Нобелийн энх тайвны шагналын эзэн тодорлоо

Нобелийн энх тайвны шагналын эзэн тодорлоо

Нобелийн энх тайвны шагналын эзэн тодорлоо

Дэлхийн хоёрдугаар дайны үед атомын бөмбөгдөлтөөс амьд үлдсэн хүмүүсийг төлөөлдөг Нихон Хиданкио байгууллага Нобелийн энх тайвны шагнал хүртлээ.

Тус байгууллага нь 1956 онд байгуулагдсан бөгөөд атомын бөмбөгдөлтийн хохирогчдод дэмжлэг үзүүлж иржээ. Гишүүд нь дэлхий даяар цөмийн зэвсгийг хориглох кампанит ажлыг өрнүүлж, олон оронд очиж атомын бөмбөгийн хор хөнөөлийг танилцуулдаг.  2016 онд Хиданкиогийн гишүүн Цубой Сунао АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обамад хандан хэлэхдээ, Хирошимагийн дэлбэрэлт нь хүн төрөлхтний эмгэнэл байсан ч Америкийг үзэн ядах сэтгэл өвөртлөөгүй гэж хэлж байжээ. Тэрбээр мөн цөмийн зэвсэггүй дэлхийг бий болгохын төлөө хамтран ажиллахыг уриалж байсан юм.

Норвегийн Нобелийн хороо атомын бөмбөгдөлтөөс амьд үлдсэн бүх хүмүүст хүндэтгэл үзүүлэхийг хүсч байгаагаа мэдэгдэв. “Тэд үгээр илэрхийлэхийн аргагүй зүйлийг дүрсэлж, санаанд багтамгүй зүйлийг бодож, цөмийн зэвсгээс үүдэлтэй хэний ч ойлгохгүй өвдөлт, зовлонг ямар нэгэн байдлаар ойлгоход тусалдаг” гэж хорооноос мэдэгдсэн байна. Нихон Хиданкиогийн гэрчүүдийн мэдүүлэг болон олон нийтэд хандсан уриалга нь дэлхий дахинд атомын зэвсгийг зайлшгүй хураах шаардлагатай байгааг сануулдаг аж. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-12 103.168.34.117

Энэ удаа оросын дэглэмийг толгойлогчтой уулзах хэрэгтэй юм бна+

Avatar

И 2024-10-12 122.201.31.240

япончууд одоо ч АНУ нутагт нь атомын бөмбөг хаясан гэж ярьдаггүй, ямар улс хаясныг нуудаг.

Avatar

Бадарч тахар 2024-10-12 66.181.185.219

Дараачийн энх тайвны шагналыг Оросын цөмийн цохилтод өртсөн укрианы Львов хотын оршин суугчид хүртэх болно

Avatar

Haha 2024-10-12 103.168.34.48

HUDLAA

Avatar

Нэргүй 2024-10-12 171.25.193.77

Дэлхийн бүх улсын ерөнхий боловсролын сурах бичигт 1945 онд Японы Хирошима Нагасаки хотуудад Америк улс атомын бөмбөг хаяж хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж байдаг бол ганцхан Америкийн ерөнхий боловсролд энэ тухай байдаггүй! Америк хүүхдүүд энэ талаар мэдэхгүй!

Avatar

Haha 2024-10-12 103.168.34.48

HUDLAA

Avatar

Нэргүй 2024-10-12 103.168.34.117

Америк боловсролыг Монголын соц үеийн боловсролтой андуураад бна уу’ өндөг цагаан бдаг !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж