Европын холбооны гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нар аравдугаар сарын 8-нд батлагдсан хориг арга хэмжээний хүрээнд ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээний авах талаар хэлэлцэнэ.
"Хориг арга хэмжээний талаар санал солилцох болно. Та бүхний мэдэж байгаагаар шинэ дэглэмийг аравдугаар сарын 8-нд баталсан. Гишүүн орнууд шинэ дэглэмийн хүрээнд жагсаалт гаргахыг бид хүлээж байна" гэж Европын холбооны хэвлэлийн төлөөлөгч хэлжээ. Сайд нар мөн хориг арга хэмжээний цоорхой үүсгэхгүй байх тал дээр ажиллах юм байна.
"Хориг арга хэмжээнээс зайлсхийхийг зогсоохын тулд дэглэмийг өөрчлөх шаардлагатай" гэж дипломатч нэмж хэлэв. Аравдугаар сарын 8-нд баталсан арга хэмжээ нь ОХУ-ын хилийн чанадад явуулж буй "тогтворгүй байдлын эсрэг" шинэ хориг бөгөөд, холбооны үйл ажиллагаанд саад учруулахгүй байх тухай юм. Тиймээс үүнийг хэрэгжүүлэх арга замыг шинэчилнэ гэж хэвлэлийн төлөөлөгч тайлбарласан юм.
3,600.44














































