Элон Маск робот такси үйлчилгээг нэвтрүүлнэ

Элон Маск робот такси үйлчилгээг нэвтрүүлнэ

Элон Маск робот такси үйлчилгээг нэвтрүүлнэ

"Tesla" компанийн гүйцэтгэх захирал Элон Маск өөрийгөө жолооддог машин, авто зогсоолын оронд цэцэрлэгт хүрээлэн болон өдөр тутмын амьдралд робот технологийн хэрэглээний талаарх төсөөллөө хуваалцлаа.

Тэрбээр Калифорнид болсон нэгэн арга хэмжээний үеэр ямар ч жолоочгүй робот такси болон робот гэр бүлийн машин зэрэг шинэ тээврийн хэрэгслийн загваруудыг танилцуулжээ. "Blade Runner" гэх шинжлэх ухаант уран зөгнөл киноны тухай Маск дурдаж, ирээдүйд технологийн алсын хараатай байхыг арга хэмжээнд оролцогчдод уриалсан байна.

Жолоочгүйгээр ажиллах зориулалттай "Cybercab" нь хүний хяналт шаардлагатай. Учир нь өөрийгөө жолоодох систем нь бүрэн зөвшөөрөгдөөгүй байгаа тул ирэх жил гэхэд "Калифорниа, Техас мужид зөвшөөрөгдөж магадгүй гэж Маск таамаглаж байна. Тиймээс эхний ээлжид өөрийгөө удирдах системийн зөвшөөрлийг мужийн засаг захиргаанаас гаргаж, 2026 он гэхэд "Cybercab"-ийг үйлдвэрлэхээр зорьж байна гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж