Иргэн О /өөрийн нэрээ нууцлахыг хүссэн/ өөрөө ч мэдэлгүй 4.5 сая төгрөгийн өрөнд оржээ. Түүн рүү нэг сарын өмнө "Тус" зээлийн аппликэйшны зээлээ төлөөгүй байна. Хэрвээ цаг хугацаандаа зээлээ төлөхгүй бол Монголбанкны хар жагсаалтад оруулна" гэж утсаар мэдэгдсэн байна.
Тэрбээр ямар нэгэн зээлийн аппликэйшн огт ашиглаж, зээл авч байгаагүй бөгөөд хоёр л арилжааны банкны харилцах данстай гэдгийг хэлж байв.
Учрыг лавлаж, хуулийн байгууллагад хандахад өөрийнх нь нэр дээр "Богд" банкны данс нээж, зургаан зээлийн аппликэйшнээс их хэмжээний мөнгө удаа дараа зээлж авсан байжээ.
"МИНИЙ НЭР ДЭЭР НИЙТ 4.5 САЯ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ АВСАН"
-Та өөрийгөө цахим залилангийн хохирогч болсноо анх яаж мэдэв?
-Нэг сарын өмнө "Тус" гэдэг зээлийн аппликэйшнээс утсаар холбогдож, "Та зээлээ төлөөгүй тав хоносон байна" гэж анх утсаар ярихад нь мэдсэн. Миний хувьд огт зээлийн аппликэйшн ашиглаж, зээл авч байгаагүй. Арилжааны хоёр банкны харилцах данстай. Зээлийн ажилтнаас нь ямар ч дансгүй байхад яагаад зээл гаргасан бэ гэдгийг лавлаж асуутал "Таны нэр дээр "Богд" банкны данс бүртгэлтэй байна. Тэр дансаар зээл авсан байна" гэсэн. Богд банкнаас тодруулахад таны мэдээллийг онлайнаар бүртгүүлж, зээл авсан байна гэдэг хариултыг өгсөн. Би өөрөө гайхаад барахгүй байна. Энэ дансаараа дамжуулан "Ард", "Тус", "Нэт капитал", "Дэвших нэхий" гэх мэтчилэн 5-6 зээлийн аппликэйшнээс зээл авсан байсан.
-Нийт хэчнээн төгрөгийн зээл авсан байсан бэ?
-Эдгээр зээлийн аппликэйшнээр дамжуулан хамгийн багадаа 650 мянган төгрөгийн зээл авсан байна лээ. Миний нэр нийт 4.5 сая төгрөгийн зээл авсан байсан. Ийм хэрэг миний эргэн тойрны хүмүүст ч гэсэн тохиолдож, эрсдэлд орж байна. Хүмүүс хувийн мэдээллээ шалгаж, И-Монголиагаар шалгаад үзээрэй. Бид зээлээс зээл, цалингаас цалингийн хооронд амьдардаг хүмүүс. Гэтэл цахимд өөрийн чинь хувийн мэдээллийг ашиглан хэн нэгэн этгээд залилан хийж байгааг анхаараарай.
-Та хуулийн байгууллагад хандсан уу?
-Цагдаагийн ерөнхий газрын харьяа Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт энэ талаарх холбогдох бичиг баримтаа хүргүүлсэн. Нэг сарын хугацаа өнгөрсөн ч буруутай этгээдийг нь олж тогтоогоогүй байна гэв. Сүүлийн үед иргэний хувийн мэдээллийг ашиглан зээлийн аппликэйшнээс их хэмжээний мөнгө авсан гэх хэрэг бүртгэгдэх болжээ. Тийм учраас олон хүнд сэрэмжүүлэх зорилготойгоор хохирсон иргэн бидэнд хандаж мэдээлэл өгсөн юм.
"ЦАХИМ ЗАЛИЛАНГИЙН ХЭРГИЙГ ИЛРҮҮЛЭХЭД ХУГАЦАА ИХ ШААРДДАГ"
Бид хил хязгааргүй цахим орчинг ашиглаж буй. Энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэхэд цаг хугацаа их шаарддаг гэдгийг албаныхан мэдээлсэн юм. Хэрвээ та ямар нэгэн байдлаар хохирсон бол Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын Шуурхай үйл ажиллагааны хэлтэст хандаж, хууль бус данс болон хуурамч хаягийг хязгаарладаг.
Энэ газар нь өнгөрсөн жилээс хойш нэг жилийн хугацаанд 6000 гаруй хууль бус домэйн хаягийг хязгаарлаж, иргэдэд 600 орчим сая төгрөгийг нөхөн төлүүлжээ.
ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч М.Мөнхгэрэл:
-Ер нь залилах гэмт хэргийн дийлэнх хувь нь цахим орчинд бүртгэгдэж байна. Энэ оны эхний есөн сарын байдлаар нийт 10 мянга гаруй залилангийн хэрэг бүртгэгдсэний 60 хувь нь цахим хэрэгсэл ашигласан байна. Жишээлбэл, төрөл бүрийн зээлийн аппликэйшн олноор гарч, иргэдийн санхүүгийн хэрэгцээнд тулгуурласан залилангийн гэмт хэрэг бүртгэгдэх нь нэмэгдсэн. Өнгөрсөн есдүгээр сард гэхэд иргэдийн зүгээс "Миний зээлийн аппликэйшнээс таван сая төгрөгийн зээл авсан байна" эсвэл "Дансанд байсан мөнгө алдагдсан байна" гэх гомдол мэдээлэл бүртгэгдэж байна.
Залилагч этгээд цахим орчинд "Зээлийн эрх сэргээнэ, эрх нэмэгдүүлж өгнө" гэдэг зар байршуулан төлбөр мөнгө, хувийн мэдээллийг нь авч, оргон зайлж байна. Мөн иргэд мэдээллийн аюулгүй байдлаа хангахгүйгээр линк холбоос дээр дарж, хувийн мэдээллээ алддаг. Тэр мэдээллээр нь залилагч этгээд санхүүгийн үйлчилгээ авч, боломжит хэмжээгээр зээл авч байна. Хэн нэгэн иргэн санхүүгийн эрхийг сэргээх ямар ч боломжгүй гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй" гэв.
МОНГОЛ УЛСЫН НАСАНД ХҮРСЭН ИРГЭНИЙ 80 ХУВЬ НЬ АППЛИКЭЙШНИЙ ЗЭЭЛТЭЙ
Зээлгүй хүн өнөөгийн нийгэмд ховор. Орон сууц, цалин, машин, банк бус санхүүгийн байгууллагын барьцаат зээл гэхчлэн олон төрлийн зээлийг иргэд өөрсдийн хэрэглээнд тохируулан авдаг. Тэгвэл барьцаа шаардахгүй насанд хүрсэн иргэн таван минутад багтаагаад л авдаг зээлийн үйлчилгээ нэвтэрснээр давуу болон хоруу чанар их үүсэх болжээ. Энэ төрлийн зээлийг Монгол Улсын насанд хүрсэн хүний 80 хувь нь авсан байна.
Тодруулбал, 2024 оны есдүгээр сарын 29-ний байдлаар улсын хүн ам 3.5 сая байгаагаас 1.3 сая нь хүүхэд. Насанд хүрсэн 2.2 сая иргэн байгаагаас 1.7 сая гаруй нь аппликейшний зээлтэй гэсэн статистик гарчээ.
ЭНЭ ОНЫ ЭХНИЙ ЗУРГААН САРД ИРГЭД АППЛИКЭЙШНЭЭС 991 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗЭЭЛЖЭЭ
Аппликейшний зээлийн хүүг зохицуулсан хууль эрх зүйн орчин Монголд дутмаг. Тиймдээ ч энэ төрлийн зээлийн хүү хэт өндөр байгааг иргэд хэлж буй. Гэхдээ эрх зүйн зохицуулалт байхгүй учир энэ төрлийн гомдлыг СЗХ-нд гаргасан ч шийдвэрлэх боломжгүй байдаг аж. 2024 оны эхний зургаан сарын байдлаар нийт 1.7 сая иргэн аппликейшнээс 991.5 тэрбум төгрөгийн зээл авсан байна. Энэ нь давхардаагүй тоо. Хүүгийн хувьд жижиг зээл учир цахим зээл 3.5 орчим хүүгийн дундажтай байна. Энэ хүү нь сарынх бөгөөд иргэд зээлсэн өдрийн тоогоор хүү болон зээлийн төлбөрөө төлдөг.
Хүмүүс зээлийн аппликейшнээс зээл авахын тулд гэрээ байгуулахад нэг ББСБ дээр бүртгэлтэй байх тохиолдол гардаг гэдэг. Энэ асуудлыг зохицуулах журам зохицуулалт мөн хангалттай бус байгаа аж.
Санхүүгийн зохицуулах хорооноос нэг ББСБ нэгээс дээш зээлийн аппликейшн ажиллуулахгүй гэж зохицуулалт хийдэг ч нарийн журам, заалт хэрэгтэйг мөн онцолсон.
Гэрэл зургийг Л.Энх-Оргил
Зочин 2024-10-11 66.181.177.226
2024 оны есдүгээр сарын 29-ний байдлаар улсын хүн ам 3.5 сая байгаагаас 1.3 сая нь хүүхэд. Насанд хүрсэн 2.2 сая иргэн байгаагаас 1.7 сая гаруй нь аппликейшний зээлтэй гэсэн статистик гарчээ. ЭНЭ СУДАЛГААГ ХААНААС ОЛЖ ХАРАХ ВЭ ?
Нэргүй 2024-10-11 103.212.118.33
банк банк бус хадгаламж зээлийн хоршоо зээлийн аппууд анх данс нээж аливаа зээлийн эрх олгохдоо тухайн иргэн өөрийн биеэр бичиг баримттайгаа ирэх шаардлага тавихад л болох асуудал биз дээ тэгэхгүйгээр зайнаас цахимаар бүртэгээд зээл олгож байгаа тохиолдолд хэзээ ч иймэрхүү залилан тасрахгүй удахгүй талигаач нар зээл аваад эхлэх байлгүй эсвэл зээл аваад эхэлчихсэн зээлээ одоохондоо хэвийн төлөөд явж байж ч магадгүй юум байна даа
Нэргүй 2024-10-11 66.181.179.54
Богд банк яагаад эзэнгүй данс нээснийг шалгах хэрэгтэй.
Би 2024-10-11 43.242.243.26
эдгээр арр, ббсб чинь бүгд л монгол банкны мөн олигархиудын буруу замаар олсон мөнгө угаалт шүү дээ.Хууль үйлчилж чдхгүйээ. Тиймээс зээл авсан хүмүүс төлөхгүй бж дампууруулах хэрэгтэй. Хэн дуртайд нь онлайнаар мсж бичилцээд өгч аваад бж болдог юм бол банк шиг хүнд сурталтай байгууллагаа хаачихаач. АРР ын зээлтэй бол бүү төл. Хохь чинь.Томчуудын банкны мөнгөөр угаах арга.
Зочин 2024-10-11 216.165.95.86
Ббсб-дыг зээл өглөө гэж буруутгах юу бхав дээ. 1рт; тэднарын мөнгөний эх үүсвэрийг шалгах хэрэгтэй, 2рт биечлэн очиж зээлээ авдаг болгох хэрэгтэй
S 2024-10-11 59.153.112.63
80955877AXN TAALLAAR
S 2024-10-11 59.153.112.63
SEXSYGEER ANUSDI BOOWN XXI
Зочин 2024-10-11 202.9.46.234
Ихэнх аппликейшны зээлийн компаниуд уих гишүүдийнх. Тэд чинь төсөв иднэ. Нүүрс иднэ зэс алт иднэ. концесс тэндэр иднэ. бас иргэдийн мөнгийг иднэ. Бараг 95% нь МАНы гишүүдийнх шүү.
Нэргүй 2024-10-11 210.148.94.144
Энэ богд банк гэж яачихсан банк бэ? Хүний бичиг баримтыг нь шалгахгүйгээр хүнд данс нээгээд өгчихдөг хэрэг үү?
Нэргүй 2024-10-11 59.153.115.58
ББСБ-аас 8 сая төг зээлсэн. Бүгдийг төлсөн. Гэтэл хүү энэ тэр хугацаа хоцорсон гээд дахин 8 сая төл гэнэ…. Ийм юм бх уу…. ББСБ чинь ДЭЭРЭМЧИД болжээ…ТӨР ЗАСАГ бдаг, мэддэг бол үүнийг анхаарах уу….
Нэргүй 2024-10-11 202.131.234.123
дарга нарын авгай нар хулгайн мөнгөөр нь ажиллуулдаг юм аа.
Заас 2024-10-11 202.9.40.88
Энэ нам дагасан өлөн авилгач хулгаачуудын хамаарл бүхиил хамтын дэмжлэгтэй луйвар юмуудаа яагаад олигтойхон шудрага зохцуулж хууль дүрэм гаргахгүй удаж иргэдииг тоноод байна
Зочин 2024-10-11 202.9.46.234
МАНы УИХ гишүүдийн хувийн компаниуд.
Нэргүй 2024-10-11 202.9.40.88
Энэ нам дагасан өлөн авилгачдын хииж хамт байгаа луйваршдэээ
зочин 2024-10-11 202.9.46.154
ЭНЭ БАНКУУД, ББСБ УУД ЧИНЬ ЭЗЭН НЬ ӨӨРӨӨ ОЧООГҮЙ БАЙХАД ХҮНИЙ НЭР ДЭЭР ЗЭЭЛ ОЛГОДОГ БОЛОО ЮУ??? БАНКУУД, ББСБ ЗАЛИТАНГУУДТАЙ ХАМТРАН ДЭЭРЭМ ХИЙДЭГ БОЛЖЭЭ….!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Нэргүй 2024-10-11 103.57.95.173
Хулгайч зальтай хүүрнүүдн гар нь тасарч унаасай
Нэргүй 2024-10-11 103.212.118.173
Бараг нэг ихнаяд төг зээлээр гарч гэхээр аппликейшнээр нүүрсний хулгайн их мөнгө угаагдаж байна биш үү АТГ ээ
алдаатай бодлого 2024-10-11 202.9.40.64
цахим бодлого нь цэгцтэй явахгуй бол иргэд хохирно
Нэргүй 2024-10-11 66.181.191.242
цахим яамтай билүү
Зочин 2024-10-11 202.9.40.15
Энэ цахим гэдэг замбараагүй зүйл сонгуулиас эхлээд бүх зүйлд луйвар хөгжиж монгол улс унанадаа.
Нэргүй 2024-10-11 66.181.191.242
цахим цагдаатай билүү
Нэргүй 2024-10-11 66.181.186.167
Цагдаа нар давхар залилан хийдэг юм бн лээ. Луйварчдаас мөнгийг нь гаргуулж авчаад өөрс дөөө ашигладаг. иргэдийг болохоор маргааш дараа ир энд хүлээж бай гээд залхаадаг .
Нэргүй 2024-10-11 66.181.186.41
Монголыг Цагдаа өөрөө бөөн луйвар дээрмийн үүр ш дээ
Генерал, хурандаа нар нь том том луйварчид, офицерууд нь бас лаг луйварчид, муусайн цагдаа нар нь жоохон жоо хон луйварчид байдаг !!!