Дэлхийн хамгийн өндөр 14 оргилд гарч, рекорд тогтоов

Дэлхийн хамгийн өндөр 14 оргилд гарч, рекорд тогтоов

Дэлхийн хамгийн өндөр 14 оргилд гарч, рекорд тогтоов

Балбын иргэн 18 настай Нима Ринжи Лхагва гаригийн өглөө Хятадын цагаар 06:05 цагт Төвөдийн Шишапангма уулын оргилд гарчээ. Ингэснээр тэр дэлхийн хамгийн өндөр 14 оргилд гарсан хамгийн залуу уулчин болж, дээд амжилт тогтоов.

Нима Ринжи 16 настайгаасаа уулчидын хөтөч буюу шерпа хийжээ. Үүнээс хойш 740 хоногийн дотор 14 оргилд гарсан байна. Тэрбээр анх 2022 оны есдүгээр сард дэлхийн найм дахь өндөр уул болох Балбын Манаслугийн оргилд хүрчээ.

Дээрхээс гадна өөр амжилтууд ч Нима Ринжид бий. Тэрбээр Эверест болон ойролцоох Лхоцэ оргилыг 10 цагийн дотор туулсан хамгийн залуу уулчин болж байжээ. Түүний хувьд шерпа бол уулчдыг авирахад тусалдаг энгийн нэг туслагч гэсэн хэвшмэл ойлголтыг эвдэх бас нэгэн зорилготой байв. Шерпа нар бол уулчдыг дэмжээд зогсохгүй шилдэг тамирчид, адал явдлыг эрэлхийлэгчид, бүтээгчид байдаг гэдгийг хүлээн зөвшөөрүүлэхийг хүсч байна. Шерпа гэдэг үгээр Эверест уулын хөтчийг нэрлэдэг боловч үнэндээ энэ нь Балбын уулархаг нутагт амьдардаг угсаатны бүлгийн нэр юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-10 66.181.186.41

Шерпа буюу ширваа нар бол монгол угсаатанд хамаарах хүн амын бэсрэгхэн нийтлэг юм. Жишээ нь Эврестийг орг илд эхлэн гарсан, цаст уулын барс Дэнзэн Норгай өөрийг өө Монгол угсаатан гэж номондоо бичсэн баыдаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж