Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ саналаа өглөө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ саналаа өглөө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ саналаа өглөө

НИТХ-ын сонгуулийн санал хураалт 07:00 цагт эхэлсэн бөгөөд 20:00 цаг хүртэл үргэлжлэх юм. Сонгуулийн санал хураалтад төрийн өндөрлөгүүд оролцож, улмаар ард иргэддээ хандаж үг хэлдэг билээ.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БЗД-ийн 26-р хороонд байрлах "Том жаал" цэцэрлэг дэх санал авах байранд саналаа өглөө. УИХ-ын сонгуулиар ч мөн тус газар саналаа өгч байсан юм.

Тэрбээр "Сонгуульд санал өгөх нь төрийн эрх барих байгууллагат оролцож байгаа Үндсэн хуулийн хамгийн том эрх чөлөө юм. Тийм учраас УИХ-ын сонгуультай адилхан идэвхтэй саналаа өгөхийг залуучуудад уриалж байна. УИХ-ын сонгууль илүү бодлогын сонголт байдаг. Монгол Улсын засгийн газар үндэсний хэмжээний бодлогыг явуулдаг. Энэ удаагийн УИХ-ын сонгууль анх удаа 126 гишүүнийг сонгосон. Сонгуулийн үр дүнд парламентын 5 намтай, эмэгтэйчүүдийн төлөөлөл 25-аас дээш хувьтай, ази тивдээ нэлээн онцлог, дэвшилтэт парламентын нэг болсон. НИТХ таны амьдралд илүү ойрхон шийдвэрүүдийг гаргадаг. Тийм учраас иргэд илүү бодитой сонголтыг хийгээсэй гэж хүсэж байна. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр биелэхэд ямар мөрийн хөтөлбөр байвал засгийн газартайгаа илүү ойрхон, хамтарч ажиллаж чадах вэ, яавал орон нутагтаа байгаа асуудлаа илүү  шийдэж чадах вэ гэдгийг бодож сонголт хийх нь чухал" гэв.

 

Гэрэл зургийг Л.Энх-Оргил 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2024-10-11 66.181.160.80

Эцсийн эцсд засаг дарга нарыг энэ нөхөр л томилчихоос хойш сонгууль хийж цаг мөнгө үрэх хэрэг байна уу ?

Avatar

Нэргүй 2024-10-11 103.168.34.143

үйлдвэр барьж хүмүүсээ ажилтай болгооч.

Avatar

Нэргүй 2024-10-11 66.181.184.227

Энэ нэг тэнэг юмыг зайлуулаачээ. Жонхуу энэ хоёр гэж хулгайчид эхнэр хүүхдээ ч нуусан..байгаа байхгүй нь ч мэдэгдэхгүй иймэрхүү новшнууд одоо зайлах болсон

Avatar

baldan 2024-10-11 103.168.34.97

nohoin b**s Danh

Avatar

Нэргүй 2024-10-11 202.9.40.160

Хуцжугайм шүү

Avatar

Нэргүй 2024-10-11 79.137.85.22

энэ коммунистууд хууль баталж та нарыг хянана. удахгүй хаалттай улс болох биз.

Avatar

Нэргүй 2024-10-11 210.148.94.144

Бараг л МАНд саналаа өг гэж шааж байшдээ. Хуучин цагийн коммунист шиг хэнд санал аа өгөхийг нь тулган шаарддаг үерүү алхам алхамаар түлхэж байна даа. Энэ данх

Avatar

Нэргүй 2024-10-11 107.77.207.37

сонгуульд бүү оролц. та нарын саналаар гарч идчихээд трийсам аүйгээр байна. санал хүрэхгүй бол жинхэнээсээ ажиллах болно

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж