50 жилийн өмнө ширгэсэн нуур сэргэжээ

50 жилийн өмнө ширгэсэн нуур сэргэжээ

50 жилийн өмнө ширгэсэн нуур сэргэжээ

Мароккогийн зүүн өмнөд нутгийн хэд хэдэн газарт есдүгээр сард хоёр өдрийн турш хур тунадас оржээ. Хур тунадасны хэмжээ жилийн дунджаас давсан тул үер болсон гэж тус улсын цаг уурын албаны хүмүүс аравдугаар сарын эхээр мэдэгдэв.

Нийслэл Рабатаас өмнө зүгт 450 км зайд орших Тагунит тосгонд 24 цагийн дотор 100 мм илүү хур тунадас орсон байна. "NASA"-гийн хиймэл дагуулаас авсан зургаас харахад Загора болон Тата хоёрын хоорондох 50 жилийн өмнө ширгэсэн Ирики нуур үерийн дараа сэргэсэн байна.

Мароккогийн цаг уурын агентлагийн ажилтан Хуссин Юабеб "Маш богино хугацаанд их хэмжээний бороо орсон тохиолдол сүүлийн 30-50 жилд тохиолдоогүй" гэж "Reuters" агентлагт хэлжээ. Цаг уурчдын халуун орны бус шуурга гэж нэрлэгддэг гэнэтийн их хэмжээний бороо нь ирэх сар, жилүүдэд тус бүс нутгийн цаг агаарын нөхцөл байдалд өөрчлөлт оруулж болзошгүй гэж тэрбээр үзэж байна.

Өнгөрсөн сард Мароккод болсон үерийн улмаас 18 хүн амь үрэгдэж, өнгөрсөн жил газар хөдлөлтөд нэрвэгдсэн бүс нутгуудад нөлөөлсөн юм. Сахарын цөл нь 9.4мкв км  бөгөөд дэлхийн хамгийн том халуун цөл.  Энэ нь хойд, төв болон баруун Африкийн хэдэн арван улсыг хамардаг. Дэлхийн хэт халалтаас болж цаг агаарын эрс тэс үзэгдлүүд нэмэгдэж байгаа тул эдгээр улс орнуудын ихэнх нь ган гачигт орсон байдаг. Гэсэн хэдий Сахарын цөл өөрчлөгдөж магадгүй гэдгээс цаг уурчид эмээж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 1 минутын өмнө 66.181.179.120

Сэтгүүлч ээ Дэлхийн хамгийн том Сахарын цөл 9,4 мкв км гэдгийг чинь облгосонгүй. Манай хотын 1 дүүргээс ч бага гэж үү. 9400000 км2 гэж бичихгүй бол доог болно шүү. Сур сур бас дахин сур. В.И. Ленин. /метр квадрат километр гэж юү бичиж байнаа/

Avatar

gvgd 1 цагийн өмнө 202.9.40.51

Слнг боруголд болд төмөр ерөө зүүн хараа алт.. байгалийн баялаг хужаагууд ухаж хулгай хийдгийн хужаагууд хулгай хийх гэж ман-д бга хужаагуудад ан-ын хужаагуд санал нийлүүлсн .
Хужаагууд гол санаархл нийлж байгалын баялаг хулгайлх.

Avatar

Haha 1 цагийн өмнө 103.168.34.52

MEDEEJ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж