Дээд зэрэглэлийн дэлгүүрийн эзэн хүчирхийлэл үйлддэг байсан гэв

Дээд зэрэглэлийн дэлгүүрийн эзэн хүчирхийлэл үйлддэг байсан гэв

Дээд зэрэглэлийн дэлгүүрийн эзэн хүчирхийлэл үйлддэг байсан гэв

Лондоны дээд зэрэглэлийн их дэлгүүр болох "Harrods"-ийн хуучин эзэн, талийгаач тэрбумтан Мохамед Аль Файед хүчингийн хэрэг үйлдсэн гэж өмнө нь тус дэлгүүр ажиллаж байсан хорь гаруй эмэгтэй мэдэгджээ.

Аль Файед өнгөрсөн жил 94 насандаа нас барсан бөгөөд түүний хүү нь 1997 онд гүнж Дианнатай хамт Парис хотод автомашины осолд орж нас барсан Доди Файед юм.

Мохамед Аль Файедын хохирогчид гэх эмэгтэйчүүдийн нэг нь 15 настай байхдаа хүчирхийлэлд өртсөн гэсэн байна. Их дэлгүүрийн удирдлагын зүгээс хүчингийн хэрэг үйлдэгдсэнд харамсаж буйгаа илэрхийлж, Аль Файед "хаана ч ажиллаж байсан эрх мэдлээ урвуулан ашиглах хүн" гэдгийг хүлээн зөвшөөрчээ.

"BBC" агентлагт ярилцлага өгсөн эмэгтэйчүүд хэлэхдээ, ажил тарсны дараа Аль Файед тэднийг гэртээ урьдаг байжээ. Цаг хэтэрхий орой болсон байдаг тул Аль Файед тэдэнд тус тусад нь өрөө хуваарилан, хонуулдаг байв. Эмэгтэйчүүд гэрт нь орох даруйд торгон халаад өмсөн угтдаг байсан гэж ярьжээ.

13 эмэгтэй Аль Файедын гэрт бэлгийн хүчирхийлэлд өртсөн бол дөрөв нь хүчиндүүлсэн гэж мэдэгдсэн байна.

"Harrods" их дэлгүүрийн зүгээс эдгээр эмэгтэйчүүдийн хуулийн нэхэмжлэлд туслалцаа үзүүлэхээ амлаж, Аль Файедын өмнөөс уучлалт гуйсан байна. Өмнө нь хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд цагдаагийн байгууллагад хандаж байсан ч хэргийг хүчингүй болгодог байсан тул энэ удаа хууль ёсны дагуу шударга ёсыг тогтооно гэж дэлгүүрийн удирдлагын алба мэдэгдсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-11 139.5.218.53

Хөөрхий энэ эрийн цаг дуусчээ. Зөндөө л мэдээлэл сонсож байсан юм байна. Шууд итгэнээ

Avatar

Нэргүй 2024-10-11 202.55.188.97

haa saihui iim zaljin femnist uzel herees heterlee sdaa chinhai avgai chinhaism uusgeed zogsohgui bas femnims delgeruulj bgaa shuu sauhan buh yum erchuud buruutai gej zarlsan

Avatar

Нэргүй 2024-10-11 202.55.188.39

мөнгө хөрөнгөтэй л бол хүчиндэгч болгон яллах ажилгаа хаа сайгүй явагдаж байна хүчин бол авилгал албан тушаалын гэмт хэргийг бодвол ямарч хохиролгүй үйлдэл

Avatar

Нэргүй 2024-10-11 178.174.229.45

ARABUUD ENE ZERGIIN HUCHERHIILELIIG HIILGUI YAHAV EE TERORIST BOLCHOOGUI NIH YUM

Avatar

Нэргүй 2024-10-11 202.126.89.138

Үхсэн хойно нь дэлгүүр хөрөнгийг нь хувааж идэх арга юм.

Avatar

Нэргүй 2024-10-11 139.5.218.53

Үгүй ээ, эртнээс сонсогддог байсан. Дэлгүүр дотуураа явж хүүхнүүдтэй холбоо тогтоодог. Хуурамч сувд, үнэт эдлэл бэлэглэдэг. бас 8 ддавхар нууцлаг байшингийнх нь тухай ч цухасхан уншсан

Avatar

Нэргүй 2024-10-11 202.126.91.221

МАНгасууд албаар ирц хүргэхгүй байлгах гэж тав дахь өдрийг сонгож байгаа юм

Avatar

Нэргүй 2024-10-11 66.181.178.208

Хүү нь Диаөна хатантай хайр сэтгэлийн холбоотой байснаас болж Диана гүнж эр хоёрыг Английн тусгай алба хатан хааныхаа даалгавраар Францад осолд оруулж алсан. Энэ хүний нэр төрийг ч гэсэн бас л хааныхны захиалгаар гутааж байгаа байх гэж бодож байна. Элизабет, Чарльз нар бол зүгээр л алуурчид

Avatar

Нэргүй 2024-10-11 66.181.180.11

haan shiree ni tuluu ene met zolioos baih yostoi . yamar Dorjoo Dulmaa nar bish de . haana haana ni hariutslaga zolioos baijil baigaa .

Avatar

ffmfn 2024-10-11 202.126.89.218

Сонгуульд нэр дэвшигч сонгууль санал авх байр эргэлдэх ёсгүй ээ суртчилгаа хугацаа заагаад өгчихсөн хугацаа дууссн хяналтыг чангтдийнмаа.

Avatar

Нэргүй 2024-10-11 66.181.186.41

Үхсэн хойноо шоронд орох нь дээ. Сүнсий нь бол Английн шүүх сүрхий сайн шүүх баых л доо !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж