Ч.Ганхуягийг 1.350.000 төгрөгөөр торгов

Ч.Ганхуягийг 1.350.000 төгрөгөөр торгов

Ч.Ганхуягийг 1.350.000 төгрөгөөр торгов

“Ард санхүүгийн нэгдэл” ХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуягийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэн, шүүхээс 1.350.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ. Энэ хэргийг нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр /2024.10.09/ хянан хэлэлцсэн байна.

Тэрбээр өмнө нь 2022 оны арванхоёрдугаар сард нэгэн эмэгтэйн биед халдаж, гэмтэл учруулсан хэрэгт яллагдагчаар татагдсан байдаг.

Шүүхээс Ч.Ганхуягийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгийн торгуулийн ял, шүүгдэгч Б.Золбоог тус зүйл хэсэгт зааснаар 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн сая төгрөгийн торгуулийн ял тус тус шийтгэжээ. Шүүгдэгч Ч.Ганхуяг, Б.Золбоо нарт оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ТэнэглэлТэнэглэл
12
ХахаХаха
5
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-10 202.21.109.24

Шүүх гэж ш*** юм ааааааа

Avatar

Нэргүй 2024-10-10 122.201.23.83

өө ийм хууль гэж байх уу, Ганхуя

Avatar

hs 2024-10-10 139.5.219.143

za zailaa doromjilson ym be 1say ch geh shig naad hund chn say tugrug yu ch bish bhoo

Avatar

Нэргүй 2024-10-10 66.181.161.187

arai dendvv yum aa barga shagnaad gargsan bn say ednert hoolnii mongo shv dee. shornd hiihgvi bol mongolchuudiig zodood zodood ywchih yum bn ldaa uhj baisan huulitai atsnuud

Avatar

Pee 2024-10-10 202.9.40.5

pee. emegtei hun zodson yumuu

Avatar

Тэнэмэл 2024-10-10 66.181.160.4

Бүлэглэн эмэгтэй хүн зодсон юм уу? Хэрвээ тийм бол бүлэглэн хүн зодсон этгээдүүдийн толгойг илсэн шүүгчдийг хам хэрэгт татаж шалга!

Avatar

Гайхшрал 2024-10-10 103.161.242.83

Зүйлчлэл: Хүндэвтэр гэмтэл учруулах
Ялалтын байдал: Хөнгөн гэмтэл учруулах хүртлээ харж үзээ юм даг уу.

Avatar

Нэргүй 2024-10-10 202.126.88.210

Ер нь яахаараа заавал үг хэлтэй эрүүл саруул биетэй өчнөөн мөнгө идэх ажилд толгой нь айхтар ажилладаг байж хүнд гар хүрч хүч хэрэглэдэг бнаа. Гайхаад байхын…..

Avatar

Нэргүй 2024-10-10 103.212.118.173

Эх хүнийг хайралдаггүй луйварчин бас нохой болсон хэдэн троллтой юмаа даа

Avatar

Иргэн 2024-10-10 202.179.25.158

хоёулаа нэг эмэгтэйг зодсон гэнэ үү? ээ шившгээ.

Avatar

Гоё шүү 2024-10-10 202.126.89.242

Луйварчин хөгшин баньдыг одоо араас нь залилангаар шалгуулах хэрэгтэй золбин гөлөг

Avatar

Энэ бас хачин амьтан шүү 2024-10-10 139.5.216.121

Энэ Ганхуяг бас л хачин эр шүү. Бас хүн зоддг байх нь. Эмэгтэй хүнийг шүү

Avatar

зочин 2024-10-10 66.181.191.129

Юу гэж зөв зүгээр байхад нь хүний эрхэнд халдах билээ,Цаад эмэгтэйд ч бас их учир байгаа, Улс төрийн болон өөр зорилготой ч байж болох юм

Avatar

Нэргүй 2024-10-10 103.212.116.25

Хэрвээ гэмтэл учруулсан бол шууд эрүү үүснэ ш дээ. Тэрийг ялгаж салгаач. Хэрэг гарах шалтгаан нөхцөл гэж байдаг юм. Хэрэг хэнээс эхэлж гарав гэдэгт асуудал бий!!! Энэ хүн өөрөө давхиж очоод хүн зодохгүй нь лав. Гудамжинд дээрмийн чанартай хүн зодож гэмтээх, согтуугаар, санаатайгаар хүн зодсон бол шууд шорон ш дээ!!!!

Avatar

Нэргүй 2024-10-10 202.9.41.13

Аав Чулуун агсантай ойр дотно нөхөрлөж явлаа, тохитой сайхан залуу байсан сан, тэгэхэд энэ ах дүү 2 жоохоон бор юмнууд байж билээ, том болжээ хүүхдүүд, охин хүүхэд зодсон гэхэд итгэхгүй л бн даа хүүхэээээ

Avatar

Нэргүй 2024-10-10 202.131.225.197

за бүгдээрээ аль болох олноороо хүнд зодуулж, ус цацуулах юм шүү. хөөрхий муу ядарсан дарга нарт маань хэдэн цаас нь хаа юм

Avatar

зочин 2024-10-10 139.5.216.226

өдрийн хоолныхоо мөнгөөр торгуульчихсан уу. ай

Avatar

Нэргүй 2024-10-10 124.158.107.214

Ардын Ганхуяг эмэгтэй хүн зодлоо гэхээр л өөдгүй эр юм. Тэгээд бөөн чавганц шалтгаан тоочдог юм байна лээ. Яаж ч байсан эмэгтэй хүн зодох нь гутамшигт үйлдэл.

Avatar

Хүн байна 2024-10-10 202.21.126.67

Хувь хүний асуудлыг замбараагүй бусад зүйлтэй хутгаад байх ямарч шаардлага байхгүй. Хүн яасан ч байж болно биеэ хамгаалах бусдыг хамгаалах өөр юу ч юм. Мэдэхгүй байж шаагалдах хэрэггүй

Avatar

Зочин 2024-10-10 192.82.66.27

Торгуулийн ялыг бас хэсэгчлэн төлүүлдэгээ мэдэхгүй л юм байна. Хууль гэж гууль болсон юм байна.

Avatar

Нэргүй 2024-10-10 66.181.184.156

zalilangiin baagii shuugch nart hahtal ni mungu uguud multarch de

Avatar

зочин 2024-10-10 124.158.104.109

арай ч дээ, үнсээд л өнгөрч

Avatar

Нэргүй 2024-10-10 103.212.116.25

хар малаа дүүгээ өмөөрч зодоон хийсэн залуустай маргалдсан юм. Хэрвээ гэмтэл учруулсан бол шууд эрүү үүснэ ш дээ. Тэрийг ялгаж салгаач. Хэрэг гарах шалтгаан нөхцөл гэж байдаг юм. Хэрэг хэнээс эхэлж гарав гэдэгт асуудал бий!!!

Avatar

Нэргүй 2024-10-10 202.179.24.47

ИХ МӨНГӨТЭЙ БОЛОО Л … УЛСТӨР ЯРИАЛ … ГЭСНЭЭ ХҮН ЗОДОО Л … ТОМ ЮМ АА

Avatar

Нэргүй 2024-10-10 139.5.218.242

Койноороо төлөөл болоо кк

Avatar

Нэргүй 2024-10-10 59.153.115.89

zoduulsen emegtei ni 4 say zodson ni 1.35 say. Arai doromjilj bgaa yum shu. Hen gedeg avilgalch shuugch ni ve neriig ni bicheerei

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж