Уран бүтээлч Эрдэнэбаярын Жанцанхоролын хоёр дахь бие даасан үзэсгэлэн “Хоёр дахь ургалт” Лхам галерейд нээгдлээ. Орчин үеийн холимог техник баримал бүхий инстоляц уран бүтээл туурвидаг Э.Жанцанхоролын энэхүү үзэсгэлэнд гарч буй бүтээлүүд нь оюун санааны болон бие махбодын дархлаа, эсэргүүцэл тухайн цаг хугацаандаа нийгмийн үзэгдэлд хэрхэн дараагийн шатандаа хувьсаж, сайжрах гэсэн эрмэлзлээ тээж байдаг талаар өгүүлнэ.
Тэрбээр АНУ-ын Нью-Йорк хотын “Hunter College”, Лос Анжелес хотын Калифорнийн их сургууль Лос Анжелес /UCLA/-г орчин үеийн урлаг, баримлын чиглэлээр суралцаж төгссөн. 2019 онд олон улсын дүрслэх урлагийн 58 дахь удаагийн Венецийн Биеннальд Монгол улсыг төлөөлөн оролцож, Миами болон Хонг Конгийн Арт Базель зэрэг олон улсын нэр хүндтэй үзэсгэлэнд оролцож, бүтээлүүд нь Нью-Йорк, Лос Анжелес, Шанхай зэрэг томоохон хотуудад дэлгэгдэж байжээ.
Үзэсгэлэнд хүрэл баримал, холимог техник инстоляц, коллаж зураг, видео инстоляц гээд 20 гаруй шинэ бүтээлүүд дэлгэгдсэн. Эдгээр бүтээлүүдийг хооронд нь нэгтгэж буй элемент нь малын эвэр бөгөөд түүнийгээ цаг хугацаа, ургалт, дархлаа зэрэг утга санааны бэлгэдэл болгон ашигладаг байна.
Үзэсгэлэнгийн голлох бүтээл завсаргүй мэт эвэр ургасан бүтэн машиныг Лхам галерейн үзэсгэлэнгийн танхимд байршуулсан нь олны анхаарлыг ихэд татаж байна. “Хоёр дахь Ургалт” үзэсгэлэн аравдугаар сарын 3-наас арваннэгдүгээр сарын 17–ныг хүртэл Лхам галерейд үнэ төлбөргүйгээр олон нийтэд дэлгэгдэнэ.
Лондон зураач 2024-10-11 90.212.131.42
Wonderful,,,
Нэргүй 2024-10-11 66.181.188.190
Авьяаслаг залууд амжилт хусье урлаг хучтэй бн жинхэнэ урлаг гэдэг ондоо юмаа
Нэргүй 2024-10-11 202.126.88.219
Лхам гэж хаана бдг галлерей вэ?
Нэргүй 2024-10-11 103.168.34.189
Тасархай гар, өт хорхойнууд хэнд хэрэгтэй юм. Сэжгийн.
bbff 2024-10-11 202.126.89.218
Снгууль ирцд тусгй хянлтыг чангатгдийн худ ажллавал гяндлна.