Сайд огцрох хүсэлтээ гаргав

Хуучирсан мэдээ: 2010.09.05-нд нийтлэгдсэн

Сайд огцрох хүсэлтээ гаргав

Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Yu Myung-Hwan өөрийн удирдаж буй яаманд охиноо ажилд оруулсан хэргээс уламжлан гарсан маргааны улмаас сайдын албан тушаалаас огцрох хүсэлтээ гаргасан тухай тус орны Yonghap агентлаг мэдээлсэн байна.

Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр сайд Yu Myung-Hwan маргаан үүсгэж “асуудал түвэг учруулсандаа харамсаж байгаагаа” илэрхийлээд албан тушаалаасаа огцрох өргөдлөө Ли Мун-Бакт өргөн барьсан ажээ.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн тамгын газрын мэдээллийн эх сурвалжаас иш татан Гадаад хэргийн сайдын хүсэлтийг ерөнхийлөгч хүлээн авч, хүсэлтийн дагуу шийдвэр гаргах байх гэсэн байна.

Гадаад хэргийн сайдын охин 35 настай бөгөөд тус яаманд дунд түвшний албан тушаалд томилогдохоор сонгон шалгаруулалтад нэр нь дэвшээд байгаа юм байна.

Эх сурвалж: EFE

Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж