Өмнөговь аймагт тэмбүүгийн өвчлөл хамгийн их бүртгэгджээ

Өмнөговь аймагт тэмбүүгийн өвчлөл хамгийн их бүртгэгджээ

Өмнөговь аймагт тэмбүүгийн өвчлөл хамгийн их бүртгэгджээ

2024 оны эхний найман сарын байдлаар улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 6899 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь нийт халдварт өвчний 27.5 хувийг эзэлж байна. Тодруулбал өмнөх оны мөн үеэс 38 тохиолдлоор өссөн үзүүлэлттэй байгаа юм. Зонхилон тохиолддог бэлгийн замын халдварт өвчин, өвчний тархалтын талаар ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албаны БЗДХ-ын эмчилгээ, тусламж, үйлчилгээний тасгийн эрхлэгч Б.Жүгдэржаваас тодрууллаа.


ТЭМБҮҮГИЙН ӨВЧЛӨЛИЙН ТОХИОЛДОЛ НЭМЭГДЖЭЭ 

Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 45.1 хувийг тэмбүү, 33.8 хувийг заг хүйтэн, 20.8 хувийг трихомониаз, 0.2 хувийг ХДХВ/ДОХ тус тус эзэлж байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 402 тохиолдлоор өссөн ба 10000 хүн амд ногдох тэмбүүгийн өвчлөл

  • Өмнөговь аймагт 14.2 хувь
  • Говьсүмбэр аймагт 11.6 хувь
  • Баянхонгор аймагт 11.3 хувь
  • Дорнод аймагт 11.2 хувь 
  • Улаанбаатар хотод 12.1 хувь буюу улсын дундаж үзүүлэлтээс 2.3-5.3 хувиар өндөр байна.

Б.Жүгдэржав "Бэлгийн замаар дамжих халдвар зөвхөн манай орны тухайд биш дэлхий дахиндаа нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг хэвээр байсаар байна. Монгол Улсын хүн амын дунд бэлгийн замаар дамжих халдварын тархалт өмнөх жилүүдтэй харьцуулахад өндөр байна. Бэлгийн замын халдварт өвчин бэлгийн идэвхтэй амьдралтай залуучуудын дунд буюу 19-34 насныхан дунд  харьцангуй өндөр бүртгэгддэг.

Бэлгийн замаар дамжих 30 гаруй төрлийн халдвар байдаг гэж үздэг. Монгол Улсын хувьд зонхилон тохиолдох халдвар буюу тэмбүү, заг хүйтэн, ХДХВ/ДОХ, трихомониаз зэрэг халдваруудыг бүртгэж мэдээлдэг.

Залуучуудын дунд энэ өвчний талаар мэдлэг, мэдээлэл хомс байна. Түүнчлэн бэлгийн замаар дамжих халдварын тархалт өндөр байгааг мэдэж байгаа хүмүүсийн дунд ч тус халдвар тархах тохиолдол их байдаг. Энэ нь бэлгэвчийн хэрэглээ, дадал гэдэг зүйл залуучууд дутагдаж байгааг харуулж байгаа юм. Халдварын эрсдэлээс айж байгаа тухайн үедээ "за гайгүй байлгүй дээ" гэж бодсоноос ч юм уу алдаа хийх тохиолдол ажиглагддаг. Түүнчлэн гэр бүлтэй хүмүүсийн дунд халдварын тархалт тодорхой хэмжээнд байсаар байна. Энэ нь тохиолдлын бэлгийн хавьтал их байна гэдгийг харуулж байгаа юм. Тиймээс халдвар дамжиж байгаа замыг мэдээд, урьдчилан сэргийлэх шаардлагатай. Ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүд цаг хугацаандаа жирэмсний хяналтандаа орох хэрэгтэй. Жирэмсэн эмэгтэйчүүдийн хувьд бэлгийн замаар дамжих халдвараа урагт дамжуулахгүй байх боломжтой. Хамгийн гол нь жирэмсний хяналтандаа эрт орох, тогтмол шинжилгээнл хамрагдсанаар урьдчилан сэргийлэх боломжтой.

Улсын хэмжээнд 2024 оны эхний найман сарын байдлаар жирэмсний хяналтад шинээр 38648 эмэгтэйчүүд хамрагдсан. Шинээр хяналтад хамрагдсан жирэмсэн эмэгтэйчүүдээс трихомониаз илрүүлэх шинжилгээнд 92.5 хувь, заг хүйтэн илрүүлэх шинжилгээнд 92.4 хувь, тэмбүү илрүүлэх шинжилгээнд 98.8 хувь, ХДХВ/ДОХ илрүүлэх шинжилгээнд 97.9 хувь нь хамрагдаад байна.

ХАЛДВАР АВСНАА МЭДЭХГҮЙ ТАРААХ ТОХИОЛДОЛ ИХ БАЙНА

Халдварын тархалт өндөр байгаа нэг гол шалтгаан нь бэлгийн замаар дамжих халдварууд шинж тэмдгийн хувьд бүдэг, балархай хэлбэрээр явагддаг. Тийм учраас халдвар авсанаа мэдэхгүй хүндүүлээд, тараагаад явах тохиолдол их байна. Зарим халдварын хувьд шинж тэмдэг мэдэгдэхгүй хэрнээ цаанаа халдвар авчихсан, тэр нь тодорхой хугацааны дараа хүндэрдэг тохиолдол бий.

Нөгөө талаар шинж тэмдэг мэдэгдэж байгаа ч гэсэн эмнэлэг болоод мэргэжлийн эмчид хандахгүй байгаа нь тархалт нэмэгдэх гол шалтгаан болдог.

Бас нэг анхаарах зүйл гэвэл бэлгийн замын халдварт нэг халдвар гэсэн ойлголт ихэвчлэн байдаггүй. Хоёроос дээш хавсарсан халдвар авах тохиолдол бий. Тэгсэн хэр нь шинж тэмдэг нь ижилхэн байх магадлалтай. Магадгүй хоёр халдвартай мөртлөө шинж тэмдэг нь ижилхэн байж болдог. Үүнийг мэдэхгүй учраас бие биеэсээ энэ шинж тэмдэг илэрвэл ийм эм ууна, тариа тарина гэсэн зөвлөгөө мэдээлэл авдаг. Гэвч үнэн хэрэгтээ үүнд хавсарсан халдварууд эмчлэгддэггүй. Түүнчлэн ямар нэгэн байдлаар антибиотик уулаа гэхэд яг тэр халдвар үүсгэгчийн эсрэг үндсэн эмчилгээ болохгүй. Харин шинж тэмдгийг бүдгэрүүлээд дарчихдаг. Бүрэн эдгэхгүй гэсэн үг. Тийм болохоор зүгээр л өнгөц шинж тэмдгийг дараад цаана нь халдварын үүсгэгч байгаа тохиолдолд тухайн халдвар цаашаа хүндрээд яваад байдаг. Тиймээс бие биеэсээ, интернэтээс, эмийн сангаас зөвхөн шинж тэмдгийг арилгах төдий зөвлөгөө битгий ав, битгий өг гэж зөвлөж байна. БЗХӨ-өөр өвчилсөн хүндээ хамгийн хүнд хор, хохирол буюу эмийн тэсвэржилт үүсгэдэг. Тэгэхээр тухайн хүн дараа нь мэргэжлийн эмч дээр очоод, зөв эмчлүүлсэн ч тухайн антибиотикт тэсвэртэй болсон учраас эмчлэгдэхгүй байх эрсдэлтэй. Мөн зөвхөн тэр хүн эмчлэгдэхгүй байгаад зогсохгүй тухайн эмчлэгдэхгүй, эмд тэсвэртэй болсон нян нь цаашаа тархдаг. Тиймээс заавал мэргэжлийн эмчид хандаж, зөв оношлуулах шаардлагатай.

БЭЛГИЙН ЗАМЫН ХАЛДВАР ДЭЭР НЭГ ХҮНИЙ ЭМЧИЛГЭЭ ГЭЖ БАЙДАГГҮЙ 

Бас нэг анхаарах зүйл гэвэл бэлгийн замын халдвар дээр нэг хүний эмчилгээ гэж байдаггүй. Заавал бэлгийн хамтрагч, хостойгоо цуг бүрэн эмчлүүлэх шаардлагатай байдаг. ХӨСҮТ-ийн БЗДХ-ын кабинет 21 аймаг 9 дүүрэгт ажиллаж байгаа. Иргэд эдгээр кабинетуудад ирээд үйлчлүүлэх боломжтой. Энд дандаа мэргэжлийн эмч нар ажиллаж байгаа. Эрүүл мэндийнхээ төлөө ичиж, санаа зовох гэсэн ойлголт байх ёсгүй. Эдгээр кабинетуудад зөвхөн халдвар авсан хүмүүс үйлчлүүлдэггүй. Хүнээс хүнд дамждаг халдвар учраас бэлгийн идэвхтэй амьдралтай бүх хүн урьдчилан сэргийлэх үүднээс үйлчлүүлэх ёстой хэмээн зөвлөлөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
5
БурууБуруу
4
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-10-11 66.181.161.8

Асар их хөдөлмөр, зүтгэлийн үр дүн. Дорноговийг будаа болгосон байна шүү дээ. Дорноновь энэ салбарт сүүлийн 10-аад жил босоо байсан.

Avatar

ард 2024-10-11 103.57.95.168

ОЮУ ТОЛГОЙН БУЯН ЭДЭЛЖ БАЙНА ДАА. САЙН ЭДЭЛЦГЭЭ! ХҮҮХДҮҮДЭЭ УЙЛУУЛЖ БӨГСӨӨ САЙХАН БАЯРЛУУЛСНЫ ҮР ӨГӨӨЖ ЭНЭ ШҮҮ ДЭЭ. ЭРДЭНЭТИЙГ ИНГЭЖ БАЙГУУЛЖ ЭХЛЭСЭН ЮМ БИЛ ҮҮ БАЙГУУЛАЛЦСАН ХҮМҮҮСЭЭС АСУУГААД ҮЗЭЭРЭЙ ДЭН

Avatar

Зочин 2024-10-11 103.57.92.246

Өмнөговь аймагт х***а нар битүү монгол янханууд дүүрэн өвчинөөр тэргүүлэх нь аргагүй үндэсний аюулгүй байдал юу бодож унгас алдаад унтаж байдаг юм бол

Avatar

bi 2024-10-11 202.126.91.179

zavaaiin

Avatar

Нэргүй 2024-10-11 202.180.219.28

aimaar ain.neg negendee helehgyi haldaagaad baidag naasan

Avatar

Нэргүй 2024-10-11 103.212.116.141

orosiin troluud saihan doromjiljee. omnogowiiin uurhainuudiign zogsoochuul mongol uls elgeeree hewteed. butsaad orosiin uliig doloodog jinhene guilgachin ulnii uls bolno.

Avatar

Нэргүй 2024-10-11 103.212.116.141

21 aimag ulaanbaataraas olon myangan humuus omnogowid ireed uurhaid ajillaj bn. bas ulaanbatariin barag buh biye unelegchid omnogowiin uurhai hawiar ergeldej bn.

Avatar

S 2024-10-11 59.153.112.63

MASSAJLI80955877SEXSYGEE

Avatar

Нэргүй 2024-10-11 202.126.90.220

Шударга хэлхэд эмэгтэйчүүд маш хариуцлагагүй бна. улс орныг тэд л мөхөөнө. даруулгатай байлгах хэрэгтэй.

Avatar

S 2024-10-11 59.153.112.63

URN SHINGENE AMSI90955877

Avatar

S 2024-10-11 59.153.112.63

TSAGN VANAGLMAAR SEKSDMEER80955877

Avatar

Нэргүй 2024-10-11 202.126.90.220

тэмбүү авч идээч заваан новшоо

Avatar

S 2024-10-11 59.153.112.63

SEXSEER TAASHAALG80955877UILCHLNDE

Avatar

Zochin 2024-10-11 139.5.217.221

nuursnii jolooch nart bie uneldeg huuhnuud mash olon bolson, tednii gai daa. ger buleesee hol mongotei erchuuded uilchleh geed mashintaigaa ochson huuhnuud olon baidag.

Avatar

Нэргүй 2024-10-11 202.126.90.220

ганц тэд бишээ. гахай нохой шиг таарсан болгонтойгоо заваарсны гай.

Avatar

ард 2024-10-11 103.57.95.168

тэнэгтээрэй. биологийн хэрэгцээг яах юм. олон сар амьдрал хөөгөөд шээхээ бас мартаж тэвчих үү? Төр ийм юмыг бий болгосон.

Avatar

S 2024-10-11 59.153.112.63

SADARLI80955877UILCHLIXUCHINDUULI

Avatar

S 2024-10-11 59.153.112.63

ANUSDI80955877BOOWN LAW XXI

Avatar

ххх 2024-10-11 202.9.46.25

ЗАВААРСАН ЮМНУУД ХӨДӨӨ ГАДААГҮЙ БАНЗАЛТААД ӨМНӨГОВЬ БОЛ ОЮУ ТОЛГОЙ Н АЖИЛТАН НАР БАС ОРСОН БАЙГАА ДАА МАШ ЗАМБРААГҮЙ БЭЛГИЙН АМЬДРАЛТАЙ ГЭСЭН ШҮҮ

Avatar

Нэргүй 2024-10-11 66.181.178.236

толгой дараалан

Avatar

Bold o 2024-10-11 223.39.208.248

тэмбүүг Хятадаас гаралтай, хятадууд тарааж бна

Avatar

Нэргүй 2024-10-11 202.9.40.45

говийн ганц гэрийн үлдэгдлүүд. эцгээ мэдэхгүй бутчийн орхидосууд…

Avatar

Нэргүй 2024-10-11 66.181.184.64

Нүүрс зөөж байгаа жолооч нарт биеэ үнэлсээр байгаад тэмбүү Өмнөговьд их гарч буй.

Avatar

Нэргүй 2024-10-11 124.158.120.146

Байгалийн шалгарлаар тэмбүүрээд дуус2

Avatar

Нэргүй 2024-10-11 59.153.115.58

МУ-ын бүх хүнийг толгой дараалан БЗХӨ шалгах хэрэгтэй…. Говьд цус ойртсон мангар хүмүүс их юмаа… Хортой архин дээр нь бэлгэвч нааж үнэгүй тараа….

Avatar

Зочин 2024-10-11 202.9.40.15

Өмнөговь эрлийзүүдийн аймаг болж байгаа сурагтай. Монгол хүүхнүүд гадаадын бэр болох гэж уралдацгаадаг.

Avatar

Нэргүй 2024-10-11 139.5.216.182

Дорнод аймаг сүүлийн 4-5 жил тэргүүлээд байсан.

Avatar

Нэргүй 2024-10-11 66.181.180.108

Hivsgol terguulj bsan

Avatar

Нэргүй 2024-10-11 103.212.118.173

Тэм бао гээд хятадын мужын нэрнээс гаралтай үг гээ биз дээ

Avatar

Нэргүй 2024-10-11 103.57.95.173

Өмнөговь х***а дүүрэн бас монгол эхнэр авагсад

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж