
Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр сайд Yu Myung-Hwan маргаан үүсгэж “асуудал түвэг учруулсандаа харамсаж байгаагаа” илэрхийлээд албан тушаалаасаа огцрох өргөдлөө Ли Мун-Бакт өргөн барьсан ажээ.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн тамгын газрын мэдээллийн эх сурвалжаас иш татан Гадаад хэргийн сайдын хүсэлтийг ерөнхийлөгч хүлээн авч, хүсэлтийн дагуу шийдвэр гаргах байх гэсэн байна.
Гадаад хэргийн сайдын охин 35 настай бөгөөд тус яаманд дунд түвшний албан тушаалд томилогдохоор сонгон шалгаруулалтад нэр нь дэвшээд байгаа юм байна.
Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг