"Иргэд мэргэн сонголт хийж, сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна"

"Иргэд мэргэн сонголт хийж, сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна"

"Иргэд мэргэн сонголт хийж, сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна"

Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр /2024.10.11/ Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуульд саналаа өглөө.


Тэрбээр, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 62 дугаар сургуульд байрлаж байгаа хэсгийн хороонд ирж саналаа өглөө. 1992 оны шинэ Үндсэн хууль батлагдсанаас бид аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ес дэх удаагийн сонгуульд оролцож байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийг сонгох энэ сонгуулийн үндсэн зорилго бол нутгийн өөрөө удирдах байгууллагаа иргэд хамтаараа сонгон бүрдүүлэх, нутгийн өөрөө удирдах байгууллагаас тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид төрийн удирдлагыг хэрэгжүүлэх шат шатны Засаг даргыг дэвшүүлж, дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайдаар батламжилдаг. Тэгэхээр энэ удаагийн сонгуульд нам эвслийн бүлгүүд, нам эвслүүд тухайн орон нутгийг, тойргийг хөгжүүлэх хөтөлбөрөө мөрийн хөтөлбөр болгон танилцуулж, тэрхүү мөрийн хөтөлбөрт нь иргэд сонгогчид үнэлэлт дүгнэлт өгсний үндсэн дээр нутгийн өөрөө удирдах байгууллага бүрддэг.

Нутгийн өөрөө удирдах байгууллага олонх болсон нам эвслээс тухайн шатны иргэдийн хурлын дарга цаашлаад тухайн шатны Засаг даргыг дэвшүүлж дээд шатны Засаг дарга эсвэл Ерөнхий сайд батламжилдаг тогтолцоо бүрдээд үндсэндээ ес дэх удаагаа сонгууль болж байна.

Энэ удаагийн сонгуульд иргэд, сонгогчид илүү идэвхтэй хамрагдаасай гэж уриалж байна. Учир нь та бидний болон бидний үр хүүхдийн эрүүл, аюулгүй, хүртээмжтэй хотыг байгуулахад нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт иргэд өөрсдөө мэргэн сонголт хийж, тухайн шатны ИТХ-ын төлөөлөгчдийг даруй бүрдүүлэхэд тустай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-11 202.126.89.183

Нийслэлд АН гараасай, ҮҮЛ даргыг буцааж авчирмаар бна

Avatar

Sorry 2024-10-11 202.126.89.183

Хаахааа Сонголт 1000 Мэргэн байгаад Юу ч Өөрчлөгдөхгүйэээ….Энэ Нийгмийн Илжирсэн, Ялзарсан ЗАВСРЫН ҮЕИЙХЭН "ДУУСАХААС" нааш 1000 Сонгууль хийж 1000 Төр Солигдоод ЮУУ Ч ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ ЮУ Ч САЙЖРАХГҮЙ ЭЭ SORRY….SORRY

Avatar

Нэргүй 2024-10-11 202.126.91.221

Өөрсдөө ирц хүргэхгүй гэж тав дахь өдөр сонгочхоод жүжиглэж гэнэ тосгоны хэрүүлч авгай дор.

Avatar

Сонгогч 2024-10-11 66.181.186.217

Хотын мэр гэхээсээ сумын төвийн хэрүүлч л харагдаад байдаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж