Сэжигтнүүдийн бууг нь хураан авчээ

Хуучирсан мэдээ: 2010.09.05-нд нийтлэгдсэн

Сэжигтнүүдийн бууг нь хураан авчээ

Өнгөрсөн пүрэв гаригийн өглөө хэсэг хүмүүс Сэлэнгэ аймгийн  Мандал сумын 5-р баг буюу Түнхэл тосгонд үйл ажиллагаа явуулдаг “Пураам” алтны компанийн текник хэрэгсэлд халдаж, галт зэвсгээр компанийн байр руу буудсан хэрэг гарсан билээ. Хэрэгт буруутай хүмүүс тэр даруйдаа зугтааж, алга болсныг цагдаагийнхан гурван өдөр эрэн сурвалжилж, хайсны дүнд өчигдөр орой нэгийг нь, хэрэгт холбогдох гурван хүнийг нь өнөөдөр өглөө Мандал сумын ойролцоогоос баривчилсан талаар шуурхай мэдээлсэн байгаа.

Дөнгөж сая бид Сэлэнгэ аймгийн Мандал сумын Цагдаагийн хэлтсийн дарга, хурандаа  Х.Батдоржоос галт зэвсгээр зэвсэглэсэн иргэд буутайгаа явсан эсэхийг тодруулахад “Ямар ч байсан холбогдох эх сурвалжийн өгсөн мэдээллийн үндсэн дээр гэмт этгээдүүдийг баривчилж, бууг нь хураан авч, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлж чадлаа. Одоо мөрдөн байцаалт эхэлчихсэн байгаа учраас илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариулт өглөө. 

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж