Нийслэлийн сонгуулийн хороо урьдчилсан дүнг танилцуулав

Хуучирсан мэдээ: 2024.10.11-нд нийтлэгдсэн

Нийслэлийн сонгуулийн хороо урьдчилсан дүнг танилцуулав

Нийслэлийн сонгуулийн хороо урьдчилсан дүнг танилцуулав

Нийслэлийн сонгуулийн ерөнхий хорооноос Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын урьдчилсан үр дүнг танилцуулав.


Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль өнөөдөр /2024.10.11/өглөө 7:00 цагаас эхлэн оройны 20:00 цаг хүртэл санал хураалт явагдаж дууслаа. СЕХ-ноос нийслэлийн дүүргүүдийн урьдчилсан дүн мэдээг олон нийтэд хүргэлээ. Тодруулбал,

-Багануур дүүрэг хоёр мандаттай. Тус дүүрэгт МАН-аас нэр дэвшигч С.Даваасүрэн,Т.Отгонболд нар хамгийн өндөр санал авчээ.

-Бага-Хангай дүүрэгт АН-аас нэр дэвшигч Б.Золзаяа хамгийн өндөр санал авсан.

-Баянзүрх дүүрэг гурван тойрог, гурван мандаттай. Хоёрдугаар тойрог нь гурван мандаттай. МАН-аас нэр дэвшигч Г.Ууганбаяр, Ч.Батзориг, Т.Батцогт нар хамгийн өндөр санал авсан бол БЗД-ийн гуравдугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч А.Баяр, Б.Мөнхбаатар, Э.Одонтуяа нар хамгийн өндөр санал авсан байна. Харин БЗД-ийн дөрөвдүгээр тойрог дөрвөн мандаттай. Тус тойрогт МАН-аас нэр дэвшигч Г.Жаргалсайхан, Ү.Оюунзул, Д.Даваадалай, Д.Жавхлан нар хамгийн өндөр санал авчээ.

-Сонгинохайхан дүүрэг арван мандат, хоёр тойрогтой. СХД-ийн тавдугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Ц.Төрхүү, Г.Батзориг, Ц.Бөттөр, Э.Хулан, Б.Сэргэлэнбаатар нар хамгийн өндөр санал авсан бол зургадугаар тойргоос МАН-аас нэр дэвшигч Х.Нямабаатар, Д.Ундармаа, Ж.Сандагсүрэн Б.Хуягбаатар, Г.Батбаяр нар хамгийн өндөр санал тус тус авчээ.

-Сүхбаатар дүүрэг дөрвөн мандаттай. Долдугаар тойрогт АН-аас нэр дэвшигч Д.Бадарсан, МАН-аас нэр дэвшигч Б.Ану-Үжин, Б.Дөлгөөн, АН-аас нэр дэвшигч  М.Эрдэнэсүх нар хамгийн өнөдөр санал аваад байгаа юм.

-Баянгол дүүрэг нийт зургаан мандаттай МАН-аас нэр дэвшигч Ө.Сумъяабаатар, Ж.Батбаясгалан, Б.Сэмжидмаа, Д.Энхбаяр, Ч.Мэндбаяр, Э.Энхтөр нар тус тус хамгийн өндөр санал авчээ.

-Хан-Уул дүүрэг зургаан мандаттай. МАН-аас нэр дэвшигч Б.Мягмарнар, Ж.Энхжаргалан, А.Амартүвшин, Л. Хосбаяр, Г.Батсайхан, АН-аас нэр дэвшигч Г.Зундуйдорж нар хамгийн өндөр санал авчээ.

-Чингэлтэй дүүрэг дөрвөн мандаттай. МАН-аас нэр дэвшигч Н.Мандуул, З.Төмөртөмөө, Б.Мөнхбат, Л.Ариунтуяа нар хамгийн өндөр санал авчээ.

Зарим аймаг, сум, дүүргийн сонгуулийн дүнг хараахан нэгтгэж амжаагүй тул эргэн танилцуулахаар болов.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ХарамсалтайХарамсалтай
10
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж