Баялгийн сангийн хуулиар төрөлжсөн сангийн хөрөнгийг хуримтлуулж, өвлүүлж, зарцуулна

Баялгийн сангийн хуулиар төрөлжсөн сангийн хөрөнгийг хуримтлуулж, өвлүүлж, зарцуулна

Баялгийн сангийн хуулиар төрөлжсөн сангийн хөрөнгийг хуримтлуулж, өвлүүлж, зарцуулна

Монгол Улсын иргэн бүр эх орныхоо, эзэн болсон газар шорооныхоо байгалийн баялгийг хүртэх эрхтэй. Үүнийг зөвхөн ярих биш хуульчилж өгснөөр бодит амьдрал дээр биеллээ олох цаг ирээд буй. Өнгөрсөн он жилүүдэд хүмүүс байгалийн асар их нөөц баялгаас орд эзэмшдэг компаниуд мөн төрийн эрх бүхий зарим хүнийг л хувь хүртэх эрхтэй гэж боддог байсан. Харин энэ жил дээрх хэвшсэн ойлголтыг халж иргэн бүр улсынхаа байгалийн баялгаас эрх тэнцүү хувь хүртэх боломж бүрдээд байна.

Монгол Улсын Үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэж байгаа. Ингэхдээ стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтоохыг заасан. Товчоор бол Монголын газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн иргэн бүр тэгш, шударга хүртэх зорилготойгоор байгуулсан санг Үндэсний баялгийн сан гээд байгаа. Энэ сан нь дотроо гурван төрөлжсөн сангаас бүрдэж байгаа бөгөөд эдгээр сан тус бүрийн хуримтлал өөр, өөрийн давуу тал, ашигтай.

Зарим хүн байгалийн баялгийг иргэн бүр тэгш хүртэнэ гэхээр улсын хөгжилд, ирээдүйд хэрэгтэй бүтээн байгуулалт, нэг ч төсөл хөтөлбөргүй зөвхөн өнөөдрийн багахан ашиг хүртээх замаар тараана гэж ойлгоод байгаа. Гэхдээ төрөлжсөн сангуудаас бүрдэж байгаа баялгийн санд хуримтлуулах, зарцуулах, өвлүүлэх бүх агуулга багтаж байгаа юм.

Нэгдүгээрт, Ирээдүйн өв сан. 

  • Ирээдүйд хуримтлуулах зориулалттай тус сан нь ирээдүй хойч үед өвлүүлэх, Монгол банканд валютаар хуримтлагдах, олон улсын зах зээлд хөрөнгийн удирдлага хийх боломжтой.

Хоёрдугаарт, Хуримтлалын сан. 

  • Өнөөгийн иргэдэд хуваарилах, хуримтлуулах боломжтой. Иргэд орон сууц, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээнд хуримтлалаа зарцуулж болно.

Гуравдугаарт, Хөгжлийн сан. 

  • Хөгжлийг дэмжих хүрээнд Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт батлагдсан нийгэм, эдийн засгийн нэн чухал төслийг хэрэгжүүлэх.

ИРГЭД ӨӨРСДИЙН ХУВИА ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ, ХАДГАЛАХ ЭРХ НЬ НЭЭЛТТЭЙ

Баялагтаа эзэн монгол байхын гол зорилго нь иргэн бүрээ дэмжих. Иргэд өөрт шаардлагатай эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг авахаас гадна орон сууц худалдан авахдаа ч баялгийн сангийн өгөөжөө ашиглах, зарцуулах боломжтой. Мөн зайлшгүй шаардлагагүй тохиолдолд хуримтлуулж, өгөөжийг нь нэмэх ч боломжийг Үндэсний баялгийн сангийн тухай хуульд тусгасан. Тиймээс иргэн бүр үр өгөөжийг нь хүртэх боломжтой Үндэсний баялгийн сангийн талаар иргэн бүр ойлголт мэдлэгээ нэмэх нь зүйтэй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Өндөр настан 2024-10-11 139.5.216.123

Баялаг сайхан эх оронд төрчихөөд улсад 30-40 жил хөдөлмөрлөөд тэтгэвэртээ гарсан, хүрч ядсан амьдралдаа сэтгэл гундуу, зөвхөн эм тариа өл хоолоо л хэрхэн залгуулах вэ гэж өдөр хоногийг чадан ядан өнгөрөөж суугаа 70-аас дээш насныхан хуримтлалын сан гэгчээс яаж өөд болохоосоо өмнө амжиж хүртэх юм бол доо? Боловсролд лав тэнцэхгүй, орон сууц ч өнгөрсөн хорвоо, эрүүл мэндэд юу л зарцуулж шалиа аж. Ядаж байхад ихэнх нь Таван толгойн хувьцаагаа төрд зарчихсан. Одоо ноогдол ашиг авдаггүй. Яах юм бол?

Avatar

Нэргүй 2024-10-11 139.5.218.162

Юу ч болсон яаралтай хэдэн үйлдвэрүүдээ барьж авьяа…. 1д ТТ цахилгаан ётанци, 2, Зэс боловсруулах үйлдвэр, 3, Кокс үйлдвэр, 4, Гангийн , Нефтийн үйлдвэр г.м. Дараа нь ноогдол ашгаа тараа…

Avatar

Иргэн 2024-10-11 45.117.35.24

Энэ бүгд яагаад ч юм соц-ын үеийн уриа лозунг шиг л сонсогдоод байх юм … нөгөө ЖДҮ юу юу ч билээ олон сангууд шиг том жижиг дарга нар идээд уучихдаг биз дээ! “Иргэд өөрсдийн хувиа захиран зарцуулах эрх нь нээлттэй!” гэнээ… тэгээд иргэн би яг яаж ямар хууль журмаар очоод наад эрхийг чинь эдлэх вэ?! Энэ хуулинд чинь энэ нээлттэй эрхээ эдлэх нэг ч заалт алга бна лээ!
“Орлогын эх үүсвэр” гээд жижигхэн үсгээр биччихэж… мөнгөгүй байж яаж наад орлогоо олох гээд байнаа?!?!?!

Avatar

Иргэн 2024-10-11 45.117.35.24

Бас л нөгөө бонд гаргаж эсвэл зээл авч наад мундаг төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэх үү?! ОТ шиг өрөнд орох уу?! Эсвэл яадгийн 34%-иа ямар байсан “үнэгүй” авчихая тэгээд дараа нь сураагүй юм биш тэглэчихнэ гээд нэр нүүрээ барах уу?! Дарга нарын биш улсын нэр хүнд яригдана…!
Ингээд бодохоор иргэн бидний “нээлттэй эрх” маань дарга нарын өр зээлийг төлж дууссаны дараа нээгдэх болох нээ?!

Avatar

Зочин 2024-10-11 76.220.74.140

Энэ талаар маш их ярилаа. Одоо хурдан ажил хэрэг болгох л хамгийн чухал байна. Мэдээж хүмүүст хадгаламж буюу хуримтлал маягаар хувиарлах нь зөв. МАН эрх барьж буйгаа ашиглаж маш их бэлэн мөнгө тарааж тэтгэмж олгож байгаа шүү. Одоо eр нь хадгалж хуримтлуулсан жаахан ч атугай юм байна уу

Avatar

Нэргүй 2024-10-11 66.181.184.64

Оросууд цэргүүддээ маш их цалин өгч байгаа учраас Оросууд өөрсдийгөө неонацистуудаас хамгаалж чадаж байна. Монголын баялгийн сан нь ирээдүйн дайныг хүртэл урьдчилан тооцоолох ёстой.

Avatar

Zochin 2024-10-11 139.5.217.221

tetgevert ogoh mongogui, nuugmiin daatgaliin sang ue uliran idej uusan tuuh davtagdana biz. odoo bolohoor tetgever orohguin tuld nasiig n sungah, tetgever bagasgah arga hemjee avch baigaa shuu dee.

Avatar

Нэргүй 2024-10-11 66.181.191.240

бүх ордуудаас өгөөжөө авч хүмүүсийг үнэгүй орон сууцжуулах хэрэгтэй дээ

Avatar

Нэргүй 2024-10-11 220.88.162.241

Heregtei etr hogiin sav shig tarhi n balair zalhuu, belench setgelgeeger duurchihsen.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж