Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Туркменистан Улсад төрийн айлчлал хийхээр Ашхабад хотноо хүрэлцэн ирлээ.
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх болон дагалдан яваа төлөөлөгчдийг Ашхабад хотын олон улсын нисэх онгоцны буудалд Туркменистан Улсын Шадар сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Батыр Атдаев тэргүүтэй албаны төлөөлөгчид угтан авав.
Энэ удаагийн айлчлал нь Монгол Улс, Туркменистан Улсын хооронд 1992 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр дипломат харилцаа тогтоосноос хойш Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд хэрэгжиж буй анхны төрийн айлчлал гэдгээрээ онцлог юм.
Монгол Улсын Төв Азийн улс орнууд, түүний дотор Туркменистан Улстай хөгжүүлж буй найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, хоёр ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд тус төрийн айлчлал чухал ач холбогдолтой болно.
Айлчлалын хүрээнд хоёр улсын эрх зүйн үндсийг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулахуйц Засгийн газар хоорондын хэлэлцээрүүд болон байгууллага хоорондын баримт бичгүүдийг байгуулахаар төлөвлөж байна.
Ташрамд дурдахад Ашхабад хот нь нэг сая хүн амтай, цагаан гантигаар бүтээсэн 543 барилга байгууламжтай бөгөөд 2013 онд Гиннесийн номд “Цагаан гантиг хот”-оор бүртгэгдсэн.
Одоогоор тус хотод гадаадын улс орнуудын нийт 28 Элчин сайдын яам, 15 олон улсын байгууллага төлөөлөгчийн газраа нээн үйл ажиллагаа явуулж байна.
Нэргүй 2024-10-11 202.9.40.160
Энэ бага улсад казино баымааргүй юм, юугаа хийж тэнэж яваам болоо энэ хууль бус хүн
өөө 2024-10-11 210.148.94.144
Баахан дарангуйлагч нар уулзалдах хуралд энэ балай чачгаа хийж очиж байгаа юм бол.
Үнэн 2024-10-11 14.1.81.159
youtube ээр Солиотой Дарангуйлагчид #2 гэдэг бичлэгийг үзээрэй, үнэн зугаатай шүү.
Нэргүй 2024-10-11 14.1.81.159
Харуулах боломжгүй.
Үнэн 2024-10-11 14.1.81.159
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-10-11 103.168.34.117
Ерөнхийлөгч өө
Сонгуульд саналаа өгсөн үү
ХУУЛЬЧ 2024-10-11 202.9.46.30
УЛАМЖЛАЛТ НАЙРСАГ АЙЛЧИЛАЛД АМЖИЛТ ХҮСНЭЭ .,,ЧИНГИСИЙН МОНГОЛЫГ ЯАГААД ТЭР ҮЕИЙН ЗХУ-ын УДИРДЛАГА НЭГДҮҮЛЭЛГҮЙ ТАТГАЛЗАЖ,МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛЫГ ХҮНДЭТГЭЖ ИРСЭНИЙГ ХОЙЧ ҮЕ МЭДРЭХ НЭГ ЖИШЭЭ БОЛЖ ҮЛДЭНЭ ДЭЭ .,,,,ТИЙМ БОЛООД БИД УКРАЙНААС ЯЛГААТАЙ БАЙДАГТ БАЙГАА ЮМ.,,,
Нэргүй 2024-10-11 202.126.91.227
Эмээ уу,,,
Нэргүй 2024-10-11 210.148.94.144
"БНМАУ-ын түүх"-ээс өөр юм уншиач балай өвгөөн
Нэргүй 2024-10-11 103.212.118.173
Энэ одоо хугцаа нь дөхөөд юу сэдэж яваа бол оо
Нэргүй 2024-10-11 202.126.91.227
Манай,,,, ташаандаа нагаантай, тархиндаа юмтай, бага гарын офицер,,,Төрийг яаж үе удмаараа, дангаар барих аргыг,,,, бирд болцгоосон бердымухамедовынхнаар заалгах санаатай юм болвуудаа,,,гях,,,,гяхх,,,гяхх,,,,сүх хүү чой хүүг дагуулан морлож,,,, улаан москоод,,,дэлхийн үгээгүйчүүдийн их багш лээнинтэй уулзсан домгийг санагдуулаад байх чинь,,,,
lklk 2024-10-11 166.48.51.239
Tenej duusdaggui s** ve. Uhsenee hiigeed haashaa ch hamaagui donshuuchlaad yavdag yum?