Өвчин намдаах эм, тариурыг жороор олгох журам гараагүй гэв

Өвчин намдаах эм, тариурыг жороор олгох журам гараагүй гэв

Өвчин намдаах эм, тариурыг жороор олгох журам гараагүй гэв

Олон нийтийн цахим хуудаст эмийн сангаас жоргүй олгодог эм, зүү, тариур зэргийг заавал жор нэхэж, зарахгүй байна гэх мэдээлэл гараад буй. Тэгвэл энэ нь ташаа мэдээлэл бөгөөд бүх эмийг жороор олгож байгаа гэдэг нь худал мэдээлэл гэв. Тодруулбал, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас гаргасан мэдэлд хуучин хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан жороор олгох эмийн жагсаалтад өөрчлөлт ороогүй.

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Гэхдээ хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор бүх эмийг жороор олгож байгаа нь худал мэдээлэл гэсэн байна.

Тус хууль шинэчлэгдсэнтэй холбоотойгоор жороор олгох эмийн талаар ямар нэгэн шинэ журам гараагүй бөгөөд хуульд заасны дагуу жороор олгох эмийг эмчийн жороор эмийн сангаас хэвийн олгож байгаа аж. Иймд та бүхэн бодит биш мэдээлэлд итгэхгүй байхыг хүсчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-11 202.126.91.194

монс толгийн эм цистрмон авий гэсэн жороор олгдог болсон гэж байсан шүү одоо танд өгий дараа жороор өгнө гэж байсан

Avatar

Нэргүй 2024-10-11 66.181.177.169

Эмийн сангууд жоргүйгээр бараг бүх зүйлийг өгөхгүй байна ш дээ!

Avatar

Нэргүй 2024-10-11 202.9.47.2

Хогын журам

Avatar

Зочин 2024-10-11 202.9.40.145

Тэгэх гэсэн л байна даа. Тэгээгүй бол яагаад бүх эмийн сан хүмүүс бухимдаад шприц жоргүй өгөхөө больсон бэ? Дараа нь буцсан байна. Ямагт нэг л утгагүй амьдралаас хол юм хийх оролдлогууд байна. Сайн эмч сайн дарга байсан ч гэсэн төрийн албыг хийж чадахгүй байгаа нь илт харагдаж байна.

Avatar

Нэргүй 2024-10-11 66.181.177.224

ЯМАР Ч БСАН АЗИФАРМ БОЛ ӨМНӨ НЬ ЗҮГЭЭР БСАН ЭМ ЖОРООР ГЭЖ БН ЛАА

Avatar

Зочин 2024-10-11 139.5.217.61

Ямар ч судалгаагүй амьдралд нийцэхгүй хууль журам гаргадагийн горын амсаж байна. Хийж чадахгүй бол элдэв хууль журам битгий гаргаж бай!

Avatar

Зочин 2024-10-11 202.126.90.194

Өвчин намдаах эм шууд авч болохгүй гэдэг бол та нар үх гэсэнтэй адил юм даа!!! Ард түмнээ ингээд дарлаад доромжлоод байвал та нарыг сонгохгүй шүү дээ

Avatar

Zochin 2024-10-11 139.5.217.221

HUDLAA SHUU, JIRIIN HALUUN BUURUULDAG, OVCHIN NAMDAAGCH HURTEL OGOHGUI BAINA. AMRALTIIN ODOR EMCH HAANAAS OLOHOV. IRGEDEE UH GEJ BAIGAA YUM UU?

Avatar

Нэргүй 2024-10-11 202.126.88.189

Сурвалжлагч нар минь энгийн хүний дүрээр захын аптекаар ороод эм авах гээд үз. Тэгээд ярилцлага өгсөн хүнийхээ худалчийг мэдэх болно.

Avatar

Зориг 2024-10-11 139.5.219.27

Дусал болн Тариурыг жороор олгох журам гарсан гээд олгодоггүй . Аптек нь та нарын үгэнд орохоо больчих юм уу. Дээрээ суудалаа олохгүй бол доороо гүйдэлээ олохгүй гэж энэ. Шинэ сайд ажлаа өгвөл таарна. Хүчит шонхорынхоо лангууг олигтойхон ариутгаж чадахгүй байж Энгийн хэрэглээний эмэнд цензур тогтоож түмэнд саад болоын оронд түргэн огцорвол таарна. Сайд биш Саад болж.Мэдсэн бол хэрэггүй саналаа өгч.

Avatar

Нэргүй 2024-10-11 79.137.85.22

коммунистууд засгийн эрхэнд гарсан. бүх зүйл засгийн зөвшөөрөлтэй болсон. коммунизмд тавтай морил.

Avatar

АХМАД НАСТАН 2024-10-11 139.5.219.101

ЭНЭ ХУДЛАА МЭДЭГДЭЛ БАЙНА. ДӨНГӨЖ САЯ НАЛАЙХЫН БУЯН ЗАХЫН ЭМИЙН САНГААС ДАРАЛТЫН ЭМ АВЬЯ ГЭСЭН ЧИНЬ ЭМЧИЙН ЖОРООР ӨГДӨГ БОЛСОН ГЭЭД БӨӨН ЮМ БОЛЖ БАЙЖ 2-ХОН ШИРХЭГ ЭМ ГУЙЖ ГУЙЖ АВЛАА, 1 ДЭХ ӨДӨР ӨРХИЙН ЭМНЭЛГЭЭС ЭМЧИЙН БИЧИГ АВЧ ИРЭХ АМЛАЛТ ӨГЛӨӨ ДӨӨ. ЭНЭ ТӨР ЗАСАГ, ЭМЯ-НЫХАН АХМАД НАСТНАА ЦӨӨЛӨХ БОДЛОГО ЯВУУЛААД БАЙНА УУ ДАА.

Avatar

иргэн 2024-10-11 202.9.46.154

иргэддээ хүндрэл, чирэгдэл учруулах, дарамтлах юмаа эрүүл мэндийнхэн дэндүү сайн хийх юмаа…..түүнийхээ оронд хуурамч, чанаргүй эмээ хяна….

Avatar

Нэргүй 2024-10-11 59.153.115.58

Чинбүрэн гэдэг ИХ гишүүн хэрэг мандаавал хариуцлагаа үүрнэ биз…

Avatar

Лантуу 2024-10-11 66.181.160.111

Эмнэлгийн хяналтынхан, гаалийнхан зэрэг түшмэдүүд аль болохоор хүндрэл учруулах юм сан гэж л бодохоос яаж туслах вэ гэж борддоггүй, хүйтэн цэвдэг сэтгэлтэй хүмүүс байдаг.

Avatar

Иргэн 2024-10-11 103.57.95.171

Худлаа өитгий яриад бай, аптекуудад зөндөө олон хуудас жороор олгох эмийн жагсаалт ирсэн, өвчин намдаах эм, даралтын эм жоргүй олговод хэдэн саяар торгуулна гээд өгөхгүй байна лээ ш дээ!??

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж