шилдэг зохиолуудын дэргэд бол хүүхдийн үлгэр биз
Зочин 2024-10-13 103.212.117.16
Кимчинүүд ч угаасаа хөөрүү сонин улс нэг магтвал тэнгэрт тулгаад, нэг муулвал бүр байхгүй болгоод амиа хорлотол нь л гөвнө ш дээ
Нэргүй 2024-10-13 66.181.184.251
тэх. Сүргийн сэтгэхүйтэй улс гэдэг л дээ. нэг нэгнээ маш их дуурайдгаас болоод бүгд адилхан үсний засалттай болчихдог эсвэл нэг од нь аялсан газар руу бүгд шаваад аялчихдаг гэх мэт хандлагатай гэдгээ өөрсдөө ч ярьдаг юм билээ
Нэргүй 2024-10-13 202.179.26.115
монголд бол нэг ламын ирэх сургаар Гандан л хүний хөлд дарагдана
Нэргүй 2024-10-13 66.181.184.251
ганц удаа ч гэсэн Монголыг муулахгүй өнгөрч чадахгүйнүү