Ч.Санжаадамба түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.09.05-нд нийтлэгдсэн

Ч.Санжаадамба түрүүлэв

Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулсан намрын улирлын нээлтэд зориулсан Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 84 жилийн ой, Монголын барилгачдын холбооны 20 жилийн ойн нэрэмжит барилдаан “Бөхийн өргөө”-нд өчигдөр боллоо. Барилдаанд Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, улсын гарьд Н.Ганбаатар, Булган аймгийн Бүрэгхангай сумын харяьат, улсын заан М.Өсөхбаяр, улсын харцага Д.Баасандорж нарын тэргүүтэй 128 бөх зодоглосноос Архангай аймгийн Хашаат сумын харьяат, цэргийн хурц арслан Ч.Санжаадамба түрүүлж, Говь-Алтай аймгийн харьяат, улсын гарьд Н.Ганбаатар үзүүрлэв. Их шөвөгт Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, улсын заан М.Өсөхбаяр, улсын харцага Д.Баасандорж нар үлдсэн байна.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж