Маргааш буюу аравдугаар сарын 11-ны 07:00-20:00 цагийн хооронд орон даяар Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал (ИТХ)-ын сонгууль болно. Энэ удаагийн сонгуулиар бид аймаг, нийслэлийн болон сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын төлөөлөгчийг сонгоно. Өөрөөр хэлбэл хоёр шатны хурлын сонгуульд санал өгөх юм. Тодруулбал, нийслэлийн сонгогч бол нийслэлийн хурлын төлөөлөгчөө, бас дүүргийн хурлын төлөөлөгчөө сонгоно. Харин хөдөө орон нутгийн сонгогч бол аймгийн хурлын төлөөлөгчөө, бас сумын хурлын төлөөлөгчөө сонгох юм.
Сонгогч танд саналын нэг хуудас өгөх бөгөөд тухайн хуудас нь дээд талдаа аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийг сонгох хэсэгтэй байна. Мөн түүний доод талд сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийг сонгох гэсэн хоёр хэсгээс бүрдсэн А4 хэмжээтэй цаас байх юм. Сонгогчдын хувьд саналаа өгөхдөө эхлээд саналын хуудасны заавартай сайтар танилцах шаардлагатай.
Ингэсний дараа мандатын тоотой тэнцүү нэр дэвшигчийг сонгон өмнө байрлах улаан бөөрөнхийг дүүргэн будаж өгнө. Тойрог бүр харилцан адилгүй мандатын тоотой байна.
Тухайн тойрогт ногдох мандатын тооноос илүү эсвэл дутуу бөглөсөн тохиолдолд тухайн саналын хуудас хүчингүй болохыг анхаараарай.
Алдаа гаргаж буруу тэмдэглэсэн бол дахиад саналын хуудас авах боломжтой. Сонгогч саналын хуудсыг бөглөж дууссаны дараа зориулалтын хавтаст хийн санал тоолох төхөөрөмжид уншуулж амжиллтай гэсэн бичиг гарч ирснээр иргэн таны санал амжилттай баталгаажих юм.
Энэ удаагийн орон нутгийн сонгуульд улсын хэмжээнд 2230 санал авах байр ажиллаж байгаа юм байна. Сонгогчийн тооноос шалтгаалан 1500-аас дээш сонгогчтой хэсгийн хороодод тус бүр хоёр санал тоолох төхөөрөмж байршуулах аж. Аймаг, нийслэл, сум,дүүргийн ИТХ-ын сонгуульд 10 нам, хоёр эвсэл, 267 бие даагч өрсөлдөж байна. Тодруулбал аймаг, нийслэлд 1,992 нэр дэвшигч өрсөлдөж байгаа бол сум, дүүргийн хэмжээнд 15 мянга 285 нэр дэвшигч өрсөлдөж буй. Эдгээр 17 мянга гаруй нэр дэвшигчдээс сонгогч та өөрийн тойргийн мандатын тоотой тэнцүү нэр дэвшигчийг сонгох юм.
Энэ өдөр ААН, байгууллагын удирдлагууд ажилтнаа сонгууль өгөх эрхээр хангаж өгөх үүрэгтэй.
Зочин 2024-10-10 202.126.90.194
яаж санал өгөхийг ойлгохгүй байгаа юм даа? энэ талаар зурагтаар ч ер тайлбарласангүй мөн заавар ч байхгүй??? хэдэн хүнд санал өгөх ёстойгоо огт мэдэхгүй байна даа. дээрээс нь бас зам засна гээд хаачихаар явах арга алга
logic 2024-10-10 66.181.178.89
Narantuya chi henii zahilgaar ingej bichij bna. darui uuniigee zas !!!!!
Тухайн тойрогт ногдох мандатын тооноос илүү эсвэл дутуу бөглөсөн тохиолдолд тухайн саналын хуудас хүчингүй болохыг анхаараарай
Мандатын тооноос дутуу бөглөж болноо ! Битгий ингэж хүний эрх зөрчиж, төрийн хүчирхийлэл хийгээчээ !
Нэргүй 2024-10-10 66.181.186.41
Мандатын тооноос дутуу бөглөж болноо ! Битгий ингэж хүний эрх зөрчиж, төрийн хүчирхийлэл хийгээчээ !
Нэргүй 2024-10-10 139.5.216.165
Өнөөдөр цэцэрлэгүүд зарим нь 14 цагаас тарж хүмүүс гэр бүлээ аваад салхинд гарч уртаар дулаан цагт амрахаар явьж байна. Энгюийг мөн тэнэг хүн бодож олсон амралтын( сонгуулийн)өдөр байгаа биз
Нэргүй 2024-10-10 66.181.168.82
дутуу бөглөж болох талаар зөндөө л бичээд байгаа юм биш үү
Нэргүй 2024-10-10 202.70.44.116
дутуу бөглөж болно