Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчийн хурлын 2024 оны ээлжит сонгууль өнөөдөр /2024.10.11/ 07:00 цагаас эхэллээ. Орон нутгийн сонгуульд 12 нам, эвсэл, тэдгээрээс аймаг нийслэлд 1992, сум, дүүрэгт 15283 нэр дэвшигч өрсөлдөж байгаа юм.
Энэ удаагийн сонгуульд нийт 17 мянга гаруй хүн нэр дэвшин өрсөлдөж байгаас хамгийн олон буюу 7184 хүнийг Монгол Ардын нам нэр дэвшүүлсэн бол Шинэ Нэгдсэн эвсэл болон Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намууд тус бүр нэг хүн нэр дэвшүүлээд буй.
Сонгогчийн саналыг өнөөдөр 07:00-20:00 цаг хүртэл авна. Сонгогчийн бүртгэл 20:00 цагт зогсох бөгөөд бүртгэлийн хуудсаа энэ цагаас өмнө авсан бол сонгогч саналаа өгөх боломжтой. Сонгогчдын саналыг өгөх дарааллын тухайд:
- Иргэний бүртгэлийн итгэмжилсэн ажилтан сонгогчийн гарын хурууны хээг тухайн хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалтын цахим хувилбартай тулган үзэж, зөрчилгүй бол сонгогчийн бүртгэлийн хуудас олгоно.
- Хэсгийн хорооны гишүүнд сонгогчийн бүртгэлийн хуудсыг өгч саналын хуудас хүлээн авна.
- Саналын хуудас аваад сонгогчдын нэрийн жагсаалтад гарын үсэг зурна.
- Санал бэлтгэх бүхээгт очиж, саналын хуудаст бичигдсэн зааврын дагуу тэмдэглэгээ хийнэ.
- Саналаа өгөхдөө өөрийн сонгохыг хүссэн нэр дэвшигчийн өмнөх дугуйг тусгай тэмдэглэгээний үзэг ашиглан дүүргэн будна.
- Тойрогт ногдох мандатын тооноос илүү нэр дэвшигчийн санал тэмдэглэсэн бол саналын хуудсыг хүчингүйд тооцно.
- Сонгогч саналаа тэмдэглэсний дараа саналын нууцлалыг хангах зориулалт бүхий хавтсанд хийж, санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийнэ.
Холбоотой мэдээ