Камала Харрис “эрүүл ухаантай” гэдгээ нотолно гэв

Камала Харрис “эрүүл ухаантай” гэдгээ нотолно гэв

Камала Харрис “эрүүл ухаантай” гэдгээ нотолно гэв

Камала Харрис ерөнхийлөгчийн албыг хаших бүрэн чадвартай гэдгээ нотлохын тулд эрүүл мэндийн бүрэн үзлэгт орсон баримтаа дэлгэх аж. Түүний туслах хэлэхдээ, нэр дэвшигч Харрис бие болон сэтгэцийн үзлэг шинжилгээнд хамрагдсан бөгөөд өрсөлдөгч Дональд Трампаас илүү чадварлаг байх нь нотлогдоно гэжээ.

78 настай Трамп эрүүл мэндийнхээ талаар ямар ч мэдээлэл хийгээгүй байна. Хэрэв тэрбээр Зууван танхимд хоёр дахь удаагаа сонгогдох юм бол хамгийн өндөр настай ерөнхийлөгч болно. Аравдугаар сарын эхээр АНУ-ын “Guardian” сонинд мэдээлснээр, Трамп сонгуулийн сурталчилгааны үеэр өөрийн бие болон сэтгэцийн байдлаа эрүүл гэсэн юм. Гэсэн хэдий ч эмнэлгийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Трамп 80 нас дөхөж буй хүнийхтэй адилаар доромжилж, үг зөв хэлж чадахгүй, түгдэрч байгаа нь танин мэдэхүйн бууралтын шинж тэмдэг илэрч байгаагийн шинж гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж