УИХ-ын дарга Д.Амарбаясгалан НИТХ-ын сонгуулийн саналаа өглөө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан НИТХ-ын сонгуулийн саналаа өглөө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан НИТХ-ын сонгуулийн саналаа өглөө
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн санал хураалт өнөөдөр 07:00 цагт эхэлсэн. Энэ удаагийн ээлжит сонгуулиар нийслэлд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 12 тойрог 45 мандат, дүүргийн 181 тойргийн 313 мандатын төлөө нам, эвсэл, бие даагчид нэр дэвшин өрсөлдөж байна.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах 25-26 хэсгийн 5 дугаар байран дээр саналаа өглөө.
Тэрбээр "2024 оны УИХ-ын ээлжит сонгууль анх удаа бүсчилсэн тойргоор явагдаж, бүсчилсэн хөгжлийг хэрэгжүүлэхээр УИХ, Засгийн газар ажиллаж байна. Энэ ажлынхаа үр дүнг бий болгоход орон нутгийн сонгууль чухал. Улс орны хөгжлийн бодлого УИХ, ЗГ-ын түвшинд яригддаг бол аймаг, орон нутаг, хот, дүүргийн хөгжлийн бодлого ИТХ-аар дамжуулан хэрэгждэг. Тиймээс иргэд өөрсдийг нь төлөөлөн ажиллах төлөөлөгчөө сонгохдоо идэвхтэй оролцоно гэж итгэж байна. Өмнөх жилүүдэд НИТХ-ын сонгууль ирц багатай болж өнгөрдөг байсан. Тиймээс энэ жил НИТХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж ирцийн босгыг халсан. Иргэд амьдарч байгаа орчиндоо илүү тав тухтай амьдрах, өөрсдийгөө төлөөлөх төлөөлөгчийг бүрэн сонгох чадварыг бий болгох зорилгыг энэ удаагийн сонгуульд илүү анхаарах болов уу гэж найдаж байна. Иргэдийн төлөөлөгчөөрөө дамжуулаад иргэд өөрсдийнхөө бодож байгаа хөтөлбөрийг орон нутагтаа хэрэгжүүлэх боломжтой. НИТХ-д оролцсоныхоо үр дүнд сонгуулийн дөрвөн жилийн циклд дүн тавьдаг боломжийг олж авах юм шүү гэдгийг хэлэхийг хүсэж байна" гэв.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 103.168.34.117

Хүк саналаа өгөх үү

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.126.90.220

Дорнод аймагт сонгуулийн өдөр болгон цахилгаан тасарч байна. 6 сарын 28 нд бас тасарсан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж