Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг албан ёсоор угтлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг албан ёсоор угтлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг албан ёсоор угтлаа
Туркменистан Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг тус улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов “Огузхан”-ы нэрэмжит Ерөнхийлөгчийн ордны өмнө албан ёсоор угтан авлаа.

“Огузхан”-ы нэрэмжит Ерөнхийлөгчийн ордны өмнөх талбайд хоёр улсын төрийн далбааг мандуулж, Туркменистан Улсын Ерөнхийлөгчийн Төрийн хүндэт харуул жагсав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг Туркменистан Улсын Ерөнхийлөгч С.Бердымухамедов хүндэт индэрт урьсны дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Хүндэт харуулын дарга угтан мэндчилсний дараа Төрийн тэргүүн нар хоёр талын албан ёсны төлөөлөгчидтэй мэндчилэв.

 

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Туркменистан Улсын Ерөнхийлөгч С.Бердымухамедов нар дурсгалын гэрэл зураг татууллаа.

Мөн өдөр хоёр улсын Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцсоныхоо дараа хэвлэл, мэдээллийн төлөөлөгчдөд товч мэдээлэл хийнэ.

“Огузхан”-ы нэрэмжит Туркменистаны Ерөнхийлөгчийн ордныг 7.5 га газарт 2011 онд барьж байгуулсан бөгөөд ордны нийт талбай 16  мянган м2, дотор заслыг гантиг чулуу болон ховор төрлийн модоор хийжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-12 43.242.242.59

Манай улс яаж зэвсэглээд хичээгээд Орос болон Хятад улстай байлдаж чадахгүй. Тийм болохоор дипломат аргаар л усл орныхоо бүрэн бүтэн байдлыг хамгаална. Гол нь хоёр хөрштэйгээ эвтэй найртай байвал бидэнд цэрэг техникт мөнгө хаяад байх шаардлага байхгүй. Нэг бодлын давуу тал байна. Гэтэл бусад орон иаш их мөнгийг батлан хамгаалах хүчин чадлаа дээшлүүлэхэд зарцуулж байна. Бид Казахстантай хиллэдэг байсан бол харин Баян-Өлгийн асуудлаас болоод хилийн мөргөлдөөн гарч болох байлаа. Азаар хиллэдэггүй

Avatar

Монгол 2024-10-12 66.181.177.169

Тэр дипломат аргын гол нэг хэлбэр нь цэргээ энхийг сахиулах ажиллагаанд оролцуулах явдал. Хэдэн бор цэргийнхээ нүүрээр одоо олон улсаас гайгүй тусламж дэмжлэг авч байгааг ойлгоорой! Энхийг сахиулах ажиллагаанд оролцсоны хүчээр энд тэндээс хэдэн ногоон зулгааж байгаа шүү!

Avatar

Нэргүй 2024-10-12 124.158.106.151

Туркменстан гоё юмаа. Манайх ёслолын торгон цэргийнхээ хувцасыг өөрчилмөөр юм. Ямарч сүр сүлдгүй харагддаг. Малгайнаас бусад нь дэмий, ядаж гандчихсан хувцас харагддаг.

Avatar

зочин 2024-10-12 66.181.179.216

Ямар сайхан ногоон байгууламжтай орон бэ. Монголоо яаж ийм гоё ногоон болгох вэ?
Яахав хүйтэрдэг ч гэсэн байгаагаа тордоод, ногоон байгууламжаа өргөтгөөд цементэн ширэнгэ
нэмэлгүйгээр Туркменстан шиг ногоон орон болоё л доо. Харахад ч сайхан юм ийм орныг.

Avatar

тал 2024-10-12 66.181.180.157

Наадуул чинь улсаа ямар ч орон дайрсан бүрэн хамгаалах з****г техниктэй болсон шүү. Юун Ороз. Хүрэлсүх улс орны зэвсэглэлээ хараач. Ичих хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-10-12 139.5.218.162

Башигаас хэрэгтэй юмыг нь ав, жнь: мань эр идэж уусан авилгал авсан баагийнуулыг шууд 1 худагтаа 25-50 жилээр хаядаг, нухдаггүй их энэрэнгүй удирдагч гэсэн.
Ард түмэн 1д бна, үнэгүй боловсрол , сургууль, эмнэлэг г.м.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж