Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль өчигдөр /2024.10.11/өглөө 07:00 цагаас эхлэн оройны 20:00 цаг хүртэл санал хураалт явагдаж дууслаа. СЕХ-ноос нийслэлийн дүүргүүдийн урьдчилсан дүн мэдээг олон нийтэд хүргэлээ. Тодруулбал,
- Багануур дүүрэг хоёр мандаттай. Тус дүүрэгт МАН-аас нэр дэвшигч С.Даваасүрэн,Т.Отгонболд нар хамгийн өндөр санал авчээ.
- Бага-Хангай дүүрэгт АН-аас нэр дэвшигч Б.Золзаяа хамгийн өндөр санал авсан.
- Баянзүрх дүүрэг гурван тойрог, гурван мандаттай. Хоёрдугаар тойрог нь гурван мандаттай. МАН-аас нэр дэвшигч Г.Ууганбаяр, Ч.Батзориг, Т.Батцогт нар хамгийн өндөр санал авсан бол БЗД-ийн гуравдугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч А.Баяр, Б.Мөнхбаатар, Э.Одонтуяа нар хамгийн өндөр санал авсан байна. Харин БЗД-ийн дөрөвдүгээр тойрог дөрвөн мандаттай. Тус тойрогт МАН-аас нэр дэвшигч Г.Жаргалсайхан, Ү.Оюунзул, Д.Даваадалай, Д.Жавхлан нар хамгийн өндөр санал авчээ.
- Сонгинохайхан дүүрэг арван мандат, хоёр тойрогтой. СХД-ийн тавдугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Ц.Төрхүү, Г.Батзориг, Ц.Бөттөр, Э.Хулан, Б.Сэргэлэнбаатар нар хамгийн өндөр санал авсан бол зургадугаар тойргоос МАН-аас нэр дэвшигч Х.Нямабаатар, Д.Ундармаа, Ж.Сандагсүрэн Б.Хуягбаатар, Г.Батбаяр нар хамгийн өндөр санал тус тус авчээ.
- Сүхбаатар дүүрэг дөрвөн мандаттай. Долдугаар тойрогт АН-аас нэр дэвшигч Д.Бадарсан, МАН-аас нэр дэвшигч Б.Ану-Үжин, Б.Дөлгөөн, АН-аас нэр дэвшигч М.Эрдэнэсүх нар хамгийн өнөдөр санал аваад байгаа юм.
- Баянгол дүүрэг нийт зургаан мандаттай МАН-аас нэр дэвшигч Ө.Сумъяабаатар, Ж.Батбаясгалан, Б.Сэмжидмаа, Д.Энхбаяр, Ч.Мэндбаяр, Э.Энхтөр нар тус тус хамгийн өндөр санал авчээ.
- Хан-Уул дүүрэг зургаан мандаттай. МАН-аас нэр дэвшигч Б.Мягмарнар, Ж.Энхжаргалан, А.Амартүвшин, Л. Хосбаяр, Г.Батсайхан, АН-аас нэр дэвшигч Г.Зундуйдорж нар хамгийн өндөр санал авчээ.
- Чингэлтэй дүүрэг дөрвөн мандаттай. МАН-аас нэр дэвшигч Н.Мандуул, З.Төмөртөмөө, Б.Мөнхбат, Л.Ариунтуяа нар хамгийн өндөр санал авчээ.
3,602.33






















































Холбоотой мэдээ