"United Airline" компани Монгол руу шинэ маршрут гаргана

"United Airline" компани Монгол руу шинэ маршрут гаргана

"United Airline" компани Монгол руу шинэ маршрут гаргана
Монгол Улс, АНУ-тай хийсэн агаарын тээврийн хэлэлцээр хэрэгжиж эхлэжээ. Тодруулбал АНУ-ын агаарын гол тээвэрлэгч, дэлхийн хамгийн том агаарын тээврийн компани "United Airlines" 2025 оны тавдугаар сарын 01-нээс Монгол Улс руу нислэг үйлдэхээр төлөвлөж байгаагаа албан ёсоор зарлалаа.
Тодруулбал, Парис, Ром, Токиог чиглэх жуулчдыг өөр төрлийн аялалд уриалахын тулд "United Airline" компани нислэгийн хүрээгээ тэлж, ирэх онд Сенегалаас Монгол руу, Гринландаас Палау гэсэн шинэ маршрут гаргахаар төлөвлөж байна.

Ирэх оны тавдугаар сарын 21-нээс эхлэн "United Airline"  компани Нью-Жерси мужийн Ньюарк хотоос Сицилийн Палермо хот руу долоо хоногт гурван удаа нислэг үйлдэхээр болсон. Түүнчлэн :

  • тавдугаар сарын 16-наас Португалийн Алгарве мужийн Фаро руу долоо хоногийн дөрвөн өдөр тасралтгүй нислэг
  • зургадугаар сарын 7-ноос Португалийн Мадейра арал руу долоо хоногийн гурван өдөр нислэг
  • тавдугаар сарын 31-нээс эхлэн Испанийн хойд хэсэгт орших Бильбао руу шууд нислэг үйлдэж Итали, Испани, Португал руу одоогийн үйлчилгээгээ нэмэгдүүлэх болно.

Харин тавдугаар сарын 23-наас эхлэн Вашингтоны Даллес олон улсын нисэх онгоцны буудлаас Сенегалын Дакар руу өдөр бүр, тасралтгүй нислэг үйлдэхээр төлөвлөж байна.

Токиогийн Нарита нисэх онгоцны буудлаас Монгол Улсын нийслэл Улаанбаатар руу тавдугаар сарын 1-нээс нислэг үйлдэж эхлэхээр төлөвлөсөн ч өдөр бүр эсэх нь тодорхойгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-11 209.29.168.34

хэзээнээс эхэлж America-с Монгол руу нисэх юйм бэ

Avatar

зочин 2024-10-11 139.5.216.111

Нэг их баярлаад байх мэдээ биш. МИАТ-ын Америк нисэх нислэгт муу нөлөө үзүүлнэ.

Avatar

асдө 2024-10-11 66.181.161.200

энэ бол АНУ-Монгол нислэг биш, Япон-Монголын хоорондын нислэг шүү.

Avatar

иргэн 2024-10-11 103.57.92.248

Америктай дайсан байх хэцүү,,,,,,,,,Найз байх бүүр аюултай,

Avatar

Нэргүй 2024-10-11 202.9.46.207

Тэнэг амьтан, мэдэхгүй сэдвээрээ чалчих юм.

Avatar

Нэргүй 2024-10-11 59.153.115.24

Mash saihan medee bn bayar hurgie

Avatar

Нэргүй 2024-10-11 59.153.115.58

Энэ л дутаж дээ…. Үндэсний МИАТ гэдэг Мануухай байгаад бнаа юмсан….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж