"S&P" агентлаг Голомт банкны зээлжих зэрэглэлийг “B+” болгон нэмэгдүүллээ

"S&P" агентлаг Голомт банкны зээлжих зэрэглэлийг “B+” болгон нэмэгдүүллээ

"S&P" агентлаг Голомт банкны зээлжих зэрэглэлийг “B+” болгон нэмэгдүүллээ

"Standard & Poor’s Ratings Services" (S&P) агентлаг 2024 оны аравдугаар сарын 9-ний өдөр Голомт банкны зээлжих зэрэглэлийн үнэлгээг ‘B+’ болгон өсгөж, ‘тогтвортой’ төлөвтэй хэмээн үнэлсэн. Энэ нь Голомт банкны зээлийн багцын өсөлт, санхүүгийн үзүүлэлтүүд сайжирч байгааг баталгаажуулж, нэг шатаар ахиуллаа. Түүнчлэн "S&P" агентлаг Голомт банкны олон улсын заах зээл дээр гаргасан 300 сая ам.долларын “GLMTMO 27” бондын үнэлгээг “B+” болгож нэмэгдүүлээд байна.

“Бид Голомт банк ХК-ийн урт хугацааны зээлжих зэрэглэлийн үнэлгээ ‘B’ байсныг ‘B+’ болгон баталлаа. Голомт банкны зах зээлд эзлэх хүчирхэг байр суурь, ашигт ажиллагаа болон активын чанарын үзүүлэлтүүд зэрэг нь ийнхүү зээлжих зэрэглэлийг ахиулахад нөлөөлсөн. Энэхүү тогтвортой сайн үзүүлэлтээ ойрын 12-18 сарын хугацаанд бэхжүүлэн хадгална гэдэгт бүрэн итгэлтэй байна.” гэж S&P агентлагаас онцолсон юм.

 

Дэлхийн жишиг Монголын банк

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж