Африкчуудыг дрон үйлдвэрлэлд зүй бусаар дайчилж байна

Хуучирсан мэдээ: 2024.10.10-нд нийтлэгдсэн

Африкчуудыг дрон үйлдвэрлэлд зүй бусаар дайчилж байна

Африкчуудыг дрон үйлдвэрлэлд зүй бусаар дайчилж байна

Украинд ашиглах нисгэгчгүй онгоцны үйлдвэрт ажиллахаар 18-22 насны 200 орчим африк эмэгтэй ОХУ-д иржээ. Тэд Оросын сайн дурын оюутнуудтай хамтран Ираны зохион бүтээсэн нисгэгчгүй онгоцуудыг угсрана.

"AP" агентлагт тэдний зарим нь ярилцлага өгөхдөө ажиллангаа суралцах хөтөлбөр гэж бодож ирсэн гэдгээ хэлжээ. Тэднийг байнгын хараа хяналт дор удаан цагаар ажиллуулахын зэрэгцээ амласан цалингаа өгөхгүй байгаа аж. Мөн арьсанд харшил үүсгэдэг идэмхий химийн бодистой харьцаж ажилладаг гэжээ.

Тухайн үйлдвэр нь ОХУ-ын Бүгд найрамдах Татарстанд байрладаг. Тодруулбал, энэ нь Москвагаас зүүн тийш 1000 км зайд орших Алабуга эдийн засгийн тусгай бүс гэж нэрлэгддэг газар юм. "AP" агентлаг тус цогцолборын хиймэл дагуулын зураг болон бусад баримт бичигт дүн шинжилгээ хийж, хэд хэдэн африк эмэгтэйтэй ярилцжээ.

Үүний үр дүнд дараах мэдээллүүдийг ил тод болгосон байна.

Нэгдүгээрт, Татарстан дахь үйлдвэр жилд 6000 нисгэгчгүй онгоц үйлдвэрлэхээр төлөвлөн ажиллаж байна. Энэ нь өдгөө ОХУ-ын нэг чиглэлтэй, тэсрэх дрон үйлдвэрлэдэг гол үйлдвэр болжээ. "Алабуга старт" нэртэй кампанит ажлын хүрээнд элсүүлсэн гадаад эмэгтэйчүүдийн 90 орчим хувь нь нисгэгчгүй онгоц үйлдвэрлэж байна. Эмэгтэйчүүд дроныг угсрах, химийн бодис хэрэглэн будах ажил хийдэг.

Хоёрдугаарт, эмэгтэйчүүд ажилчдын байрнаас үйлдвэр рүү өдөр бүр автобусаар явдаг ба замдаа аюулгүй байдлын хяналтын цэгүүдийг дайран өнгөрдөг. Үйлдвэр болон дотуур байр нь бүтэн цагийн хамгаалалттай. Мөн үйлдвэрт гар утас авч орох боломжгүй. Хамгаалалтын хувцас хэрэгсэл дутмаг учир химийн бодист ажилчдын арьс нь түлэгдэж, хацар дээр нь жижиг нүх гарах болжээ.

Гуравдугаарт, эмэгтэйчүүдэд анх сарын 700 ам.долларын цалин амласан ч ачир дээрээ 500 ам.доллар өгч байна. ОХУ-ын банкуудад тавьсан хоригийн улмаас тэдний олонх нь гэр лүүгээ мөнгө илгээх боломжгүй болжээ. Гэхдээ гэртээ мөнгө илгээж чадвал ажлын урт цагийг тэвчих боломжтой гэж зарим нь мэдэгдсэн байна.

"Алабуга старт" кампанит ажлын сурталчилгаа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гардаг боловч цэвэрлэгээ, үйлчилгээ гэх мэт энгийн ажил хийж буй болон Татарстаны соёлын дурсгалт газруудаар зочилж буй инээмсэглэсэн эмэгтэйчүүдийг харуулдаг ажээ.

ЭХ СУРВАЛЖ: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж