Газын зурвасын хойд хэсэгт аравдугаар сар гарсаар хүнсний тусламж ачсан нэг ч ачааны машин нэвтэрч чадаагүйг Дэлхийн хүнсний хөтөлбөрийн төлөөлөгч хэллээ. Үүнээс болж нэг сая хүн өлсөж үхэхэд ойрхон байна.
Газын хойд хэсэгт наймдугаар сард хоол хүнс ачсан ойролцоогоор 700 ачааны машин нэвтэрчээ. Харин есдүгээр сард эзлэгдсэн Баруун эрэг ба Йорданы хил дээрх Алленбын гарамын үйл ажиллагаа зогссон учир 400 ачааны машин нэвтэрсэн байна. Гэвч аравдугаар сар гарсаар нэг ч ачааны машин Газын хойд хэсэгт нэвтрээгүй.
Тусламжийн хүнс орж ирэхгүй байгаа тул Дэлхийн хүнс хөтөлбөрийнхөн түгээлтээ зогсоохоос өөр аргагүйд хүрсэн аж.
Гадны тусламж гацсантай зэрэгцээд Газын төв хэсэгт талх, нарийн боов үйлдвэрлэдэг хоёр ч цех гурван өдрийн турш үйл ажиллагаагаа зогсоожээ. Гурил болон шатахууны хомсдолын улмаас үйл ажиллагаагаа зогсоосон гэж цехийн ажилтан, ойр хавийн оршин суугчид мэдэгдэв.
Нэргүй 2024-10-13 103.168.34.117
Хүнээ золиосонд хаядаг хачирхалтай улс даа